x

Тугал тугалынхаа, үнээ үнээнийхээ бэлчээрт...

Боловсрол телевиз “3 сая инээд” шоу нэвтрүүлгийнхээ баярын дугаарт дандаа урлагийнхныг урьж оролцуулжээ. Хүн тус бүр /жүжигчин Манлайбаатараас бусад нь/ гурван сая төгрөг халаасалсан нэвтрүүлгийн оролцогчид бүгд л хэн нэгэнд хандив, тусламж үзүүлэхээ амлаж, шүүгчдийг уяраасан энэ удаагийн нэвтрүүлэг инээдэм болон эмгэнэлийг нэгэн зэрэг үзүүллээ гэж болох юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хувьд...

2016 оны сонгуулиар нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогчдсон эрхэм гишүүн тойргийнх нь таван хороонд 815 өнчин өрөөсөн, асран хамгаалагчгүй хүүхэд байгааг яс тас хэлэв. Тэдэнд шинэ жилийн бэлэг хүргэхийн тулд уг нэвтрүүлэгт оролцсон гэнэ. Дүрмийн дагуу шүүгч нар нааш харж инээж, цааш харж ярвайж байгаад супер шагнал болох гурван сая төгрөг өгөв. 3000.000:815=3600 төгрөг... Хэрвээ С.Жавхлан УИХ-ын гишүүн бус, хороо, дүүргийн нийгмийн ажилтан байсан бол илүү олон хүүхдэд тус болох байсан нь дамжиггүй.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл бас нэг удаа хорт хавдраар өвдсөн залуугийн хандивийн аянд нэгдэж, “эгч нь хандив өгье” гэж хэлээд нийгмийн сүлжээнд “турсагаа хуулуулсан” явдал гарч билээ. Хэрэв ЭМД-ын сан нь сан шиг ажилладаг байсан бол эрхэм сайд ингэж халаасаа тэмтрэх хэрэг гарахгүй байсан билээ. Хэрэв хүн бүр өөр өөрийнхөө өмнөх ажлыг яс тас хийдэг байсан бол шүү дээ. С.Жавхлан дуугаа дуулаад явж байсан бол илүү олон хүүхдэд туслах боломжтой байсан нь маргаангүй. Нэвтрүүлгийн ивээн тэтгэгч “Голомт” банкныхан лав амаа барьсан биз, “Пүү, мэдсэн бол өөрсдөө хандивлачихгүй юу...”

Боловсрол сувгийн шоу өндөрлөхтэй зэрэгцээд манай Еөкийн шоу залгав. Ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн Ерөнхийлөгч маань “Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ” гэж амлалаа. (Үүнийг ҮАБЗ-ийн гурван гишүүн гар сэтгэл нийлэн хийж байгаа гэнэ) Харин банкуудад байгаа тэтгэврийн зээлийн нийт дүн 776 тэрбум төгрөг гэж мэдээлэгдээд байгаа.

Сануулахад, Засгийн газар өнгөрсөн онд Салхитын мөнгөний ордоос хятадуудаас булааж авснаас гадна Цагаан суваргын ордыг “МАК” компаниас хурааж авсан билээ. Зөвхөн энэ ордын хөрөнгө оруулалтыг тус компанид нөхөн төлөхөд Засгийн газарт 400 сая ам.доллар хэрэгтэй гэдгийг Н.Номтойбаяр гишүүн чуулганы танхимаас хэлсэн. Ингээд Засгийн газар нэг амьсгаагаар 1,8 их наяд төгрөгийн өрөнд унав, аль аль нь төсөвт суугаагүй. (Лиценз цуцалсны нөхөн төлбөр болон тэтгэврийн зээлийг ЕТГ биш, Засгийн газар төлнө гэдгийг санахад илүүдэхгүй)

Тэгэхээр энэ жилийн сонгууль ихээ өндөр өртөгтэй тусах нь тодорхой болов. Сонгуулийн дараа дараачийн Засгийн газар нь гарч ирээд "Монгол Улсын иргэн бүрт ногдох өр төд дахин нэмэгджээ" гэж зарлаад дахин бүсээ чангалахыг уриална. Тэглээ гээд энэ бүхэн С.Жавхлан мэтийн морь унасан "толгойгүй" хүмүүст түй ч хамаа байхгүй. Тугал тугалынхаа, үнээ үнээнийхээ бэлчээрт... Гэвч өмнөх Засгийн газруудаа “мөнгө хэвлэсэн” хэмээн харааж байсан Засгийн газар ямар эх үүсвэрээр энэ их өрийг дарах гэж байгаа нь оньсого болов.

Оны өмнө Засгийн газар маш олон зээлийн хэлэлцээрүүдийг УИХ-аар батлуулсан. ХБНГУ-аас Засгийн газраас 7 сая евро, Польшийн Засгийн газраас 50 сая евро, Австри улсаас 40 сая еврогийн, Энэтхэгийн Экспорт-Импортын банкнаас “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн ТЭЗҮ боловсруулахад нэг тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг УИХ-аар батлуулсан байх жишээтэй. Эдгээр зээлийн хэлэлцээрүүдийг УИХ ердөө хоёрхон өдрийн дотор соёрхон баталсан. Зах зухаас нь хэлэхэд ийм, жагсаалт цаашаа үргэлжилнэ. Энэ бүх мөнгө ирэх 2020 оны сонгуулийг санхүүжүүлэхэд зарцуулагдана гэвэл мөнгө хэвлэснээсээ ч долоон дор юм болох нь тодорхой...

Б.ЗАЯА

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 34 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 11 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 37 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 48 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 54 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 0 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 5 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 9 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 41 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 44 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 45 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 50 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 53 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 56 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 7 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 1 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 45 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 57 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 21 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top