x

Коронавирусийн эргэн тойронд: Маскны үнэ МОНГОЛД ба ДЭЛХИЙД

Маскны хүрэлцээ дутмаг байна

Зөвхөн коронавирус ч гэлтгүй, ханиад томуу их байгаа учир хүүхдүүддээ өвчин халдаахгүйн тулд манайх гэдэг айл байсан маскуудаа зүүгээд дууслаа. Ингээд маскны эрэлт гартал гэрийн ойролцоох эмийн сангуудын лангуу хоосорсон байв. Хүмүүсээс лавлатал, маск зарж байгаа газар мэдэх хүн тун цөөхөн байлаа. Тэд ганц хоёрыг эргэлзэнгүй хэлэх ч тэдгээр газруудад зарж буй маскны үнэ “талийж” өгсөн сонсогдоно.

Хүнсний дэлгүүрт махны үнэ, харин эмийн санд маскны үнэ өссөн юм байж. Одоо яах вэ? Хоёр мянган төгрөгийн үнэтэй байсан N95 маскийг 5000-7000 төгрөг болгож борлуулж байсан нэгэн эмийн компанид зөрчлийн хэрэг үүсгэсэн талаар мэдээ харлаа. Хөл хорио тогтсон энэ үеэр маскны үнэ ингэж нэмэгдэх нь зөв үү буруу юу? Бусад улсыг ажиглаад байх нь ээ, зөвхөн Монголд ч биш, бас бусад оронд ч гэсэн маскны үнэ асуудал болж байгаа бололтой.

Бусад улс хэрхэн зохицуулж байна?

Коронавирусийн тархалт саяхан нэмэгдэхэд Өмнөд Солонгос улсад маск болон гар ариутгагч зэргийг экспортлохыг хориглосон шийдвэр гарчээ. Өөрсдөө үйлдвэрлэдэг учир, үнийг хэт хөөрөгдөхөөс сэргийлчхэж байна. Засгийн газраас нь экспортын хоригийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийг 50 сая хүртэлх воноор торгох аж. Гэтэл “1 сая маск бэлэн байна, 1 тэрбум воноор шууд зарлаа” хэмээн нууцаар зарласан компани руу хятадууд 1 тэрбум воноо бэлнээр цүнхлээд очих гэж түгжрээ үүсгэсэн нь Солонгосын хэвлэлээр бөөн шуугиан болов.

Хятадад маскны үнэ хэрхэн өсөв?

БНСУ-д маск худалдаж авахаар бэлэн мөнгө аваад явж буй хэдэн хятад иргэдтэй уулзаж тодруулахад тэндээс 1 маскийг Монгол мөнгөөр бодвол 2000 төгрөгөөр аваад тээвэрлэн Хятадад аваачхад 3000 төгрөг болно, тэгээд зах зээл дээр 10,000-с 16,000 төгрөгийн хооронд зарна гэж ярьж байна. Хятадад тэгэхээр маскны үнэ энгийн үеэс лав гурав дахин нэмэгдсэн бололтой. Арга ч үгүй биз, өвчний голомт улс болохоор одоо хүнд нөхцөлд байх шиг байна.

Гадаад мэдээ үзэхэд Энэтхэг улс мөн энэхүү өвчинтэй холбоотойгоор дотооддоо арга хэмжээ авч, зарим бүтээгдэхүүнийг экспортлохыг хоригложээ. Энэхүү хоригт амны маск, резинин бээлий зэрэг бараа орсон аж. Харин хөрш улсад байдал хүндэрч байгаатай холбоотойгоор амны маск болон зарим нэг бүтээгдэхүүний экспортыг дахин сэргээжээ. Үйлдвэрлэгч улсууд өөрсдийн бүтээгдэхүүнийг гадагш нь худалдаалахыг хориглох хэлбэрээр дотоодын эрэлт нийлүүлэлтийг зохицуулж, улмаар үнийг тодорхойлж байна.

Хэрэглэгч болсон Монгол Улс юунд анхаарах хэрэгтэй вэ?

Юуны түрүүнд монголчууд бид ямар төрлийн маск зүүх ёстойгоо мэдэх хэрэгтэй. Учир нь вирус болон бактерийн хэмжээ өөр байдгаас шалтгаалж ямар маск зүүвэл таныг хамгаалж чадах вэ гэдэг нь хүртэл өөр байдаг. Дараах зурагнаас ерөнхий хэмжээг харж болно. 15 микрон бол үсний ширхэг байдаг, харин эмнэлгийн маск 2-10 микрон бүхий тоос болон биетүүдийг хамгаалж чаддаг. Үүнээс дооших хэмжээтэй биетийг шүүхгүй гэж ойлгож болно. Коронавирус бол 0.12 микрон тиймээс заавал N95 шүүлтүүр бүхий маскийг зүүх ёстой.

