x

Коронавирусийн халдварын тохиолдол 75000 давж, 2005 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн мэдээллээр коронавирусийн Хятадын Хубэй мужид нийт 1693 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 132 өвчтөн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар зөвхөн Хятадад илэрсэн нийт халдварын тохиолдол 74129, нас барсан хүний тоо 2,000 болж байна.

Дэлхий даяар халдварын нийт тохиолдол 75122, нас барсан хүний тоо 2005 болжээ. Харин халдвар авсны дараа эдгэрсэн хүний тоо 12624 болсон байна. 

Хятадаас гадна тус вирусийн халдвараар нас барсан таван тохиолдол одоогоор Хонг Конг, Япон, Филиппин, Франц, Тайваньд бүртгэгдээд байна.

Манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Өнөөдөр сэжигтэй таван тохиолдлын хариу сөрөг гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн юм. 

Тэрээр "Хоёрдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр иргэнийг тусгаарлаж шинжилгээ авсан бөгөөд таван хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Өчигдөр буюу 18-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар тусгаарласан сэжигтэй тохиолдол байхгүй байна" гэж мэдэгдлээ. 

Харин иргэдийн дунд хардалт болоод байгаа оношлуурын баталгаатай эсэх талаар ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн А.Баярзаяа мэдээлэл өгөв. 

Тэрээр "ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори нь амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчийг илрүүлэх тоног төхөөрөмж, урвалж, оношлууртай, мөн мэргэжлийн боловсон хүчин хангалттай байна.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори ДЭМБ-ын сүлжээ лаборатори болохынхоо хувьд Японы халдварт өвчин судлалын төвийн лавлагаа лабораториос оношлуур хүлээн авч, шинжилгээ хийж байна. Манай орон Ази тивдээ хамгийн түрүүнд оношлуур хүлээж авсан.

Оношлуурыг 100 хувь найдвартай гэж үзэж байгаа. ХӨСҮТ-ийн лаборатори Токиогийнхтой яг адил тоног төхөөрөмж, урвалж, оношлуур хэрэглэж байгаа" гэлээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүд гамшгийн нөхцөл байдалтай танилцаж, зөвлөгөө өгөхөөр Ухань хотод очго гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр мэдээлжээ.

Халдварын гол эх үүсвэр хэмээн тооцогдож буй Ухань хотод коронавирусээр халдварласан хүний тоо 44 мянгыг давсан бол халдварын тоогоор Сяогань болон Хуанган муж хоёр болон гуравдугаар жагсаж байна. 

Даваа гаригт /2020.02.17-2020.02.18/ 1807 хүн шинээр халдвар авч, 93 өвчтөн нас барсан.

Ням гаригт /2020.02.16-2020.02.17/ 1933 хүн шинээр халдвар авч, 100 хүн нас барсан.

Бямба гаригт /2020.02.15-2020.02.16/ 1843 хүн шинээр халдвар авч, 139 өвчтөн нас барсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top