x

Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан нь зээлтэй хүн болгонд хамаарагдахгүй болохыг анхаарна уу

Иргэдийн санхүүгийн тогтвортой байдлын хангах үүднээс хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 90 хоногийн хугацаагаар хойшлуулах санал гаргасныг Засгийн газрын гуравдугаар сарын 18-ны ээлжит хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргасан билээ.

Мөн Монгол банкнаас "Зээлдэгчид хүндрэл гарвал банктайгаа холбогдон төлбөр хойшлуулах, гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж болно" гэж мэдэгдсэн. 

Уг шийдвэрийн дагуу арилжааны банканд зээлтэй иргэд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулахаар хандахад "Санхүүгийн хүндрэлд орсноо батлах ёстой" гэсэн шаардлага тавьж байгаа талаар иргэд мэдээлж байна.

Тэгвэл энэ талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч тайлбар өглөө.

Монгол банк: "СOVID-19-ийн хөл хорионоос үүдэлтэй зээлийн эргэн төлөлтөө гэрээнд заасан хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдалд орсон зайлшгүй шалтгаантай иргэдийг Зээлийн мэдээллийн сангийн хугацаа хэтэрсэн ангилалд орохгүй байх боломжийг 15 хоног байсныг 90 хоногоор сунган өгсөн шийдвэрийг гаргасан нь зээлтэй хүн болгонд хамаарагдах арга хэмжээ биш юм.

Хэрвээ таны орлого тасалдаагүй хэвийн бол зээлийн гэрээнд заасан үүргээ хангаж, цаг хугацаандаа зээлээ төлөх шаардлагатай юм. Зээл авсан банканд зээлдэгчийн мэдээлэл дэлгэрэнгүй байгаа учраас банк орлого нь хэвийн, хэвийн бус гэдгийг нь асуудалгүй тодорхойлох боломжтой байдаг. Тиймээс энэ шийдвэрийг зээлдэгч нэг бүрт олгож байгаа боломж гэж ойлгож болохгүй юм. Өөртөө хэт их өрийн дарамт үүсгэхгүйгээр зээлээ боломжоороо төлөөд явах нь цаашдаа дарамт багатай" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Tugsjargal (66.181.161.53)
    Zeel 90honog uhraah
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • zochin (66.181.161.91)
    өрийн дарамт үүсгэхгүйгээр зээлээ боломжоороо төлөөд явах нь цаашдаа дарамт багатай" гэсэн байна. энэ яагаад дарамт болно гэж ухраад л дараа нь дахиад ухарсан сараа төлнө биздээ
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • zochin (66.181.161.91)
    surguuli tsetserlegiin bagsh nariig yagaad ene zeel uhraah asuudald oruulj b.gvi gej tutuh ni tuluud uhraah ni uhraaj b,gvi gej vv bagsh ajilchid tvreesiin bairand amidarch baigaa hvmvvs baigaa,unuudur bank orood asuusan chin ta nar tsalin awch baigaa bolohoor uhraahgvi gesen, awch baigaa ni vnen gehdee mungu zohitsuulah ajil b.na shvv dee yadaj tvreesiin bairnii munguu uguh geed ynz bvriin ajil b.na tuluh ni tulj l baina bizdee
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • Zochin (202.126.89.131)
    manj chin ylc manai orong olon zuun jil erhendee baigahdaa ard tumeniig huurch doromjilj baigaagui shuu ta nar arai hterch bn
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
    • yu be 90 hon9g houshluulchihaad bolimjtoi bol tolj yav geh yum huvi hun jijig biznes hiideg humuus chin hetsuu bna iim balai yum hiihee bolioch???oorsdoo tohiruulaad hiigeed avtsgaasan bna daa???balai yumnuud
      2020 оны 03 сарын 23
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 15 цаг 38 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 16 цаг 3 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 16 цаг 17 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 16 цаг 20 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 16 цаг 23 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 16 цаг 41 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 18 цаг 26 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 18 цаг 27 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 18 цаг 38 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 20 цаг 34 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 22 цаг 7 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top