x

“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг батлав

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа.

Дэд хөтөлбөрийн танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа хийсэн юм.

“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг боловсруулахдаа Тогтвортой хөгжлийн зорилт 2030, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Нийслэлийн жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний үр дүн, дүгнэлт, зөвлөмжид тулгуурласан байна.

Нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендэрийн үзэл баримтлал тусгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендэрийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд энэхүү дэд хөтөлбөрийн зорилго оршиж байгаа аж.

Дэд хөтөлбөрийг хоёр үе шаттай дөрвөн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.

Хөтөлбөр хэрэгжсэнээр:

  • Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлал боловсруулж, нэвтрүүлэх,

  • Нийслэлийн хөгжлийн бодлогын барим бичгүүдийг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтөөр шинэчлэн боловсруулж батлуулах,

  • Оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэх

  • Сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах, сургалтын модуль боловсруулан сургагч багш бэлтгэх

  • Эрэгтэйчүүдийн кабинет байгуулах, ТАХ-ын ажил – ар гэрийн тэнцвэр хангах, мэргэжлийн сэтгэл зүйчдийг хороодод ажиллуулах

  • Нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд жендэрийн эрх тэгш байдлыг ханган ажиллах заалтыг тусгах давуу талтай.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт өрхийн 5.8 хувь нь өрх толгойлсон эцэг, эхчүүд байгаа бөгөөд эдгээр өрхийн 15.5 хувийг эрэгтэйчүүд, 84.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 

Өрхийн амьжиргааны судалгаагаар хот суурин газрын эмэгтэй тэргүүнтэй өрхийн 31 хувь нь амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай байгаа бол хоёр тэжээгч (эцэг, эх)-тэй өрхийн 26 хувь нь энэ ангилалд хамаарч буй аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 1 цаг 1 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 1 цаг 5 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 1 цаг 9 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 1 цаг 14 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 1 цаг 35 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 1 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 2 цаг 12 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 2 цаг 19 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2 цаг 46 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 8 цаг 48 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 10 цаг 14 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 10 цаг 26 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 10 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 11 цаг 11 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Өчигдөр 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Өчигдөр 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Өчигдөр 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Өчигдөр 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох...
Top