Тиймээс ч, энгийн нэг даавууг гараараа оёчхоод маск гээд өмсвөл вируснээс хамгаална гэж байхгүй. Нийт дөрвөн төрлийн маск байдгийг дараах зурагнаас харж болно.

Бид ямар арга хэмжээ авч чадах вэ?

Амны маскны хувьд манайх үйлдвэрлэгч гэхээс илүү хэрэглэгч улс. Бид иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангах болон зах зээлийн механизмыг төдийлөн алдагдуулахгүйгээр дараах хэлбэрээр бодлого хэрэгжүүлж болно.

Нэгд, хэрэглэгчдийн мөнгийг хэмнэх үүднээс тариф, болон НӨАТ-г чөлөөлөх хэрэгтэй. Вируснээс хамгаалах төрлийн буюу хамгийн нарийн ширхгийг шүүх чадвартай N95 төрлийн маск болон гар ариутгагч шингэн мөн зарим ариутгалын бодисны гаалийн тарифыг тэглэх, бас НӨАТ-ыг дөрөвдүгээр сарын 1 хүртэл тэглэх хэрэгтэй. Шаардлагатай нөхцөлд энэхүү хугацааг сунгаж бас болно. Ингэж байж маскны эрэлтийг хангаж, үнийг тогтворжуулна.

Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг “амь оруулах” ёстой. Засгийн газар маскны үнийг нэмүүлэхгүй талаас уриалах хэрэгтэй болохоос маскны үнийг барьж болохгүй. Харин зарим нэг байгууллагууд үгсэн хуйвалдаж үнэ тогтоох юм бол үүнийг олж илрүүлж торгох хэрэгтэй. Харин ганц нэгээрээ өсгөж байвал зах зээлийн хуулийн хүрээнд яаж ч чадахгүй. Чадах зүйл бол Засгийн газраас бизнесийн байгууллагуудыг зөв үйлдэл хийлгэхэд л уриалах нь чухал.

Гуравт, үндэсний үйлдвэрүүдийг дэмжих алхам хийх зайлшгүй шаардлагатай. Монгол Улс амны хаалтаа 100 хувь гадаадаас импортолдоггүй. Одоогоор жилд дунджаар 340-650 мянган маск үйлдвэрлэх хүчин чадалтай компани Монголд үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар оны эхээр 400 мянган маск үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч маскны эрэлт гэнэт нэмэгдсэний улмаас нөөц дуусч байгаа.

Түүхий эдээ урд хөршөөс авахад нь татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр Засгийн газраас маскны дотоодын үйлдвэрүүдээ богино хугацаанд дэмжиж хамтарч ажиллах боломжтой. Мөн урт хугацаандаа эмнэлэг аж ахуйн нэгжүүдийг гадны импортын биш, дотоодын маскийг зах зээлийн үнээс өндөргүй авах шаардлагыг худалдан авах ажиллагааны журамд оруулснаар эдгээр маскны үйлдвэрүүдийн тогтвортой ажиллагаа хангагдах юм.

Дөрөвт, төр өөрөө “дарангуйллын зарчим”-аар ажиллахгүй байх хэрэгтэй. Засгаас томилсон байцаагч нар маск зүүгээгүй хүмүүсийг шууд торгоно гэсэн яриа ч сонсогдлоо. Хүмүүс эрүүл мэндээ бодож байгаа л байлгүй, боломжтой нэг нь аваад зүүнэ. Гэтэл маск авах нь битгий хэл өдөр тутмын хүнсээ авч чадахгүй айлууд зөндөө бий. Эдгээр хүмүүсийг яах вэ? Амьдрал нь хүнд байхад нэмж торгоод байх уу? Шууд тушаагаад, тушаал биелүүлэхгүй бол шалтгааныг нь үл харгалзаад шийтгэдэг ийм нийгмийг бид халах гэж 1990 онд арчилсан хувьсал хийсэн. Энэхүү утгагүй алхмын оронд, орлого муутай ядууралд өртсөн өрхүүдэд тусалж, маск өгөх хэрэгтэй байгаа юм.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (105.112.99.29)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 8 цаг 30 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 8 цаг 35 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 8 цаг 38 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 8 цаг 42 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 8 цаг 45 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 8 цаг 50 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 9 цаг 0 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 9 цаг 9 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 12 цаг 39 мин Месси 80 мянган евро хандивлажээ 13 цаг 10 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 13 цаг 20 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 13 цаг 20 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 13 цаг 25 мин Дайн өөрчлөгдсөөр байна 13 цаг 40 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 13 цаг 46 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 14 цаг 34 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Уржигдар 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Уржигдар 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Уржигдар 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top