x

Я.Буянжаргал: Эмчийн өөдөөс талх шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж, хоорондоо зодолдож байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт, авч буй арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "Өнөөдрийн байдлаар 2310 иргэн тусгаарлах байранд ажиглалт, тусгаарлалтад байна. 

Эдгэрсэн хоёр иргэнийг бид тусгаарлах байранд шилжүүлэн, үргэлжлүүлэн ажиглалтад авсан. 

Тусгаарлах байранд 337 эмч, эмнэлгийн мэргэжилтэнгүүд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. 

Нэг зүйлийг өнөөдөр зайшгүй хэлэх нь чухал гэж үзэж байна. 

Өнөөдөр тусгаарлах байранд 43 жирэмсэн эх, 56 тав хүртэлх насны хүүхэд, артерийн даралт ихсэх өвчтэй 111 хүн, чихрийн шижинтэй 33 хүн, гэмтэл авсан долоон хүн байна. Энэ бүгдэд таарсан тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Зөвхөн нэг жирэмсэн эмэгтэйд гэхэд мэргэжлийн эмч 2 удаа тусламж, зөвөлгөө үзүүлээд явж байна. 

Иргэдээс гомдол, санал их ирж байна. Агуулгын аваад үзвэл ихэнхдээ "өрөө жижиг байна, дасгал хиймээр байна, хоол амтгүй байна, нохойн хоол өгч байна, бид нар цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д хэвтэхгүй Өргөө амаржих газар, Эх нялхас дээр очмоор байна" гэх зэрэг гомдол гаргаж байна. 

Би хэлмээр байна, эмчийн өөдөөс вареньтай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж, хоорондоо хэрэлдэж зодолдож байна. Ийм байдал гаргамааргүй байна. 

Коронавирусын халдвар бол цар тахал, дэлхий нийт аюултай гэж зарлаад байна. 

Монгол иргэн та нар бодох хэрэгтэй. Өнөөдөр онгоцоор иргэнээ татаж авч байгаа цөөхөн улс байгаа тэрний нэг нь МОНГОЛ. Таван одтой зочид буудалд иргэдээ тусгаарлаж байгаа улс дэлхийд байхгүй. Манай улс үүнийг хийж чадаж байна. 

Амны хаалтаа зүүгээгүй гээд ташуурдаж байгаа улс байхад манай эрүүл мэндийн салбар зөвлөж байна. Үүнийг хэрэгжүүлээчээ гэж. Иргэн та үүнийг биелүүлэх үүрэгтэй. 

Өнөөдөр эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэн Монголоос өөр хаана ч байхгүй. Ялангуяа тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч нар бол дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-ын зөвлөхөөр ажилладаг, энхийг сахиулахад МОНГОЛ улсын армийг ахлаад явж байсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, хурандаа нар та нарт үйлчилж байгаа. 

Иргэд жаахан авираа татах хэрэгтэй. Хэн нэгнийг уурлахаар нь, уйлахаар нь хугацааг богино болгочихдог зүйл биш. Энэ бол ЦАР ТАХАЛ. Иргэн таныг хамгаалахаас гадна, таны гэр бүл, Монгол Улсын иргэдийг хамгаалж байгаа ажил. 

Дараагийн тусгай онгоцонд суух иргэд сайн бодож шийдвэрээ гаргаарай, хэрвээ та онгоцонд суувал үүргээ биелүүлэхийг ухамсарлах хэрэгтэй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зөрчлийн хуулиар хорь (66.181.161.29)
    Өөрийнхөө мөнгөөр халбага архи уучихаад ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД яадаг билээ? Цагдаа нарт үхтлээ зодуулна.загнуулна.доромжлуулна.дээрэлхүүлнэ. тэгээд торгууль төлбөр гээд баахан юм өгч байж суллагдана.Цагдаагийн хар дансанд нь орно. Үүнтэй адилтгаж үз. Монгол улсын иргэдийг ялгаж болохгүй. Наадуулаа хорь. Цагд
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top