x

У.Хүрэлсүх: Цагаан нөмрөгт баатруудаараа Монгол улс бахархаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр тохиож буй Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ.

Мэндчилгээ

“Ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах ариун тангарагтаа чин үнэнчээр зүтгэж буй эрхэм хүндэт эмч нараа,

Та нартаа эмч нарын өдрийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өвдөж зовсон хэн бүхний төлөө өөрийнхөө гэр бүлийг ч орхиод, нойр хоолыг умартан, сэтгэл зүрх, хөлс хүчээ дайчлан өдөр шөнөгүй ажилладаг буяны ундарга болсон хүмүүс бол эмч нар юм.

Дэлхий нийтийг нөмөрсөн “Ковид-19” хэмээх аюулт цар тахлын эсрэг хүн төрөлхтөн даяараа тэмцэж байгаа хүнд цаг үеийг бид туулж байна.

Аюулт өвчний эсрэг амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьж, галын шугамын тэргүүн эгнээнд бат итгэлтэй, чин зоригтой сөрөн зогсож байгаа нийт цагаан нөмрөгт баатруудаараа Монгол Улс бахархаж байна.

Эмч нар та бүхний бусдын төлөө гэсэн ариун сэтгэл, сурч мэдсэн авьяас чадвар, дундаршгүй хичээл зүтгэлийн ач гавьяагаар хилийн чанадаас авчирсан иргэдээ амжилттай эмчилж байгаад Улсын Ерөнхий сайдын хувьд туйлын их талархаж байгаагаа энэ ташрамд уламжилъя.

Хэдийгээр аюулт цар тахал өдрөөс өдөрт дэлхий даяар улам бүр хүчээ авч байгаа ч Монголын эмч нар хоёр иргэнээ эдгээсэн сайхан мэдээг дуулган ард түмнээ баярлуулж байгаад туйлын их баяртай байна.

Алтан гартай, бурхан ухаантай ачлалт эмч нарынхаа хүчээр иргэдээ бүрэн эдгээн эрүүл саруул болгож чадна гэсэн итгэлийг улам сэргээлээ.

Нийт эмч нартаа дахин талархал илэрхийлж, анагаасан буян нь аадар мэт буух болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираны мөргөлдөөн хөрөнгийн зах зээлийг ганхуулж буй энэ үед санхүүгийн зөвлөхүүд юу гэж зөвлөж байна вэ? 2 цаг 13 мин Лондонд түргэн тусламжийн тэрэгнүүдийг шатаасан хэргийг антисемит үзэлтэй холбоотой үзэн ядах гэмт хэрэг хэмээн шалгаж байна 2 цаг 22 мин AI токенууд шинэ урамшуулал уу, эсвэл зүгээр л бизнесийн зардал уу? 2 цаг 26 мин Илон Маск SpaceX болон Tesla компаниудад зориулан чип үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцууллаа 2 цаг 30 мин Ираны дайн: Эрэг, арлууд руу нь халдвал Персийн буланг минажуулна гэж Тегеран сүрдүүлэв 2 цаг 33 мин Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн (ABC) ажилтнууд сүүлийн 20 жилд анх удаа ажил хаялт зарлалаа 2 цаг 44 мин Нью-Йоркийн ЛаГуардиа нисэх буудалд зорчигч тээврийн онгоц галын машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алдлаа 2 цаг 46 мин Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 7 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ 2 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 2 цаг 51 мин Ормузын хоолой дахь Трампын стратегийн өөрчлөлт шүүмжлэл дагуулж байна 2 цаг 52 мин Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана 3 цаг 6 мин Монгол, Британийн харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх асуудлыг хөндөв 3 цаг 11 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт ажиллав 3 цаг 39 мин Хятад улс шатахууны үнээ нэмэхээр боллоо 4 цаг 19 мин Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийж эхэллээ 4 цаг 21 мин Нийслэлд баригдаж буй барилгуудын орчны аюулгүй байдлыг шалгаж байна 4 цаг 22 мин Прокурор: 304 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 4 цаг 24 мин ЕБС-ийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн судалгааны үр дүнг танилцууллаа 5 цаг 11 мин ОУШХБ-ын Суурин төлөөлөгч Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 15 мин УИХ-ын дарга Н.Учрал Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркад зочиллоо 5 цаг 56 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал...
Top