x

Иргэдийн зорчих хөдөлгөөнийг хааж, орчны аюулгүй байдлыг алдагдуулсан гурван барилга байна

Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн дарга И.Баттөгс нар орчны аюулгүй байдлын талаар мэдээлэл хийв.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа газрыг илрүүлэн судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм.

Ажлын хэсэг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үзлэг судалгаа хийжээ. Судалгаагаар 5423 зөрчил илэрсэн байна. Үүнээс барилгын үйл ажиллагаа явуулж буй 379 барилга орчны аюулгүй байдал алдагдсан гэх зөрчил илэрчээ. Өнөөдрийн байдлаар 284 барилгын зөрчлийг хянаж, арилгах чиглэлээр ажиллаж байгаа аж.

О.Оджаргал: “Орчны аюулгүй байдлын стандартыг хангах албан мэдэгдлийг барилгын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн. Албан мэдэгдлийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-ний өдөр дуусах юм. Аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгахын тулд Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газраас эмхэтгэл, тавигдах шаардлагыг гаргасан. Энэ шаардлага, стандартыг барьж ажиллавал барилгын компаниуд орчны аюулгүй байдлаа бүрэн хангах боломжтой юм” гэв.

Иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаасан, орчны аюулгүй байдлыг алдагдуулсан гурван барилга, байгууламжид судалгаа явуулахад нэг өдрийн дотор 15 мянган иргэн автомашинтай болон явганаар барилгын дэргэдүүр зорчих хөдөлгөөн хийдэг байна. Иймд орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдал, явган хүний зам, автомашины орох, гарах хэсэг, барилгын материал тээвэрлэдэг авто машины дугуйг ариутгаж, халдваргүйжүүлэх зэрэг үүргийг барилгын компаниудад өгсөн байна.  

И.Баттөгс: “Аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн албан мэдэгдлийн хугацаа ирэх сарын 1-ний өдрөөр дуусгавар болно. Үүнээс цааш дахин мэдэгдэл хүргүүлэхгүй, хэрэв стандарт, шаардлага хангаагүй бол үйл ажиллагааг нь зогсоож, торгуулийн арга хэмжээ авна. Энэ тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллагууд орчны аюулгүй байдлын зөрчлөө арилгасны дараагаар үйл ажиллагааг нь сэргээх асуудал яригдана. Бид хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхээс илүүтэй тодорхой үүрэг чиглэл өгч, стандарт, зөвлөмжийг хүргүүлж ажиллаж байгаа” гэлээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top