x

Япон, БНСУ-д хийх тусгай үүргийн нислэгээс буцахдаа ачаа тээвэр хийнэ

Улсын онцгой комиссын Шуурхай штабын өнөөдрийн хэвлэлийн бага хуралд МИАТ ТӨХК-ийн төлөөлөгч оролцож, Япон, БНСУ-д хийх тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл хийлээ.

Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш өнөөг хүртэлх хугацаанд МИАТ ТӨХК долоон удаагийн тусгай үүргийн нислэг үйлджээ. Эдгээр нислэгээр Улаанбаатараас 1,173 зорчигчийг тээвэрлэн авч явсан бол 983 монгол иргэнийг эх оронд нь авч ирсэн байна. 

Бүх нислэгт мэргэжлийн хяналтын байцаагч болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж, нислэгийг аюулгүй гүйцэтгэх зорилгоор халдварт өвчний тархалтаас сэргийлэх онцгой арга хэмжээнүүдийг тогтмол авсан тухай МИАТ компаниас танилцуулав. 

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр:

-"Агаарын хөлгийн нислэгийн үед зорчигчдын халууныг зайнаас шалгах төхөөрөмж, ариутгалын бодис, хоёр цаг тутамд солих амны хаалтыг суудлын тоогоор хангахаас гадна бээлийг байрлуулсан. Мөн зорчигч бүрээс эрүүл мэндийн асуумжийг авч байна.

Хоёрдугаар сарын 1-ний өдрийн УОК-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу голомтын бүс нутгаар дайран өнгөрсөн сэжигтэй шинж тэмдэгтэй иргэдийг тээвэрлэхээс татгалзаж байна. Түүнчлэн арын эгнээнүүдийг яаралтай үед ашиглахаар сул байлган зохицуулж байна.

Хоёрдугаар сарын 1-нээс хойш хийгдсэн долоон удаагийн нислэг хийсний дараагаар ЗӨСҮТ-өөр ариутгал хийлгэж байгаа.

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ойрын үед хоёр талдаа зорчигчтой Сөүл, Токиогийн чиглэлд нислэг үйлдэнэ. Мөн Улаанбаатар талаас БНСУ, Япон улс руу ЭСЯ, дипломат албанаас гаргасан шаардлагыг хангаж буй зорчигчдыг зөөх, буцахдаа шаардлагатай эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийг тээвэрлэн авч ирэх нислэгийг үйлдэхээр төлөвлөгдсөн" гэв. 

"УОК-оос шийдвэр гарсан тохиолдолд нэг сая төгрөгийн орлоготой байсан ч нисч байна"

Мөн өнөөдрийн байдлаар МИАТ компани тусгай үүргийн нислэгүүдээ өөрийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд COVID-19 өвчний улмаас дэлхийн улс орнууд агаарын хилээ хааж, үүний улмаас авиакомпаниудад учирч буй хямрал МИАТ компанийг бас тойроогүйг тэр хэллээ.

Тус компани оны эхний улиралд бид 90 тэрбумын орлого төлөвлөсөн байснаас 40 орчим тэрбумыг өвчин гарахаас өмнө хийж амжсан. Үлдэгдсэн 50 орчим тэрбум нь алдагдал болж орлогын төлөвлөгөө тасраад байгаа гэнэ.

Д.Баттөр:

-Дээр нь нэмээд нэмэлт зардал болох  52 тэрбумын зардал гаргачихсан. Тухайлбал, хэдэн жилдээ нэг сольдог онгоцны агааржуулагчийг нислэг бүрт солих шаардлагатай болсон. Энэ нь маш өндөр үнэтэй. Үүний дээр нэг удаагийн хэрэгсэл, амны хаалт гэх мэт зардлууд багтаж байна.

Мөн онгоцны түрээс болон гэрээгээр зайлшгүй хүлээсэн үүргээ биелүүлээд төлөх  44 тэрбумын өр төлбөр үүсчихсэн маш хүнд байдалд байна. Гадаад дотоодын хамтран ажилладаг бүхий л байгууллагуудад хүсэлтээ илгээсэн. Манай компанийн зүгээс нислэг байвал үйлдэхэд бэлэн.

Бид УОК-оос зөвшөөрөл гарсан тохиолдолд нэг сая төгрөгийн орлоготой байсан ч хамаагүй нисгэгчдийнхээ цалинг тавиад нисч байгаа. Эргээд зорчигч авч ирэх эрхгүй тул ачаа тээвэр аваад зардлаа нөхөөд нисч байна. Гадаад зах зээлээс ч мөн ажил хайж байна. Онгоцныхоо суудлыг аваад карго тээвэрлэлтэд явах, тендерт оролцох санал гаргасан.

Энэ мэтчилэнгээр бүх хүчин чадлаараа ажиллаж байна. МИАТ компани өдийг хүртэл төрөөс татаас авахгүйгээр цалин мөнгөө тавьж ирсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top