x

Тархалтыг бүрэн хяналтад оруулах хүртэл сонор сэрэмжээ алдалгүй, хамтран ажиллахад бэлэн гэв

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян өчигдөр /2020.02.27/ Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, БНХАУ-д гарсан коронавирусийн тархалтын үед буюу онцгой нөхцөл байдалд хүрэлцэн ирж, сэтгэлийн дэм өгч байгаад талархал илэрхийллээ.

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян БНХАУ-д, тэр дундаа Ухань хотод гарсан шинэ төрлийн коронавирусийн тархалтыг зогсоохын тулд БНХАУ нээлттэй, ил тод, тоон мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөвөөр өгч байгаа бөгөөд цаашид тархалтыг хяналтад оруулахын тулд дэлхийн улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.

Мөн БНХАУ одоогоор коронавирусийн эсрэг вакцин гаргаж чадаагүй ч уламжлалт аргаар хийж буй тэмцэл нь үр дүнгээ өгч, өвчний дэгдэлтийг намжаах, хот, аймаг нийлсэн найман газарт онцгой байдлын зэрэглэлийг бууруулахад нөлөөлсөн гэж дүгнэж буй юм байна.

Онцгой байдлын зэрэглэлийг бууруулсан аймгууд нь Монгол улстай хил залгаж байгаа ч тархалтыг бүрэн хяналтад оруулах хүртлээ сонор сэрэмжээ алдахгүй байж, Монгол улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян хэлсэн үгэндээ онцоллоо.

Түүнчлэн тэрбээр цаг зуурын энэ бэрхшээлийг даван гарснаар хоёр улсын хоорондын гадаад худалдаа, иргэдийн зорчих хөдөлгөөн богино хугацаанд хэвийн болно гэдэгт найдаж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалын үр дүнд хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа гэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга мөн энэ удаагийн айлчлал нь хоёр орны эв санааны нэгдлийн илэрхийлэл бөгөөд хөрш орнууд ямар ч цаг үед мэдээлэл солилцож, ойр дотно ажиллах нь аливаа бэрхшээлийг даван туулах үр дүнтэй арга хэрэгсэл хэмээн тэмдэглэж, төр засаг болон ард түмний найрсаг харилцааг бататгасан уулзалт боллоо хэмээн дүгнэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяний удирдан зохион байгуулж буй өвчний тархалттай тэмцэх төв ажлын хэсэг түргэн шуурхай ажиллаж, коронавирусийн тархалтыг бууруулна гэдэгт итгэлтэй буйгаа хэлж, БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүсэв.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top