x

Хүүхэд, гэр бүлд зориулсан телевизийн тусгай суваг удахгүй нээгдэнэ

ХНХ-ын яам МҮОНРТ-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Сайд С.Чинзориг, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц нар гарын үсэг зурж баталгаажуулсан уг Санамж бичгээр хоёр тал “MNB гэр бүл” телевизийн шинэ сувгийг нээн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, тэдэнд нэн шаардлагатай боловсрол, эрүүл мэнд, танин мэдэхүй, түүх уламжлал, соёл ёс заншил, хууль эрх зүй зэрэг бүхий л мэдээллийг дагнасан нэг сувгаар өгөх том төслийг хамтран хэрэгжүүлэхээр эхлүүлж буй юм.

С.Чинзориг сайд хүүхэд, гэр бүлд чиглэсэн нэвтрүүлгийн бодлоготой тусгай сувагтай болох санаачилгыг ажил хэрэг болгохын төлөө хоёр тал өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамгүй олон  асуудлыг шийдэж амжилттай ажилласныг тэмдэглээд МҮОНРТ-ийн удирдлага болон хамт олонд талархал илэрхийлжээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ төр засгийн шийдвэрийг олон нийтэд хүргэх, зөв таниулах, сурталчлах, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай тасралтгүй зохион байгуулж, иргэдийн хяналт, оролцоо, сайн дурын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах шаардлага Засгийн газарт бий гэдгийг онцлоод “Гэр бүлийн суваг нь эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад хөгжих, төлөвших ээлтэй орчин бүрдүүлэх, тэдэнд эх орон, байгаль дэлхий, үндэсний уламжлал, түүх, хэл бичиг, өв соёл, урлаг, ахмад үеэ хайрлах үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, олон талын өргөн мэдээлэл  өгөх танин мэдэхүйн үр дүнтэй  нэвтрүүлэг, контент бүтээн хүргэх,  ялангуяа аливаа эрсдэл, хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.

Энэ суваг хүүхэд, залуучууд гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд нийгмийн бүлгүүдийн хэрэгцээнд нийцсэн, амьдралд нь хэрэг болохуйц  мэдлэг мэдээлэл өгч, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үр дүнтэй хийх үүрэг хүлээж буй юм.

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц “Монгол Улсын ирээдүй хүүхэд багачууд, тэдний гэр бүлийн хөгжлийг дэмжиж, тэднийг шаардлагатай мэдлэг мэдээллээр хангах ажлыг үндэсний хэмжээнд хийж хэрэгжүүлэх итгэл хүлээлгэсэн Засгийн газар, ХНХЯ-ны хамт олонд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Бид шинэ суваг нээх бэлтгэл ажлыг жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд тодорхой асуудлуудыг ХНХЯ-тай хамтран зохион байгуулж ирлээ. Тиймээс туршилтын эфирээ тун удахгүй эхлүүлж, сувгийн нээлтээ ёслол төгөлдөр хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Санамж бичигт гарын үсэг зурсны дараа “MNB-Гэр бүл” суваг байгуулах төслийг хариуцаж буй эрхмүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.

ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир: Хүүхэд, гэр бүлийн асуудал зөвхөн манай салбарт хамаатай биш. Төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн нэг үгээр үндэсний хэмжээний том асуудал. Энэ хүрээнд манай яамнаас Засгийн газарт асуудал оруулж шийдвэр гаргуулснаар “MNB-гэр бүл” сувгийг нээхээр болж өнөөдөр санамж бичиг байгууллаа. МҮОНРТ-ийг олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүргийнхээ хүрээнд хүүхэд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, эмэгтэй, эрэгтэй хүмүүст ер нь гэр бүлийн бүх гишүүнд хандсан нэвтрүүлэг контентийг бэлтгэн үндэсний хэмжээнд цагийн хязгаарлалтгүйгээр хүргэх боломжтой гэдэг байдлаар сонгон хамтран ажиллах санамж бичиг байгуулж буй юм.

Энэ сувгаар зөвхөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээлэл гэдэг юм уу эсвэл энэ байгууллагын үйл ажиллагааг сурталчлах биш яг гэр бүл, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр бүхий л салбарт хэрэгжиж байгаа бодлого, үйл ажиллагаа, үүний зэрэгцээ төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагаа мөн олон улсад энэ чиглэлд хэрэгжүүлж буй сайн туршлагыг олон нийтэд түгээх юм.

“MNB-Гэр бүл” суваг төслийн зохицуулагч, найруулагч Н.Байгаль: МҮОНРТ-ийн хэмжээнд 5 дахь суваг буюу “МNB-гэр бүл” гэдэг сувгийг нээх  төслийн хүрээнд ямар нэвтрүүлэг, ямар контент хийх бодлогоо боловсруулах, нэвтрүүлгийн сүлжээг гаргах зэрэг ажлыг урьдчилсан байдлаар хийгээд байгаа. Ерөнхийдөө гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан жендерийн тэгш байдлыг хангасан үндэсний контент бэлтгэх үндсэн таван редакцтай байхаар төлөвлөж байна.

Хуучин нэгдүгээр суваг дээр гэр бүл, залуучууд, хүүхдэд зориулсан нэвтрүүлгүүд тогтмол явж байгаа ч цагийн хязгаартай.

Тухайлбал, эрүүл мэндийн нэвтрүүлэг 7 хоногт нэг удаа ч гэдэг юм уу, хүүхдийн нэвтрүүлэг 7 хоногт 2 удаа ч гэдэг юм уу цагийн хувьд программдаа захирагдаад хязгаарлагдмал байдаг.

Өнөөдөр бидний байгуулсан Санамж бичгийн хүрээнд ХНХЯ-тай хамтран тусдаа суваг байгуулахаар болж буйн үр дүнд эдгээр нэвтрүүлгийг хоногт 17 цагийн эфирээр өргөн далайцтай нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Ийм сувагтай болсноор нийгмийн гол тулгуур гэр бүлээр дамжуулан  хүүхэд, залууст хэрэгтэй бүхий л чиглэлийн мэдлэг мэдээллийг хүргэх учраас нийгэмд үр нөлөөгөө өгөх чухал ажил болно гэдэгт итгэлтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top