Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалтыг бууруулах зорилгоор архи, согтууруулах ундаа худалдаалахгүй байх аймгийн Засаг даргын захирамж гаргажээ.
Тодруулбал, Засаг даргын захирамжинд энэ сарын наймны өдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдаалахгүй, түүгээр үйлчлэхгүй байхаар тусгасан байна.