x

О.Магнай, Ж.Батзандан нар хятдуудтай нягт хамтардаг гэв

"Хөх Монгол" бүлгэмээс өнөөдөр мэдээлэл хийжээ. Энэ үеэр тус бүлгэмийн тэргүүн, Хон хэрээд овогт Б.Энхбат “УИХ-ын гишүүн Ж.Батзандан, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нарыг хятадуудтай нягт ажилладаг. Жагсаал, цуглаан зохион байгуулсныхаа хариуд урдаас эд хогшил ачуулдаг байсан” гэв.  

Тэр цааш нь “Өнөөдөр УИХ-д маш олон хятад цустай хүмүүс ороод ирчихсэн байна. Манай “Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмийн залуус энд тэнд очоод цагаач хятадуудын хууль бус үйл ажиллагаатай тэмцэх гэхээр зэвсэг бариад өмнөөс нь дайрч байна. Цохиод унагачихаар цагдаа ирээд “Та нар наад хятадууддаа зодуулахгүй яасан юм” гээд манай залуучуудыг өндөр хэмжээгээр торгож байна. Эдгээр гомдлыг хуулийн байгууллагад шалгуулж эхэлсэн. Улс төрийн хүчнийхэн 1990 оноос хойш гарч ирэхдээ өөрсдөдөө зориулсан хууль гаргаж хувьдаа завшдаг байсан. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрыг татан буулгасан. Тусгай чиг үүрэгтэй хуулийн байгууллагынхны хууль бус үйлдлийг шалгадаг газрыг татан буулгаснаараа улс төрийн эрх мэдэл бүхий хүмүүс өөрсдийнхөө хүмүүсийг оруулдаг болж. Түүгээрээ дамжуулж хууль бус үйлдлээ хийдэг болсон байна.

