x

“Хилчин” хотхон төвлөрсөн дулааны шугамд бүрэн холбогдлоо

Хотын дарга С.Амарсайхан Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, иргэд оршин суугчидтай уулзах үеэрээ “Хилчин” хотхоныг төвлөрсөн дулааны шугамд холбох ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм.

Хилчин хотхон нь ашиглалтад орсноосоо хойш 10 гаруй жил уурын зуухаар халж байсан бөгөөд төвийн дулаан хангамж, цэвэр бохир усны нэгдсэн шугамд холбогдоогүй, мөн хөрсний ус зайлуулах хоолой хийгдээгүй байжээ. Үүний улмаас 3500 гаруй оршин суугчийн эрх зөрчигдөж байгааг ийнхүү хотын даргад уламжилсан байдаг.

Хотын дарга С.Амарсайхан тус хорооны Засаг дарга, хотхоны СӨХ-ын ажилтнууд болон иргэд оршин суугчидтай уулзах үеэрээ “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дулааны төвийн шугамд холбох ажлыг эхлүүлнэ. Орон нутгийн хөгжлийн санхүүжилтээр хөрсний ус зайлуулах ажлын зураг төсөл бэлэн болсон. Удахгүй ажлууд хийгдэх болно” гээд уг хотхоны ногоон байгууламж, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах талаар хорооны Засаг дарга болон бусад холбогдох албаныханд үүрэг даалгавар өгч байв.

Нийслэлийн төсөв болон Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилттэй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд “Хилчин хотхон”-ыг төвлөрсөн дулааны шугамд холбож ашиглалтад оруулжээ.

Ингэснээр 720 өрх, 3500 гаруй оршин суугчтай “Хилчин” хотхоныг халаахын тулд өвөлдөө гурван уурын зууханд 7 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан нүүрсний хэрэглээг халжээ.

“Хилчин” хотхон төвлөрсөн дулаанд холбогдсоноор Сонгинохайрхан дүүрэгт байрладаг 227,163, 78 дугаар цэцэрлэг, 76 дугаар сургууль, дүүргийн эрүүл мэндийн 3 дугаар амбулатори зэрэг олон барилга ийнхүү төвийн дулаанд холбогдсон байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top