x

Коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр байна, бэлтгэлтэй бай!

Дэлхийн улс орнуудад тархаад буй шинэ төрлийн коронавирусийн тархах эрсдэл өндөр хэвээр байна гэж ДЭМБ-ын ерөнхийлөгч твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  

ДЭМБ-ын ерөнхийлөгч Тедрос Аданом Гебрейесус “Цаашид өвчний тархах эрсдэл өндөр хэвээр байна. Бүх улс орон үүнд бэлтгэлтэй байх цаг нь болжээ” хэмээн жиргэжээ. 

Өвчин халдварласан тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэлтэй байгаа бол энэ өвчний улмаас нас барсан тохиолдлын 97 хувь нь Хубэй мужид бүртгэгдсэн байна. Хэдийгээр Монгол Улсад тус вирусийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч "сэжигтэй" гэсэн ангилалд өчигдрөөс орсон. Эрүүл Мэндийн Яамнаас шинэ коронавирусийн асуудлаар өдөр бүр шуурхай мэдээлэл хийж байгаа.

Өнөөдрийн мэдээллийн үеэр Дархан уул аймагт сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: "2020 оны хоёрдугаар сарын 3-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын хариу сөрөг гарсан. Харин өчигдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлагдан тандалт судалгаа, шинжилгээ, эмчийн хяналтад байгаа. Уг иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очсон байсан. Мөн 2020 оны хоёрдугаар сарын 4-ний 23:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрч, тусгаарлагдан шинжилгээнд хамрагдаж, эмчийн хяналтад орсон. Хариу нь маргааш гарна" гэсэн юм. 

Японоос ирсэн оношлуураас 100 гаруй нь үлдсэн ба клиник, лаборатори, тархвар судлаач гэсэн гурван эмч хамтран зөвлөлдөж, шинжилгээ, үзлэгийг хийж байна. Мөн ДЭМБ-аас ирүүлэх 3000 оношлуурын эхний ээлжийн 500 нь ирэх долоо хоногт манай улсад ирнэ гэв. 

Энэ талаар Эрүүл мэндийн яам "Манай улсад шинэ коронавирусийн халдвар гарах эрсдэл өндөр байна. БНХАУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо эрс нэмэгдлээ. Халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид зөвлөсөөр байгаа. Гэтэл өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн.

Хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 24,483 хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас барсан. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байна" гэлээ. 

Коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан гадаадын зарим улс орнууд дараах арга хэмжээнүүдийг авч байна

АВСТРАЛИ

Хятадад сүүлийн 14 хоног зорчсон гадаадын бүх иргэдийг нэвтрүүлэхгүй. 2020 оны хоёрдугаар сарын 9-нөөс гуравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл “Qantas Airways” Бээжин, Шанхай чиглэлийн нислэгүүдээ зогсоож, харин Хонг Конг руу хэвийн үргэлжлүүлж байна.

ВЬЕТНАМ

2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс БНХАУ-ын болон тус улсад сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдэд виз олгохыг зогсоосон.

СИНГАПУР

БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон бусад орны иргэдийг хилээр болон транзитаар нэвтрүүлэхгүй.

ЯПОН

2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс БНХАУ-ын Хубэй мужийн иргэн, тус мужид сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын бүх иргэнийг нэвтрүүлэхгүй.

ХОНГ КОНГ

БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй.

Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч иргэн та өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалах хэрэгтэй юм. Тайвшрах болоогүй, амны хаалтаа тогтомол зүүхийг уриалж байна. 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
  • Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  • Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  • Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
  • Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
  • Түүхий ус уухгүй байх;
  • Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
  • Арьс, салстаа гэмтээхгүй байх;
  • Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
  • Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
  • Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
  • Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
  • Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Naraa (202.55.188.82)
    Amindaa hairgui erguu ymnuud uhsenee hiigeed heseed bag ym
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.26.221)
    Iim ved irgen bvr uhamsar ondortoi bj ali boloh haldvar garsan uls oron gadaadad zorchihgvi bh heregtei baimaar bn
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Иргэн (202.9.46.244)
    Үхснээ хийж доншуучилж явдаг дурак вэ.Коронаг авчирсан бол одоо яанаа.халдвар тарахаас өмнө хурдан үхээсэй.
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
    • монгол хилээ хаахгүй бна.монголчууд бэлчсээр л бна
      2020 оны 02 сарын 05
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 13 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 22 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 27 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 30 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 4 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 39 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top