Тийм учраас “Хөх Монгол” бүлгэмээс мэдэгдэл гаргаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж хэлэхэд тусгай чиг үүрэгтэй газруудыг шалгадаг байгууллагыг татан буулгаснаас болж авлига хээл хахуул ихэссэн байна. Прокурорын дэргэдэх Мөрдөх албыг татан буулгахад онцгой хүчин чармайлт гаргасан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас эхлээд олон хүний нэр зааж ярьж чадна. Тусгай чиг үүргийн байгууллага нь өөрсдөө цагаач хятадуудыг өмөөрөөд байна. Үнэхээр сонирхож байвал тэдгээр хүний нэрийг өгч болно. Гэхдээ зарлаад ямар ч нэмэр байхгүй. Би шоронд ормоогүй байна. Олон залуучуудаа шоронд хиймээргүй байна” гэлээ. 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (202.21.113.238)
    Ж.Батзандан гэгч нөхөр Хятадын Алтан луу компанитай маш нягт ажилладаг, тэднээс санхүүжилт авдаг гэж хүн бүр ярих юм, олны үг ортой доо.
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (59.153.115.217)
    Шинэ үндсэн хууль батлах үед цэргийн хуулийн байгууллага болох цэргийн шүүх, прокурорыг татан буулгаж мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагыг цагдаагийн байгууллагад нэгэтгэсэн юм. Цэргийн прокурор шүүх нь төрийн эсрэг гэмт хэрэг, цэрэг цагдаад хлбогдох эрүү иргэний хэргийг шийддэг, бэлтгэгдсэн мэргэшсэн боловсон хүчинтэй байгууллага, маш шударга ажиллаж тагнуул, авлигын хэрэг, эх орноос урвах хэрэг г. М чухал хэрэг шийддэг байсныг болиулж энгийн прокурор шүүх хариуцдаг болсноор хүчний байгууллагууд дураараа аашилж, цагдаагийн хурандаа нар янз бүрийн бүлэглэлд шургаж, хөрөнгөлөг хурандаа нэр автлаа дургиж байна. Цэргийн хуулийн байгууллагын өмнө тэд хүчин мөхөс байсан юм. Татан буулгах ажиллагаанд дэд сайд Ц. Нямдорж гуай их хушуу нэмэрлэсэн. Одоо гор нь гарч байна. Сүүлд прокурорын дэргэдэх мөрдөн байцаах байгууллагыг татан буулгаж эрх мэдэлтнүүд дураараа дургиж авлигатай тэмцэх байгууллагаар мөрдөн байцаалт хийлгэж захиалгаар хэрэг шийдүүлж өрсөлдөгчөө дардаг жишгийг Ц. Элбэгдорж тогтоож, өөрийнхөө арыг даа гэж хуулийн удирдлагын хүмүүсийг гавьяат хуульч болгоод буусан. Шагналын нэр хүндийг ч алга болгосон. Хууль эрх зүй холбогдох байгууллагууд системийн хямралд орж, эрхтэн дархтныг хамгаалдаг болоо шив. Эх газрын системийн хууль эрх зүйд нийцүүлж эрээвэр хураавар бүх хуулийг өөрчилж эмхлэсэн цагт Монгол орон жинхэнэ төртэй болж сахилга дэг журам сайжирна. Одоо Герман, Америкийн эрх зүй Монголд өрсөлдөж холимог систем гэх холион бантан хутгаж байгааг ТӨР,УИХ таслан зогсоох шаардлагатай болжээ, Хууль бол Улс төрийн бодлогын үргэлжлэл гэдгийг бодолцож эрх зүйт төрөө Үндсэн хуульд өөрлөлт оруулах замаар засаж залруулаасай!
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • Urgen (175.193.86.101)
    Shuud gutgechihsen bnashdee.jinhene hujaa naraa medehgui bol hoorhiisuud yum bna daa kkkh
    2018 оны 05 сарын 16 | Хариулах
  • zochin (5.204.160.246)
    temtsegch hun shorongoos aidag hereguu.tegvel uvuunii ardaas huts geed yahch yum bilee.
    2018 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.24.126)
    Энэ муу шоронгийн гожиг хужаа одоо л даварч эхлэх нь,
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зоч (64.119.21.128)
    Шал худлаа юм биш үү.
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.184.252)
    Энэ бvлгэмийнхэн Монгол гэдэг vгийг ашиглахаа болих хэрэгтэй. Монголын дайснуудтай хамтарч монголын телее зvтгэгчидтэй тэмцэхээр шийдсэн харагдаж байна. Дээр байгаа эрлийзvvдийн хэнтэй нь ч тэмцэхгvй зvгэгэр л нэрийг нь хальт хэлээд л енгерч байна ш дээ. Хятадуудтай тэмцэхгvй харин Монгол улсыг хятадын идэш болгож егехеер шийдсэн л хамтрагчид болсон юм шиг байнаа
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • zochin (202.179.25.232)
    ene Magnai Batzandag ergej songoj boloxgui shuu Ard tumnii neriig barisan muu xuuran mexlegchid
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
    • Magnai batzandan hoer harina enhkbataas iluu temmtsej eh ornoo gesen setgel gargaj yridag hon hereed enhkbat yu hiij bna uimuulegch ymshig haragdaj baina enhkee
      2018 оны 05 сарын 15
  • Уншигч (202.179.27.131)
    Нийслэлд гэхэд л м. энхболдын бүлгийнхэн гэрэлтэй гудамжийг гэрэлтүүлнэ, тохижсон гудамжийг тохижуулна, утаа , цэвэрлэх байгууламжийн үнэрийг арилгана гэж төсвийн мөнгийг үрэн таран хийж байна ! МАН-ынхан юун аз жаргалтай амьдруулах вэ, Сөүлийн гудамжны урд, хойд хэсгийн оршин суугчдын амар тайван амьдралыг алдагдуулж уяач батболд (засаг дарга) , жүжигчин баярхүү( ЗД- ын орлогч) , шүдний эмч гантөмөр ( нийслэлийн ерөнхий менежер ) өөр удирдуулж төрийн албыг завхруулсаар... Хүүхэд залуус золбирч, шар айраг , дарс, архинд, тэр байтугай зарим хүмүүсийн хардаж байгаагаар хар тамхи, мөс, бэлгийн гаж донд өртөж байгаа бололтой !!! Энэ чинь шулуухан хэлэхэд нийгэм , эдийн засгийн хорлон сүйтгэх ажиллагаа !!! " ... Гавихгүйг өргөн түшвээс Гай зовлон удмуй" гэсэн өвгөдийн үг юутай үнэн бэ ? Хүмүүс ээ, тэгээд эдгээр гавихгүй этгээдүүдээр удирдуулж хэсэг мөнгөө салхинд хийсгүүлж хамгийг нь хулгайлуулж хамгийн ноцтой нь харсаар байтал Хятадын өрөнд живүүлж ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛЫГ минь үгүй хийж байгааг тэвчсээр суух уу???!!!
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.114.13)
    Хэнтэй нүүр тулж халз үзэхээс айсан юм бол.Шоронд санаа суух хэцүү юм.Одоо буй УИХ-д суугаа эрлийзүүд,бусад нөхдийг хэл чадахгүй бол өөрийгөө товойлгох нь бас юу гээч үзэл юм бол.Эх оронч биш МАН-тай үгээ олцдог юм байна.
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • Од (203.91.115.41)
    Эрлийзүүдийг зайлуулах нь зөв.Энхбатыг дэмжинэ ээ
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Дунга (37.76.88.43)
    Хүнхэрээдий Энхбат манжбат юмаа. УИХ - н дарга М. Энхболдын эрлийзийг мэдсээр байж ганц ч үг хэлэхгүй юм
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
    • Enhkee
      Enhkbat enhkboldtonguudiin gar hul bolood dugarj chadahgui ene manj tagnuul baih hun itgehgui gaj yriatai ym baina
      2018 оны 05 сарын 14
  • Зочин (64.119.23.174)
    Намын тогтолцоог л халах хэрэгтэй. Тэгвэл эрдэмтэдийнхээ үгийг сонсож судалгаа шинжилгээний үндсэн дээр Монгол улс үсрэнгүй хөгжиж чадна.
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
    • Uls turd shunaltai nuhud ih bna uuniig uurchluj baij uls hugjij togtmoor bna mun ene het namchirhaliig boliulah heregtei ene zasag ulsiin ih huraliig tatan buulgaj shudraga tur zasag bidend heregtei bna ard tumnii temtsel hurtsadaj baij odoogiin tur buuna ene ih hural tarah heregtei
      2018 оны 05 сарын 14
    • Улс төржихгүй эрүүл ухаанаар чадвартай дарга нар томилогдож эрүүл нийгэм бий болно.
      2018 оны 05 сарын 14
  • Zochin (103.57.95.237)
    Kinonoos harahad uls ornuudad todorhoi hemjesgeer iim bulgem ch gene uh yu gene ter bugd ni zohitsuulga hiidd yum bn gej oilgoson.Iim zambaraagui uls turchidduu itgel unemshlee aldaj bga ene tsag ued baij bolohoor bna.
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (139.5.216.209)
    Харьяатын газрын дарга Мөрөнгийн аав хужаагийн эрлийз гэж сонмогдлоо. Үнэн бол энэ албанаас чөлөөлөгдөөсэй.
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
    • Энэ Энхбатын Захиалгат аллага хэмээх номонд толорхой бичсэн байгаа шдээ
      2018 оны 05 сарын 14
    • Unen
      Ss
      2018 оны 05 сарын 14
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 33 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 42 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 47 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 50 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 24 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 59 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ...
Top