x

Цар тахал ба санхүүгийн хар зах

Дэлхийд юу болов?

Дэлхийн нөхцөл байдлыг өөрчлөөд байгаа covid 19 халдварын улмаас улс орнуудын эдийн засагт эрсдэл, хямрал үүсээд эхэлсэн, цаашлаад хэдий хугацаагаар үргэлжлэх нь хариултгүй байгаа учраас бүгд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд төсвийн дэмжлэг, татварын хөнгөлөлт, мөнгөний бодлого арга хэмжээнүүд багтаж байгаа. 

АНУ-ын Холбооны нөөцийн банк гуравдугаар сарын 3-ны өдөр бодлогын хүүг 0.5 нэгж хувиар, гуравдугаар сарын 15-ны өдөр ээлжит бус хуралдаанаараа дахин 1 нэгж хувиар бууруулснаар одоо 0.25 хувьд хүрэв. Мөн заавал байлгах нөөцийн хэмжээг 0 хувь болгожээ. Өмнө нь 2008 оны хямралын үед бодлогын хүү ийм түвшинд бууж, энэ байдал 2015 оныг хүртэл үргэлжилсэн байна. Ази, Номхон далайн бүсийн Төв банкууд АНУ-ын Холбооны нөөцийн банкны шийдвэрийн дараа өөрсдийн хөтөлбөрүүдээ мөн зарласан. БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар бууруулан 0.75 хувь буюу түүхэн доод хэмжээнд хүргэв. Шинэ Зеландын төв банк бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар бууруулж 0.25 хувьд хүргэв. Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын төв банк өмнө нь худалдан авахаар зарласан үнэт цаасны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 12 их наяд иенийн /ДНБ-ий 2 хувьтай тэнцэх/ үнэт цаас худалдаж авах, вирусын улмаас доголдсон бизнесүүдэд зээлийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. 

Харин ОХУ-ын Төв банк газрын тосны үнэ огцом буурч, рублийн ханш хурдацтай суларч байгаа тул бодлогын хүүг 6 хувь дээр хэвээр үлдээх шийдвэр гаргасныг CNN, Financial Times зэрэг эх сурвалжууд мэдээлжээ.

Монголд юу болов?

Монголбанкны мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгоод байна. 

Мөн заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр нэгж хувиар бууруулж, 8.5 хувь байхаар тогтоосон. Эдгээр багц арга хэмжээний (бодлогын хүү, заавал байлгах нөөцийн ̆ хувь болон хүүний корридор) дүнд банкуудын зээлийн хүү 1 нэгж хувиар буурах, зах зээлд хамгийн багадаа 300-400 тэрбум төгрөгийн зээл шинээр гарах боломж бүрдсэн хэмээн Монголбанк тайландаа дурджээ. Хар ухаанаар бодвол арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү хоёрдугаар сард 16.8 хувь байсан бол энэ нь 15.8 хувь болох юм биз дээ? 

Монгол Улсад мөнгөний бодлогыг хэрэгжүүлж буй Монголбанк нь Засгийн газраас хараат бус байхаар хуулиар баталгаажсан статустай. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч субъект маань онцгой үед ийм хэрийн л дэмжлэгийг үйлдвэрлэгч, импортлогчдод олгох потенциалтай юм байна. 

Тэгэхээр Засгийн газраас онцгой дэглэмийн үед хэрэгжүүлэх эрчимжүүлсэн хөтөлбөрөө Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт зарлаж, олон нийтэд танилцуулах үеэрээ банкны секторынхонд хатуухан сануулга өгсөн нь нэг удаагийн тохиолдолд хамаатуулсан үг биш болов уу. 

Пандеми буюу цар тахлын үед эрх зүйн стандарт бус шийдвэр байж болох. Магадгүй энэ үеэр УИХ, Засгийн газар, Монголбанк зээлийн хүүгийн хэмжээ өндрөөр тогтоход гол үндэслэл болж буй хадгаламжийн хүүг өнөөдрийнхөөс 2-3 дахин бууруулж, 3-5 хувьд авчрах “захиргааны” арга хэмжээ авахад яагаад болохгүй гэж? Арилжааны банкуудын зээлийн дундаж хүү хоёрдугаар сарын байдлаар Монголбанкны тайлангаар бол 16.8 хувь байна. Хадгаламжийн хүү 9.8 хувь байгаа бөгөөд зээлийн хүү, хадгаламжийн хүүгийн зөрүү 7.0 хувь байна. Хадгаламжийн хүүг буулгачихбал бүгд долларын хадгаламж руу шилжчихнэ гэж айлгадаг. Өнөөдөр Монголд долларын хадгаламжийн хүү 4-6 хувьд хэлбэлздэг. Адилхан буулгахад болчих юм биш үү? Тэгэхээр ам.доллар маань гадаадын банкны хадгаламж руу гусчихна гэж хэлдэг. Гадаадад ам.долларын хадгаламжийн хүү 0-2 хувь байхад хэн ч тийш нь хадгаламжаа хийхгүй биз дээ?. 

