x

С.Амарсайхан: Хотын захиргаа зорилго төлөвлөгөөнөөс буцахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Хотын дарга С.Амарсайхан Улаанбаатар хотын хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалт цэцэрлэгт хүрээлэн, тохижилт, Д.Сүхбаатарын талбайн өмнөх газрын ажилтай холбоотой асуудлаар мэдээлэл хийв.

Тэрээр “Сүхбаатрын талбайн урд хэсэг газар өнгөрсөн онд хувийн эзэмшилд очсон, банкны барьцаанд 10 сая гаруй долларын барьцаанд байсан. 1.8 га газар нь 2005 онд хувийн эзэмшилд олгогдсон байсныг өнгөрсөн оны гуравдугаар сард эрхийг нь цуцалсан. Иргэд мэдэж байгаа. 

Үүнд мэргэжлийн байгууллагын саналын дагуу хийгдэж эхэлж байгаа. Энэ ажлыг хувийн хэвшилд өгөөгүй. 

Одоо тэр газарт шаардлага хангахуйц бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Нийслэл энэ тохижилтын ажлыг хийхдээ 2019 онд төсөвт тусгаж, НИТХ-аар батлуулж зураг төслийг нь боловсруулсан. Тэрнээс өчигдөр гэнэт шийдээд өнөөдөр хийж байгаа ажил биш.

Мэдээж коронавируст халдварт өвчин тархаж байгаатай холбогдуулаад хийх ажлыг эрэмблэх, ач холбогдолоор нь ангилах олон ажил бидэнд бий. Хорио цээр тогтоохоос өмнө 2020 онд хаврын бүтээн байгуулалтыг хийхээр бүх эрх, хөрөнгө санхүү нь бүрдсэн ажил.

Үүнийг улстөржүүлж, иргэдийг турхирч иргэд оршин суугчдыг турхирах шаардлага байхгүй. Ашиг сонирхол, хувийн амбицаа хөөх хэрэггүй. Өмнө миний цуцалсан захирамжыг цуцлуулхаар, 1.8 га талбайг эзэмшиж байсан компани бүтээн байгуулалтыг хийлгэхгүй, буцаан авахаар одоо шүүхээр явж байгаа.

Шүүхийн шийдвэр нэртэйгээр энэ талбайг буцааж өөрсдөдөө авах гэсэн томоохон зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байна. Энэ ажил зогсохгүй. Хийснийх нь дараа харин иргэд үнэлэлт дүгнэлтээ өгөх байх. Үүн дээр өөр ямар нэгэн шалтаг шалтгаах байх ёсгүй. 

Хотын захиргаа өөрсдийн зорилго төлөвлөгөөнөөс буцахгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар хэлье. Цаашдаа хотын хэмжээнд хийж байгаа зам дэд бүтэц бусад бүтээн байгуулалт, ажлуудаа бид салбар салбараар нь иргэддээ танилцуулаад явна. 

Үүнтэй холбоотой ямар нэг санал иргэдэд байвал бид сонсоход бэлэн. Гэхдээ ямар нэг улстөржилт, хувийн зорилгоор газрыг ашиглах гэж буй этгээдүүдийн зорилго биелэхгүй шүү.

Дахиад ч хувийн эзэмшилд очоод хогийн хонхор болсон талбай олон бий. Улаанбаатар хотын ойр орчимд ашиглагдаагүй, хогийн мухар болчихсон олон барилга байшин, гудамж, зам талбай байгаа.

Хууль журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж, айхтар олон нийтийн эрх ашгийг хөндөхгүй бол яахав гээд хүлээцтэй хандаж явж байгаа зүйлүүд ч бий.

Үүнд төсвийн хөрөнгийг үнэгүй зарцуулах гэж буй зүйл байхгүй. Хот бүх талаар нээлттэй байгаа. Болохгүй зүйлээ нуудаггүй, болж байгаагаа дөвийлгөхгүйгээр зөв шийдэл гаргах зарчимтай ажиллаж байна. Энэ зарчим өөрчлөгдөхгүй. Энэ зарчим хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэлээ. 

Нийслэлийн хэмжээнд засах сайжруулах шинэчлэх, зориулалтын цэцэрлэгт талбай болгох ажил эхэлсэн.

Үүнд:

  1. Баянзүрх дүүргийн Хил хамгаалах ерөнхий газрын баруун талын 1.8 га газрыг өнгөрсөн жилээс хотын мэдэлд авч, тохижилтын ажил хийж эхэлсэн. Тохижилтын ажил доо дуусах шатандаа явж байгаа бөгөөд тэнд спортын талбай бүхий томоохон байгууламж удахгүй ашиглалтад орно.

  2. Хуучнаар "РЦНК" төвийн урд байрлах 2.4 га талбайг тохижилт хийж ногоон байгууламж бүхий талбай болгох ажил явагдаж байна. Шүүх дээр маргаантай байсан учраас энэ ажил бага зэрэг хойшилсон ч цаашид хэрэгжинэ.

  3. Баянгол дүүргийн 1, 3, 4 хороо Төмөр замын арын цэцэрлэгт хүрээлэн нийт дөрвөн га газар өмнөх жилүүдэд АТГ-т орон сууцны зориулалтаар олгогдсон байсан захирамжийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн болгохоор тохижилтын ажлууд хийгдэж эхэлсэн.

  4. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Богд хааны өвлийн ордон орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил дуусах шатандаа явж буй бөгөөд тавдугаар сард ашиглалтад орох боломжтой. Энэ газар мөн хувийн хэвшилд газар нь байсан, зохих арга хэмжээг авч нийслэлд ирж, тохижилт хийж эхэлнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top