x

Бичигт боомтыг ирэх сарын 04-нд нээхээр төлөвлөжээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын хилийн боомтуудыг хаагаад байсан билээ. Тэгвэл Бичигт боомтыг ирэх сарын 04-нд нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Ингэхийн тулд тээврийн хэрэгслийг ариутгаж халдваргүйтгэх пунктыг ашиглалтад оруулах шаардлагатай. Харин энэ ажлын гүйцэтгэл одоогоор 60 хувьтай байгаа бөгөөд долоо хоногийн хугацаанд бүрэн дуусгаж, цаашлаад БНХАУ-тай тээвэрлэлтийн үйл ажиллагааг хоёр талдаа хэрхэн зохион байгуулах талаар харилцан тохиролцвол 04 дүгээр сарын 04-нд хилийг нээж, тээвэрлэлтийг үргэлжлүүлэх аж.

Тээврийн хэрэгслийн жолоочийг иж бүрэн хамгаалалтын хувцастай байлгаж, машинаас нь буулгахгүйгээр БНХАУ-ын хил дээр ачаагаа солилцох байдлаар тээвэрлэлтийг хийхээр төлөвлөжээ. Энэ нь жолоочийг халдвар авахаас урьдчилан сэргийлж буй явдал бөгөөд ийм тохиолдолд жолооч нарыг тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байгаа юм.

Энэ талаар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар: "Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Газрын тосны тээвэрлэлт хийдэг компаниуд ч ажлаа эхлүүлэх хүсэлтэй байгаагаа Улсын онцгой комисст уламжилсан. Эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр тээвэрлэлтийг эхлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа.

Манай зүгээс бүх бэлтгэл хангагдсан. Гагцхүү ариутгалын пунктын барилгын ажил хүлээгдэж байна. Анх энэ ажил эхэлснээс хойш аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг гурван ч удаа энд ирж ажиллан МХГ-ын улсын байцаагч 15 шаардлагыг гүйцэтгэгч компанид тавьсан.

Энэ шаардлагууд гүйцэд биелээгүй байна. Тэгэхээр хилийг нээх нөхцөл хангагдаагүй байна гэж үзэж байна. Хилийн боомт хамгийн эрсдэлтэй бүс учир шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгойлон анхаарч байгаа энэ цаг үед МХГ-ын байцаагчийн тавьж буй эрүүл ахуйн шаардлагыг 100 хувь биелүүлсний дараа хилээ нээх болно" гэлээ.

Бичигт боомтоор өдөрт газрын тосны 40-50, төмрийн хүдрийн 20, хүрэн нүүрсний 20-30, жоншны 5-10 гээд нийт 100 гаруй машин тээвэрлэлт хийдэг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top