x

Агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурчээ

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

"Сайжруулсан шахмал түлштэй холбоотой мэдээллийг пүрэв гариг бүр хүргэнэ"

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар: “Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллалаа.

Энэ хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар долоо хоногийн даваа, пүрэв гаригуудад тогтмол хэвлэлийн бага хурал хийж мэдээллийг хүргэж ирсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуусч байгаатай холбогдуулан өнөөдрөөс эхлэн долоо хоногт нэг удаа буюу пүрэв гариг бүр холбогдох байгууллагууд цаг үеийн мэдээллээ хүргэж ажиллана” гэв.

"Нийслэлийн шуурхай штабт 895, төвийн зургаан дүүргийн штабт 5370 албан хаагч үүрэг гүйцэтгэв"

Хурандаа Г.Нэргүй: “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамж, түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг шуурхай удирдлагаар хангахын дээр, нийслэлийн төвийн зургаан дүүргийн онцгой комисс 24 цагийн шуурхай штаб байгуулан түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавин ажиллалаа.

Нийслэлийн шуурхай штабт 895, төвийн зургаан дүүргийн штабт 5370 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ.

Өнгөрсөн хугацаанд 976 өрхийн 25559 иргэнээс угаарын хийн дуудлага мэдээлэл авч эмнэлгийн зөвлөмж үйлчилгээ болон сэрэмжлүүлгийг хүргэсэн. Мөн урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд НОБГ, НМХГ, НЦУГ, НАБТГ, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс хамтран 56 удаагийн 60 гаруй цагийн хэвлэлийн хурал хийж давхардсан тоогоор 250 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр угаарын хийн хордлогын нөхцөл байдлын мэдээлэл, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ бусад мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж ажилласан.

Сайжруулсан шахмал түлшнээс 31 дээжийг авч шинжлүүлсэн. Нийслэлийн Онцгой комиссын даргын 07 дугаар тушаалаар хөдөлгөөнт хяналт шалгалтыг 2019 оны 12 дугаар сарын 13-наас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 2358 алба хаагчид, 660 автомашинтай 110 хоног ажилласан.

Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газраас туулах чадвар сайтай 28 авто машинаар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд ердийн машин явах боломжгүй өндөрлөг цэгүүдээр амьдарч буй айл өрхүүдэд нийт 81 өдөр 1395 удаагийн тээвэрлэлтээр 49.6 тонн сайжруулсан түлшийг иргэдэд  хүргэсэн” гэлээ.

"Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлжээ"

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн: “Мэргэжлийн хяналтын газрын зүгээс өнгөрсөн хугацаанд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 24 цагаар тогтмол хяналт хийсэн.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоод, агаарын чанарыг сайжруулах 154 хороодод хяналт тавьж ажиллалаа.

Шахмал түлшний 10 хангамжийн бааз, 17 дундын агуулах, 390 борлуулалтын цэгт МХЕГ, НХМГ-ын 417 улсын байцаагчид түлшний нөөц, тээвэрлэлт, хадгалалт, картаар борлуулж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар тухай бүр “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагад мэдээллийг шуурхай хүргэж, асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг хэрэгжүүллээ.

Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлэн 198.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 26 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 154 хороодод хяналт шалгалт хийх 166 улсын байцаагчийг томилон долоо хоног бүр хариуцсан хороодын агаар бохирдуулагч эх үүсвэрт хяналт тавин ажиллаж, агаар бохирдуулагч 5572 обьектод хяналт шалгалт хийсэн.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дууссан ч гэсэн бид хуулийн дагуу хяналт шалгалтаа үргэлжлүүлж ажиллана” гэв.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал: “Өнгөрсөн хугацаанд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан боловч тодорхой сайн үр дүнд хүрэхгүй байсан.

Харин Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш мэдэгдэхүйц хэмжээнд агаарын бохирдол буурлаа. 2019 оноос 2020 онд шилжих өвлийн агаарын чанарын хэмжилтүүдийн үзүүлэлтийг өнгөрсөн онуудтай харьцуулахад агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурсан өндөр үзүүлэлттэй байна” гэлээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа: “Монгол улсад коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдсэн. Хоёр хүн эмнэлгээс гарч сувилалд ажиглалтад байгаа бол 12 иргэн хэвтэн эмчлүүлж байна. 

Нийт ард иргэддээ хандан хэлэхэд анхаарал болгоомжоо сулруулахгүй байж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулья.

Мөн гэр доторх агаарын сэлгэлтээ сайн хийж, дархлаагаа дэмжих шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэн анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг хүсч байна” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 13 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 17 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 21 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 26 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 47 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 55 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 1 цаг 24 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 1 цаг 31 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 1 цаг 58 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 8 цаг 0 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 9 цаг 26 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 9 цаг 38 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 9 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 10 цаг 23 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа 23 цаг 39 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Өчигдөр 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Өчигдөр 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Өчигдөр 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог ханга...
Top