x

"Нэг бүс, нэг зам"-ыг санаачлагч Ван Ивэйгийн "нууц" монгол хэлнээ

Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилга олон улсын өдөр тутмын мэдээнд дурдагдаж дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Энэ стратегийг санаачлагч гэж алдаршсан, Хятадын Ардын их сургуулийн профессор, ХКН-ын Төв хорооны дэргэдэх Орчин үеийн дэлхийн судалгааны төвийн тусгай судлаач  Ван Ивэйгийн “Нэг бүс, нэг зам: Хятадын сэргэн мандал, тэнгэрийн доорх үүрэг хариуцлага” номыг орчуулсан хятад судлаач, доктор Д.Ундрах, Б.Индра, Т.Чулуун-Эрдэнэ нар Үндэсний төв номын санд номоо танилцууллаа.

Орчуулагч нар "Монголын хятад судлалын хөгжлийн хүрээлэн" ТББ байгуулж анхны ажлаараа энэ судлаачийн номыг орчуулахаар болжээ. Дэлхийн 10 гаруй оронд орчуулагдаад байгаа энэ номыг орчуулан хэвлэх зөвшөөрлийг Хятадын Ардын хэвлэлийн хорооноос авсан байна.

Номын  редактороор ажилласан Б.Индра "Ван Ивэйгийн ээлжит санал нь  Хятад талаас “Евразид зам гүүр, худалдаа наймаа, интернэт сүлжээ гээд бүх чиглэлээр хэлхээ холбоо үүсгэе гэсэн бол Америк ба өрнөдийнхөн “Өрийн хавханд оруулах урхи занга байна, Шри Ланкийг хар л даа” гээд бөөн хэл ам таталж эхэлсэн. Чухам аль нь юм бол, боломж уу, эрсдэл үү, эсвэл аль аль нь юм уу гэдэгт  Ван Ивэй энэ номоороо жинтэй хариу барьсан нь бидний сонирхлыг татсан учраас өөрсдийн хүсэл сонирхлоор, өөрсдийн хөрөнгө мөнгөөр хэвлэн гаргалаа" гэв.

Тэд номынхоо дээжийг ҮТНС болон өөрсдийн багш, хятад судлаач,  МУСГЗ С.Чимидцэрэн, МШУГА, зурхайч ,төвдөч, доктор Ч.Тэрбиш, мэргэжил нэгт судлаачид, найз, нөхөддөө барилаа. МУСГЗ С.Чимидцэрэн "Монголчууд бид "Нэг бүс, нэг зам" гэж их ярьдаг болсон. Гэхдээ яг нарийн учрыг нь ойлгоогүй л байгаа. Тиймээс энэ номыг орчуулан олон нийтэд хэвлэн гаргасан нь нэн сайн хэрэг. Орчуулгыг сайн хийсэн учир захын иргэнд ч ойлгогдоно. Энэ ном хятад гүрний олон улсад дэвшүүлэн тавьсан "Нэг бүс, нэг зам"  хөгжлийн шинэ стратегийг ойлгоход маш их тустай" гэв. 

Орчуулагч Д.Ундрах “Нэг бүс, нэг зам” манай улсад хэр хамаатай вэ, Монголын “Хөгжлийн зам”-ыг “Нэг бүс, нэг зам"-тай уялдуулж, эхний ээлжинд зам дэд бүтэц барина, улмаар Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулагдах гэж байна. Ийм тохиолдолд бид “Нэг бүс, нэг зам”-ын талаар бүх талын байр суурийг тэнцвэртэй авч, мэдээ, мэдээлэл, судалгаатай байх ёстой. Тэгж гэмээ нь эрсдэл байвал боломж болгон хувиргах, боломж байвал улам сайн ашиглах учиртай билээ. Ийм учраас бид 2017 оноос эхлэн “Нэг бүс, нэг зам” судлаач гэж алдаршсан Ван Ивэйгийн ээлжит нэгэн бүтээлийг орчууллаа. Энэ ажилд тусалсан бүх хүмүүст баярлалаа" гэж талархал дэвшүүлсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.57.93.127)
    Хятадуудыг сайн хэрэгтэй. бид мэдэхгүй учраас тэдний идэж болсоор ирсэн.
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (203.91.115.53)
    Хятадын коммунист намын дэмжлэгээр хийгдэж буй ажил бололтой
    2019 оны 12 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top