x

Москва хотод оршин суугаа оюутнуудын АНХААРАЛД!

Москва хот болон Москва мужийн нийт оршин суугчид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд өөрийгөө тусгаарлах гэрийн дэглэмд шилжиж байна.

Энэхүү дэглэмийн хүрээнд Москва хотын оршин суугчдад зөвхөн дараах тохиолдолд гэрээсээ гарахыг зөвшөөрчээ.

ҮҮНД:

• Эмнэлгийн яаралтай тусламж авах болон амь нас, эрүүл мэндэд нь шууд аюул тулгарсан бусад нөхцөлд,
• Ажлын байрандаа байх үүрэг хүлээсэн бол ажилдаа ирж, очих,
• Гэрийнхээ ойролцоо байрлах дэлгүүр, эмийн сангаас хэрэгцээт зүйлээ худалдан авах,
• Гэрийн тэжээвэр амьтдыг оршин суугаа газраасаа 100 метрийн зайн дотор салхилуулах,
• Ахуйн хог хаях зэрэг тохиолдолд гэрээсээ гарч болох юм байна.

Түүнчлэн ойрын өдрүүдэд зөвхөн тусгай үнэмлэхтэй оршин суугчид гэрээсээ гарах зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү горимыг тогтоосон баримт бичиг батлагдсан даруйд хэрэгжих юм байна.

ИЙМД МОСКВА ХОТОД ОРШИН СУУГАА ОЮУТАН ЗАЛУУЧУУД ТА БҮХЭНД,

• Сургууль, дотуур байрны захиргаанаас шинэ дэглэм, зохицуулалтын талаарх баримт бичгийг албан ёсоор танилцуулах, холбогдох удирдамж, зааварчилгаа өгөхөөс өмнө дотуур байрнаасаа гарахгүй байх,
• Зөвхөн дээр тэмдэглэсэн тохиолдолд дотуур байрнаасаа гарах, чингэхдээ бичиг баримт, гар утсаа байнга биедээ авч явах,
• Москва хотод өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбогдуулан гаргасан бусад хязгаарлалт, зохицуулалтыг чанд мөрдөх,
• Нөхцөл байдал болон хотын засаг, захиргаанаас гаргаж буй шийдвэрийн талаарх мэдээллийг зөвхөн албан ёсны, эсвэл найдвартай эх сурвалжаас авах,
• Нийгмийн сүлжээн дэх бодит нөхцөл байдал, хотын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй арга хэмжээг дэвэргэсэн болон зохиомол бусад мэдээ мэдээлэлд автахгүй байж асуудалд хүлээцтэй, тайван хандах,
• Дотуур байрандаа ч өөр өрөөнд зочлохгүй байх,
• Уртасгасан чөлөөт цаг гарч буйг ашиглан хичээл номоо сайтар давтахыг тус тус зөвлөж байна.

Жич: Хэрэв яаралтай дэмжлэг, тусламж, зөвлөмж авах нөхцөл байдал үүсвэл Элчин сайдын яам, консулын хэлтсийн +7 916 213 3247, +7 499 241 1548, +7 495 690 6792 тоот утсанд хандана уу.

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top