x

Оны онцлох ААН-ээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шалгарлаа

Гэрэл зургийг МОНЦАМЭ агентлаг

Оны онцлох ААН, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренер-2019” ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд боллоо. Оны онцлох 10 ААН-ээр:

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ,
  • "Энержи ресурс",
  • "Номин холдинг",
  • "ТЭС корпораци",
  • "Сүү",
  • "М Си Эс Кока кола",
  • "Монос групп",
  • "Ханбогд кашмер",
  • "Өгөөж чихэр боов" ХХК шалгараад байна.

Удаалаад “Үндэсний үйлдвэрлэгч-Энтрепренер”-ээр “Жем интернэйшнл”, “Монос хүнс”, “Экспортлогч энтрепренер”-ээр “Гоёл кашмер”, “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч энтрепренер”-ээр “Очир Ундраа ОМЗ ББСБ” ХХК гээд 26 номинациар ААН-үүдийг шалгаруулжээ.

Тухайлбал, “Greenpreneur-2019” номинациийн “Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер”-ээр “Монцемент Билдинг материалс”, “Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч Энтрепренер”-ээр “Мөнх Дэвжих буян”, “Байгалийн нөхөн сэргээгч Энтрепренер”-ээр “Хатандалай” ХХК тус тус шалгарчээ.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Оны онцлох ААН-үүдийг шалгаруулах нь ТОП-100-гаас ялгаатай байдаг. Тухайн жилдээ юу хийж бүтээсэн, онцлох зүйл юу байна гэдгийг харж, үндсэндээ 10 шалгуур үзүүлэлтээр шалгаруулдаг. Энд тухайн компанийн борлуулалт болон ашиг бус, нийгэмд үзүүлж буй хариуцлага, нөлөөлөл буюу ажлын байр нэмэгдүүлж байгаа, экспортод гаргаж буй бүтээгдэхүүн гээд олон үзүүлэлтээр шалгаруулдаг ач холбогдолтой.

Энэ жил улсын ууган том үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүх л үзүүлэлтээр хамгийн өндөр оноо авч шалгарсанд тус үйлдвэрийн удирдлага, хамт олонд Шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Онцлох ААН-үүдийн шинэ жилийн шалгаруулалт нь Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийнхэн, нийт бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг хамгийн чухал үйл явдал юм” гэв.

Ёслолд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нар оролцож, онцлох ААН-үүдэд шагналыг гардуулав. Энэ удаагийн шалгаруулалт нь 23 дахь жилдээ болж байна. “Энтрепренер-2019” ёслолын үеэр МҮХАҮТ-ын 5000 дахь гишүүн болсон “Өгөөж Мандал-Уул” ХХК-д гишүүнчлэлийн “Даймонд” ангиллын гэрчилгээг гардууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top