x

Коронавирусийн халдвар дахин өсөх хандлагатай байна

Шинэ төрлийн коронавирусийн болсон Хубэй мужид сүүлийн 24 цагийн дотор 1933 хүн шинээр халдвар авч, 100 хүн нас барсан тухай мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Хятад даяар халдвар авсан хүний тоо 70445, нас барсан хүний тоо 1765 болжээ.

Шинээр илэрсэн халдварын тоо пүрэв гаригаас хойш буурч байсан ч дахин өсөх хандлагатай байна. Хубэй мужид шинээр илэрсэн халдварын 90 орчим хувь нь Ухань хотод бүртгэгдсэн байна.

Мөн Хубэй мужид өчигдөр буюу ням гаригаас эхлэн хөл хорионы хатуу дэглэм хэрэгжиж эхэлсэн байна. Энэ нь Ухань хот болон түүний ойр орчмын 200 орчим суурин газрын нийт 24 сая хүнд үйлчилж байгаа аж. 

Шинэ дэглэмд хамрагдсан бүх тосгон суурингууд зөвхөн ганц гарцаар иргэдийг оруулж, гаргаж байхаар болжээ. Мөн гаднаас хүн нэвтрүүлэхгүй, нэг өрхөөс нэг л хүн гурван өдөр тутамд зайлшгүй шаардлагатай хүнс, ахуйн бараа худалдаж авахыг нь зөвшөөрсөн байна. Түүнчлэн, олон нийтийн арга хэмжээ, хурим, найр зэргийг хориглож, оршуулгын ёслолыг цомхон хүрээнд гүйцэтгэж байх журам гарчээ.

Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 71223, нас барсан өвчтөний тоо 1770 болсон байна. Харин халдвар авсны дараа бүрэн эдгэрсэн хүний тоог 10607 болсон гэж Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээлжээ. 

Коронавирусийн халдвар өнөө өглөөний байдлаар Хятадаас гадна нийт 780 тохиолдол бүртгэгдээд байна. 

Тэдгээрээс Японд хамгийн олон буюу 414 тохиолдол бүртгэгдсэн бол Сингапурт 75, Хонконгт 57, Тайландад 34, БНСУ-д 29, Малайзад 22, Тайваньд 20, Герман 4, Вьетнамд 16,  Австрали, АНУ-д 15, Францад 12 тохиолдол тус тус бүртгэгджээ. 

Мөн Макао, Их Британи, АНЭУ, Канад, Энэтхэг, Филиппин, Италид, ОХУ, Испани, Балба, Бельги,  Камбож, Финланд, Швед, Шри Ланка, Египетэд бүртгэгдээд байгаа юм. 

Хятадаас гадна коронавирусын халдварын улмаас Филиппин, Хонконг, Япон, Франц, Тайваньд тус тус 1 хүн нас баржээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 12 цаг 2 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 12 цаг 12 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 12 цаг 16 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 14 цаг 46 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 14 цаг 55 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 14 цаг 58 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 15 цаг 40 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top