x

Тавантолгойн ордын нүүрсний давхарга бүрт метан хий байгааг илрүүлжээ

“Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс метан” Австралийн “Жэйд метан”-тай нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул, хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан. Улмаар хоёр тал хамтран “Метан газ ресурс” компанийг байгуулан ажлаа эхэлсэн юм.

Тавантолгойн орд газарт метан хийн хайгуул хийх төслийн хөрөнгө оруулалтыг “Жэйд метан” компани бүрэн дааж буй. “Эрдэнэс метан” энэ онд таван цооног өрөмдөхөөр төлөвлөсөн бол Австралийн геологичид ордын геологийн тогтоцтой танилцан эрлийн талбайг ялгажээ. Ингэснээр хамтран байгуулсан төслийн компани найман талбайд 500-900 метр гүн цооног өрөмдсөн байна. Нийт 5207.7 тууш метр өрөмдөж, 618 ширхэг нүүрсний дээжид метан хийн бүрэн шинжилгээ хийсэн ажээ.

Тэд хайгуулын үр дүнгийн тайлангаа АМГТГ-ын Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хүлээлгэн өгчээ. Хайгуулын явцад Тавантолгойн ордын нүүрсний давхарга бүрт метан хий байгаа нь илэрсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид нөөцийг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм.

Метан хий нь тортоггүй, үнэргүй, 98 хувийн шаталттай учир хэрэглээнд нэвтрүүлбэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бүрэн шийдвэрлэхээс гадна дотоодын түлшний хэрэгцээг 100 хувь хангах боломжтой гэж үздэг. Метан хийг олборлох явцад ихээхэн ус хуримтлагддаг аж. Үүнийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж буй нүүрс баяжуулах үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой. Метан хийн олон улсын зах зээл 2021 он гэхэд таван жилийн өмнөхөөс 5.8 хувиар өснө гэж шинжээчид тооцжээ. Оросын метан хийн зах зээл 34.6, БНХАУ-ынх 14.7, Индонезийнх 14.9, Канадынх 11.1 хувиар өснө гэж таамаглаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top