x

“Буянт-Ухаа-2” хорооллын 972 орон сууцнаас үлдсэн есөн байрыг хуваарилах ажлыг дэмжив

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдөр цахимаар хуралдаж Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

“Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцнаас “Гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилалд хуваарилсан квотоос үлдсэн есөн орон сууцыг хуваарилах ажлыг зохион байгуулахыг дэмжлээ.

Тодруулбал, уг бүлэгт хамрагдах хүсэлтээ найман иргэн цахимаар ирүүлснээс зургаан иргэн шалгуур үзүүлэлт хангаж гэрээ байгуулснаар одоогоор байрандаа ороод байгаа юм. Харин нэг иргэн өөрийн хүсэлтээр татгалзаж, нэг иргэн шалгуур үзүүлэлт хангаагүйн улмаас хасагджээ.

Эрэмбэ өгсөж орох дараагийн иргэд байхгүй учир үлдсэн есөн байрыг үр ашигтай байлгах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, түрээсээс төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх зэрэг шалтгаануудыг харгалзан тус ангиллын квотоос үлдсэн орон сууцыг Нийслэлийн Засаг даргын нөөц санд авахыг ийнхүү дэмжлээ.

Мөн өнөөдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай, Төрийн шагналаар шагнах тухай зэрэг асуудлуудыг  хэлэлцэн дэмжиж, тогтоолын төсөл баталлаа гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top