x

Катарын Зэвсэгт хүчний тусгай онгоцоор 43 монгол цэрэг эх орондоо ирлээ

Монгол Улс, Катар улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Катар улсад сургалтад хамрагдаж байсан 43 монгол цэргийг тус улсын Зэвсэгт хүчний тусгай онгоцоор өнөөдөр эх орондоо ирлээ.

Катар улсад шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас ийнхүү манай улсын цэргүүдийг эх оронд нь хүргэхээр болсон бөгөөд нислэгийн зардлыг тус улс бүрэн даажээ.

Тусгай онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 10.20 цагт газардаж 13.00-14.00 цагийн хооронд буцаж нисжээ.

Энэ хугацаанд нисэх багийн бүрэлдэхүүн онгоцноос буухгүй байхаар шийдсэн байна. Харин нислэгээр ирсэн 43 цэргийн алба хаагчийг журмын дагуу Цэргийн төв эмнэлэгт 21 хоног тусгаарлахаар хүргэжээ. 

Өнөөдрийн байдлаар Катар улсад шинэ коронавирусээр 693 хүн өвчилж, нэг хүн нас бараад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.113.33)
    Үүрэг хүлээсэн эр цэргүүдээ авна
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 1 цаг 2 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 1 цаг 6 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 1 цаг 10 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 1 цаг 15 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 1 цаг 36 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 1 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 2 цаг 13 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 2 цаг 20 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2 цаг 47 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 8 цаг 49 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 10 цаг 15 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 10 цаг 27 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 10 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 11 цаг 12 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Өчигдөр 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Өчигдөр 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Өчигдөр 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Өчигдөр 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох...
Top