x

Баян-Өлгийд 191 иргэнийг тусгаарлах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүлжээ

Баян-Өлгий аймагт нийт найман тусгаарлах байранд 344 хүнийг тусгаарлаж байгаа аж. Үүнээс ажиглалтын 14 хоногийн хугацаа дууссан иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлж эхэлжээ.

Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед "Бид энэ сарын 27-ны өдөр 59 иргэнийг, 30-ны өдөр 132 иргэн, нийтдээ 191 иргэнийг холбогдох хууль журмын дагуу тусгаарлах байрнаас гэрийн ажиглалт руу гаргасан.

Улсын Онцгой комиссоос тусгаарлах байранд байсан хүмүүсийг 14 хоног гэр гэрт нь ажиглах чиглэл ирүүлсний дагуу ийнхүү арга хэмжээ авч байна. Гэрийн ажиглалтад байх хүмүүст баримтлах зөвлөмжийг өгч, хууль журмыг тайлбарлан, гарын үсэг зуруулж авч байна.

Өлгий сумын иргэдийн хувьд харьяа багийн Засаг дарга нарыг нь дуудан ирүүлж, гарын үсгийг нь зуруулж, баталгаа гаргуулсан. Хөдөө сумд руу явах хүмүүсийг харьяа сумын захиргаа, Эрүүл мэндийн төвийн төлөөллүүдэд нь албан ёсоор хүлээлгэн өгч байна.

Харин Улаанбаатар хот болон бусад аймагт очих хүмүүсийг нийтийн тээврээр зорчуулахгүй, жижиг тэргээр явах ажлыг зохион байгуулж байгаа" гэв.

Аймгийн Онцгой комиссоос гэрийн ажиглалтад байх хүмүүст хяналт тавих ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэнд, Цагдаагийн газрын алба хаагч, мэргэжилтнүүд болон багийн Засаг дарга нар багтжээ. Зөвхөн аймгийн төвд гэхэд 12 тээврийн хэрэгсэл, 60 хүн ажиллаж, өдөрт гурван удаа иргэдийн гэрт нь очиж хянах аж.

Баян-Өлгий аймагт энэ сарын 13-26-ны өдрүүдэд гэрийн ажиглалтад байсан 59 иргэний тавд нь хөл хорионы дэглэм зөрчсөн хэргээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цаашид холбогдох хууль журмыг чанд баримтлахыг аймгийн Шуурхай штабаас онцгойлон анхааруулж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top