x

Төрийн олон талт үйлчилгээг гэр хороолын иргэд дэргэдээсээ авна

Хотын дарга С.Амарсайхан нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгажээ.

Баянхошуунд анх удаа төрийн нэг цэгийн үйлчилгээ бүхий бизнес инкубатор төвийн дотоод тохижилтын ажлыг чанар стандартын шаардлага хангасан материалаар хийж, бүрэн тохижуулжээ.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд: “Бизнес Инкубатор сургалтын төвийн үйл ажиллагаа жигдэрч, иргэдэд үйлчлэх сургалтын төвүүд, нэг цэгийн үйлчилгээний танхимууд бэлэн болсон байна. Шинэ коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосон учраас одоохондоо зарим үйл ажиллагаа зогссон. Хөл хорионы дараа бүх ажил хэвийн үргэлжилнэ” гэв.

Хотын дарга С.Амарсайхан: “Гэр хорооллын айл өрхүүд амьдарч байгаа орчноосоо холгүй газраас төрийн байгууллагын үйлчилгээг нэг цэгээс авдаг байх боломжийг бүрдүүлж өгөх ажил үе шаттайгаар хийгдэж байна. Тус төвийг өнгөрсөн жилийн эцсээр нээх гэж байсан боловч гүйцэтгэгч компани зарим ажлуудыг чанарын шаардлага хангахгүй хийсэн учраас хугацаатай үүрэг даалгавар өгч, засч сайжруулсан. Ингэснээр гэр хорооллын иргэд хотын төвөөс ялгаагүй орчин нөхцөлд төрийн үйлчилгээг авч, хүүхэд залуус интернэтэд орж хичээлээ давтах, гарааны бизнес эрхлэгчид хөнгөлтттэй үнээр өрөө түрээслүүлэх зэрэг олон үйлчилгээг иргэдэд хүргэх боломжтой болж байна” гэв.

Баянхошуу дэд төвийн хүрээнд ашиглалтад орж буй “Бизнес инкубатор” төвд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр барилгын сантехник, бетон арматур, цахилгаан, засал чимэглэл болон гагнуурчны урт болон богино хугацааны сургалт явуулахын зэрэгцээ ажлын байран дээрх мэргэшүүлэх сургалтуудад хамрагдан аж ахуйн нэгж байгууллагуудад дадлагажин ажлын байранд зуучлуулах зэрэг үйлчилгээ, мэдээллүүлийг авах боломжтой зэрэг иргэдэд хэрэгцээтэй олон үйлчилгээг нэг цэгт төвлөрснөөрөө давуу талтай аж.

Дараа нь Баянхошуу дэд төвийн ажлын хүрээнд хийгдэж буй үерийн сувгийн далангийн дагуух тохижилтын ажлын гүйцэтгэлийг шалгав.

Гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Дүүрэн трейд” компаний ерөнхий инженер Н.Бадмааванчин “Далангийн тохижуулалтын ажил 35 хувьтай хийгдэж байна. Төлөвлөсөн төлөвлөгөө, графикийн дагуу ажил хэвийн үргэлжилж байна. Хүндрэл бэрхшээл ажилд саад болж байгаа зүйл харьцангуй бага байна” гэдгийг онцолж хэллээ. Хотын Захирагчийн зүгээс далангийн тохижуулалтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг хүсэв.

Мөн энэ үеэр дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд амьдарч байсан газраа байраа солисон иргэд байрандаа орохдоо тухайн оршин сууж байсан газраа цэвэрлэж, хог хаягдлаа ачаагүй тэр хэвээр нь үлдээсэнд хотын Захирагч шүүмжлэлттэй хандан, холбогдох албаныхан болон төслийн зохицуулагч Д.Авирмэдэд хандан яаралтай цэвэрлэж, янзлуулахыг үүрэг болгов.

Түүнчлэн Хотын дарга газраа байраар сольсон айлууд бууриа цэвэрлэхээс нааш байранд орох эрх, түлхүүрийг нь олгохгүй байх шийдвэрийг гаргажээ.  

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зорилго нь цаашид тухайн дэд төвүүд барилгажих, нийгэм эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, инженерийн болон дэд бүтцийн хангамжийг цогцоор нь шийдэх аж. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хот шинэчлэл, хот байгуулалтын хүрээнд хийж буй урт хугацааны шийдэл юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top