x

ЗААВАР: U-Money картаар зорчигчдод НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхэллээ

Нийтийн тээврийн U-Money картаар зорчигчдод НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхэллээ. Энэ талаар “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул нар мэдээлэл хийв.

Нийтийн тээврийн зорчилтыг нэгтгэсэн е-баримтын сугалааны дугаар бүхий баримт хэрэглэгчдийн бүртгэлтэй хаягт автоматаар бүртгэгддэг болжээ.

Ингэснээр нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд НӨАТ-ын урамшууллын сугалаанд оролцох боломжтой болох юм. Карт уншуулах төхөөрөмжинд U-Money картаа уншуулах бүрт тухайн өдрийн уншуулсан тооноос үл хамааран өдөрт нэг удаа сугалааны дугаартай баримт иргэдийн аккаунтад бүртгэгдэх аж.

Иргэдийн хувьд гар утасны апплейкшн болон Ebarimt.mn сайт вэб сайтыг ашиглан өөрийн ашиглаж буй U -money картаа холбох шаардлагатай бөгөөд холбосон өдрөөс эхлэн нийтийн тээврээр үйлчлүүлэх бүрт сугалааны дугаар автоматаар олгогдож эхэлнэ.

Нийтийн тээвэр нь НӨАТ-өөс чөлөөлөгдөж буцаан олголт олгохгүй боловч иргэдийн хувьд НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой болжээ.

Нийтийн тээвэрт U-money картыг амжилттай нэвтрүүлж нийтийн тээврийн бодлогыг хамгийн зөв боловсруулах гол BIG DATA (БИГ ДАТА)-г бүрдүүлж чадсан бол дараагийн төлөвлөгөөт ажил болох ebarimt-ийн сугалаанд оролцох боломжийг олгож байна.

Ингэснээр ухаалаг хэрэглээг түгээх, нэг хот нэг стандарттай болгох орчин үеийн хотын соёлын онцлогийг харуулахад энэхүү үйлчилгээ шинэ шат ахиулж байна гэдгийг Улаанбаатар смарт карт ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд онцоллоо.

Иргэд Ebarimt аппликейшнд өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан хандаж, үндсэн цэсийг сонгоно. Цэснээс хялбар бүртгэл дэд цэсийг дарж, гарч ирсэн талбарт U-Money картын дугаар болон картын төрлийг оруулан хадгалснаар сугалааны дугаар олгогдож эхлэх талаар маркетингийн менежер Б.Батзул тайлбарлав.

Хэрэглэгч НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд дараах алхамыг хийх шаардлагатай бөгөөд үүнд: 

Гар утсаар нэвтрэх бол:               

  1. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй Ибаримтын аккаунтаар Ибаримтын вэб болон апликейшнд нэвтрэх

  2. “Үндсэн цэс руу орсны дараа “Хялбар бүртгэл” цэсийг дарна.

  3. Гарч ирсэн талбарт Umoney харгалзах картын төрөл, дугаарыг оруулж  хадгалахтовчийг дарна.

  4. “Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.

Web хуудсаар нэвтрэх бол:

  1.  www.ebarimt.mn сайт руу нэвтрэх
  2. Карт холбох /Umoney/ - талбаруу орох

  3. Гарч ирсэн цэсэнд Umoney картын дугаар, картын төрөл зэрэг мэдээллээ оруулах

  4. “Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.

Дашрамд, тухайн өдрийн зорчилтын тооноос үл хамааран хэрэглэгчид өдөрт 1 сугалааны дугаар авах боломжтой. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top