Хар зах гэж үү?

Хэдийгээр чөлөөт эдийн засаг аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ “захиргааны” аргаар биш “зах зээлийн” зарчмаар тогтох ёстой гэдэг ч банкны салбар маань өөрөө зах зээлийн биш хар зах болчихжээ. Ерээд оны дараахан орон сууцаа хувьчилж авсан хотынхон байраа ломбарданд тавьж байгаад бүгд шахам ганзагын наймаанд мордсон үе бий. Ломбардны хүү тэр үед сарын 30-40 хувь байсан учраас тийм зээлээр санхүүжүүлсэн бизнес, наймаанаас ашиг олох ямар ч үндэс байгаагүй юм билээ. Тэр гэнэн үеийн хохирогчид өнөөдрийн гэр хорооллыг тэлэхэд хувь нэмрээ оруулсан. Тэгвэл өнөөдөр Монголын арилжааны банкуудын санал болгож буй зээлийн хүү тэртээх ерээд оны санхүүгийн хар захынхаас ялгарахааргүй байна. 

Аж үйлдвэрийн 4.0 хувьсгалын үр нөлөөгөөр дэлхийн улс орнууд жинхэнэ утгаар нэг дээвэр дор, ямар ч цагийн зөрүүгүйгээр нэг цаг дээр амьдарч эхэлснээр худалдааны гэрээ хэлэлцээрт аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ мөн нэг ижил болсон. Adidas брэндийн хослол Америкт ч, Монголд ч адилхан үнэтэй байхаас өөр аргагүй нөхцөлд хэдийнэ амьдраад эхэлсэн.

Монголд бол төсвийн хөрөнгө оруулалтаас санхүүжүүлдэг том, жижиг тендерүүд нь л ичгүүр сонжуургүйгээр зах зээлийн үнээс хэд дахин нугарсан ашгийг гүйлгүүлж байгааг эс тооцвол эгэл жирийн худалдаачид, үйлдвэрлэгчид хэдхэн хувийн ашгийн төлөө өрсөлдөж байгаа нь үнэнд гүйцэгдсэн хэрэг юм. Маш хатуугаар хэлэхэд дэлхий дахинд энгийн наймаа, жижиг худалдааны нийлүүлэлт ердөө 1%-ийн ашгийн төлөө, аз шүүрвэл 10 хувийн ашгийн төлөө өрсөлдөж эхлээд байна. Өнөөдрийн манай банкны системийн санал болгож буй өндөр хүүтэй зээлээр санхүүжилт хийнэ гэвэд цаашдаа Монголын ямар ч үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбар өнөөгийн нэг үнийн системт дэлхий ертөнц дээр оршин тогтнох боломжгүйд хүрэхээр байна. Санхүүжилтын зардлаас гадна цалин хөлс, үндсэн түүхий эд, үйл ажиллагааны, авлига хүнд суртлын гээд бусад зардлуудын нийлбэр хэд хүрдэг билээ? 

Сүүлийн 30 жил бизнесийн салбарт зүтгэсэн үндэсний компаниуд зөвхөн банкны зээл ба татвар, түрээс төлөхийн төлөө ажиллаж, амьдарсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин ч энэ үгний төлөө олон бизнесмэн нулимс дуслуулах байх аа. УИХ, Засгийн газар, Монголбанк үнэндээ 30 жил банкны өндөр хүүг үндэслэлтэй хэмээн итгүүлж, бизнесийн салбарынхныг буулган дороо барьж ирлээ. 

Эцэст нь хэлэх гэсэн зүйл: Улс орнууд вирусын халдвараас болоод дотоодын нөөцдөө найдах, нөөцөө хямгадах үүднээс экспортоо багасгах бодлого руу явж байгаа нөхцөлд Монгол шиг импортын хэрэглээ өндөртэй улсад хомсдол үүсэхийг үгүйсгэхгүй. Тэрэндээ хүрвэл бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай болно. Тэгвэл тэдэнд татварын хөнгөлөлтөөс гадна санхүүжилт хэрэгтэй. Тийм нөхцөлд өнөөдрийнх шиг мөнгөний бодлогын хэрэгслүүдийг хөдөлгөөд хөдөлгөөд зээлийн хүүг ердөө 1 хувиар бууруулах потенциал бүхий Монголбанк, банкны систем үнэндээ дэмжлэг болж чадна гэж үү?! 

З.Боргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 10 цаг 39 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 10 цаг 58 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 11 цаг 9 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 11 цаг 15 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 11 цаг 56 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 11 цаг 59 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 12 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Худлаа... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав
Top