x

Малчны хотноос ноолуурыг худалдаанд зохистой бэлтгэж, нийлүүлэлтийн зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор товхимол гаргажээ

Говь ХК, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвсэл хамтран ноолуур бэлтгэлийн чанарыг сайжруулах чиглэлээр товхимол гаргажээ.

21-р зууны бизнес эрхлэгч малчид, малчдын байгууллага, хоршоодод зориулан чанартай ноолуур бэлтгэх, зөв дадлуудыг хэвшүүлэх, түүхий эдээ нэгдсэн арга барилаар хамтран бэлтгэж өртөг шингэсэн үнээр борлуулахад нь тус нэмэр болох товхимлыг бэлтгэжээ.

"Ямаа самнах, ноолуур бэлтгэх" зааварчилгаа бүхий товхимол нь малчны хотноос эхлэн бэлтгэн нийлүүлэлтийн зөв дадлыг хэвшүүлэх, ноолуурыг худалдаанд зохистой бэлтгэхэд чиглүүлсэн юм.

Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш нартай хамтран уг товхимлыг бэлтгэсэн бөгөөд мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого чиглэл, эрдэмтэн судлаачдын бүтээл, монгол улсад мөрдөж байгаа стандарт, судалгааны баримт бичгүүдээс эмхтгэн боловсруулжээ.

Говь ХК, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) болон Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвслээс хамтран “Малчны хотноос дэлхийн бренд” хөтөлбөрийг 2019-2022 оны хооронд хэрэгжүүлэх аж.

Дашрамд дурьдахад, “Малчны хотноос дэлхийн брэнд” хөтөлбөрийн ноолуурын тогтвортой аж ахуйг хөгжүүлэх зорилтын хүрээнд хийж буй олон ажлууд байгаа бөгөөд хөтөлбөр хэрэгжиж байгаа Баянхонгор аймгийн Шинэжинст сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын хоршоодод 2019 онд зохиомол хээлтүүлэг хийж өнгөрсөн сараас эхлэн малчид төлөө хүлээн авч эхэлсэн байна.

Мөн энэ оны гуравдугаар сарын дунд үе буюу ноолуур самнах үеэр малчдын ноолуурыг лабораторийн шинжилгээнд хамруулах, цөм сүргийн тархалтыг тогтоож улмаар хариуцлагатай үйлдвэр, арилжаа эрхлэгчдийн найдвартай түнш болох, ноолуурын өртгийн сүлжээнд оролцогч тал болоход малчдын байгууллагад дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон үр ашигтай ажлуудыг өрнүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираны мөргөлдөөн хөрөнгийн зах зээлийг ганхуулж буй энэ үед санхүүгийн зөвлөхүүд юу гэж зөвлөж байна вэ? 2 цаг 2 мин Лондонд түргэн тусламжийн тэрэгнүүдийг шатаасан хэргийг антисемит үзэлтэй холбоотой үзэн ядах гэмт хэрэг хэмээн шалгаж байна 2 цаг 11 мин AI токенууд шинэ урамшуулал уу, эсвэл зүгээр л бизнесийн зардал уу? 2 цаг 15 мин Илон Маск SpaceX болон Tesla компаниудад зориулан чип үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцууллаа 2 цаг 19 мин Ираны дайн: Эрэг, арлууд руу нь халдвал Персийн буланг минажуулна гэж Тегеран сүрдүүлэв 2 цаг 22 мин Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн (ABC) ажилтнууд сүүлийн 20 жилд анх удаа ажил хаялт зарлалаа 2 цаг 33 мин Нью-Йоркийн ЛаГуардиа нисэх буудалд зорчигч тээврийн онгоц галын машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алдлаа 2 цаг 35 мин Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 7 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ 2 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 2 цаг 40 мин Ормузын хоолой дахь Трампын стратегийн өөрчлөлт шүүмжлэл дагуулж байна 2 цаг 41 мин Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана 2 цаг 55 мин Монгол, Британийн харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх асуудлыг хөндөв 3 цаг 0 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт ажиллав 3 цаг 28 мин Хятад улс шатахууны үнээ нэмэхээр боллоо 4 цаг 8 мин Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийж эхэллээ 4 цаг 10 мин Нийслэлд баригдаж буй барилгуудын орчны аюулгүй байдлыг шалгаж байна 4 цаг 11 мин Прокурор: 304 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 4 цаг 13 мин ЕБС-ийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн судалгааны үр дүнг танилцууллаа 5 цаг 0 мин ОУШХБ-ын Суурин төлөөлөгч Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 4 мин УИХ-ын дарга Н.Учрал Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркад зочиллоо 5 цаг 45 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал...
Top