x

УОК-ын дарга Ө.Энхтүвшингийн хүү тусгай үүргийн онгоцоор иржээ

Монгол улс тусгай хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эх оронд нь авчирсаар байна. 

Энэ сард Монголоос шууд нислэгтэй чиглэлүүдэд тусгай үүргийн онгоцоор дөрвөн удаагийн нислэг хийж Москва, Истанбул, Сөүл, Токиогоос 1000 орчим иргэнээ татаад байгаа. 

Тусгай үүргийн нислэгээр зайлшгүй шаардлагатай бага насны хүүхэдтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрүүл мэндийн асуудалтай иргэдийг нэн түрүүнд авчирна гэж байв. Одоо ч УОК-оос уг шаардлагыг тавьж буйгаа мэдэгдсээр байгаа. 

Эхний удаад Онцгой байдлын ерөнхий газраас онгоцонд суух иргэдийн нэрсийг өөрсдийн цахим хуудсаар нээлттэй зарлаж байршуулсан ч удалгүй мэдээллээ хааж "хувь хүний нууцтай хамааралтай" хэмээн тайлбарласан билээ. Мэдээлэл хаалттай болсноор шийдвэр гаргагчдын хамаарал бүхий хүмүүс ирж байгаа гэх хардлага ч гараад байгаа.

Тусгай үүргийн нислэгээр нэр нөлөөтэй эрхмүүд, УИХ-ын гишүүдийн нэр сонсогдож эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд УОК-ийн дарга Ө.Энхтүвшингийн Э.Золбоо тусгай үүргийн онгоцоор ирсэн тухай мэдээлжээ. 

Ө.Энхтүвшингийн хүү болох Э.Золбоо энэ сарын 15-16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Монголд ирсэн гэх мэдээллийг эх сурвалж өгсөн байна.

Өөрөөр хэлбэл, тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийн мэдээллийг хаалттай болгосноор тусгай үүргийн онгоцны зорчигч бүрдүүлэлт эхний тавьсан зорилгодоо ниийцэхгүй, зайлшгүй шаардлагатай иргэдээ авчирч чадаж байна уу гэдэг шүүмжлэлийг иргэдийн зүгээс тавьж байна.

Харин Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин энэ асуудлаар тайлбар хийгээгүй байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 9 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 18 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 23 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 26 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 0 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 35 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top