Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо шинэ коронавирусийн халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс галт бамбарын дөлийг дэнлүүгээр аялуулах шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, олимпын галт бамбарыг буухиалахгүйгээр, дэнлүү ашиглан Япон улсаар аялуулах аж.
Харин Олон улсын олимпын хороо зуны олимпыг хойшлуулах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл бамбарын аялалыг эхлүүлэхгүй юм байна.
Грекийн Олимпиа хотноо энэ сарын 12-нд бадамлуулсан Олимпын галт бамбарыг өнгөрсөн баасан гарагт Япон улсад авчирсан юм.
Төлөвлөгөөний дагуу бол галт бамбарыг ирэх пүрэв гаригаас Фүкүшима мужаас эхлэн аялуулах бөгөөд үйл ажиллагааг үзэгчгүйгээр зохион байгуулах юм.



