x

2020 онд тохиох 10 чухал үйл явдал

Ирэх онд монголчууд ардчилсан парламентынхаа найм дах дахь удаагийн сонгуулийг  явуулж, АНУ 46 дахь Ерөнхийлөгчөө сонгож, НҮБ-ын 45 жилийн ой тохионо.

Гэвч дэлхий нийтийн хувьд хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа зүйл бол хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон спортын хамгийн том арга хэмжээ болох олимпын их наадам билээ. Ирэх онд бидний амьдралд тохиох алдаж боломгүй чухал үйл явдлуудыг танилцуулья.

1. Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн

Хөмбөмбөг сонирхогчдод ихээр хүлээлт үүсгээд буй 2020 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн анх удаа 12 улсад зохион байгуулагдана. Ирэх оны зун болох тус тэмцээний урьдчилсан шатанд Европ тивийн 55 улс 10 хэсэгт хуваагдан 24 эрхийн төлөө өрсөлдөж байна.

2. АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль

Монгол Улсын 3 дахь хөрш гэгддэг АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуулийн санал хураалт ирэх оны 11 дүгээр сарын 3-ны өдөр тус улсын муж даяар эхэлнэ. Тус улсын одоогийн буюу 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп БНН-аас дахин нэр дэвшихээ мэдэгдсэн нь ялах магадлал өндөртэй гэж судлаачид үзэж байна.

3. Монгол Улсын парламентын ээлжит сонгууль

Монгол Улсын бодлого тодорхойлогч, хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын гишүүдийг сонгох ээлжит сонгууль 2020 оны зун тохионо. Сонгуулийн үр дүнгээс хамаарч Монгол улсын ирэх 4 жилийн бодлого тодорхойлогдоно.

4. НҮБ үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой

Олон улсын энх тайвныг хамгаалан сахиулах гол зорилготой тус байгууллага 1945 оны 10 дугаар сарын 24-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьж байжээ. Монгол Улс 1946 онд НҮБ-д элсэх өргөдлөө өгснөөс хойш 15 жилийн дараа уг байгууллагын босгоор алхсан түүхтэй.

5. Голомт банк үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой

Технологийн дэвшлийг салбартаа анхлан нэвтрүүлдгээрээ харилцагчдын талархлыг хүлээдэг Голомт банк 1995 оны 3 сарын 6-ны өдөр 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Өдгөө тус банк нийслэл болон 21 аймагт 72 салбар, нийт 1800 ажилтантайгаар Монгол улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч топ 5 банкны эгнээг түүчээлж байна.

6. Хятад улс Бээжинг Лондонтой хурдны галт тэргээр холбоно

2010 оноос эхтэй хоёр хотыг хурдны төмөр замаар холбох ажлыг 2020 онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Энэхүү томоохон төслийн нийт зардал Хятадын талаас гарахаар болсон бөгөөд дайран өнгөрөх 17 улстай байгалийн баялгийн худалдаа наймаа хийж, Ази Европын худалдааг холбох ач холбогдолтой гэж үзэж байна.

7. Египетийн шинэ нийслэл баригдаж дуусна

2015 оноос хойш баригдаж буй Египетийн шинэ нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг 2020 онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Тус улсын одоогийн нийслэл Каираас зүүн тийш 45 километрт босч буй тус шинэ нийслэлд 6.5 сая хүн оршин суух тооцоо гаргажээ.

8. Либери мод тайрахаа албан ёсоор зогсоосон анхны улс болно

Либери улс 2020 онд мод тайрахаа албан ёсоор зогсоосон анхны улс болно. Үүний тулд Норвеги тус улсад 150 сая долларын тусламж үзүүлэхээр болжээ.

9. Берлинийн нисэх онгоцны буудал 9 жилийн дараа нээнэ

Берлинийн Бранденбургийн нисэх онгоцны буудал галын аюулгүй ажиллагааны системийн буруу ажиллагааны улмаас хаагдсанаас хойш 9 жилийн дараа буюу 2020.10.31-нд хаалгаа дахин нээхээр болжээ.

10. “Токио-2020” олимпын наадам

Спортын ертөнцийн хамгийн том наадам болох олимпын их наадам 2020.07.24-08.09-ний хооронд Японы нийслэл Токио хотноо болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Ази тив дэх анхны олимпын наадам 1964 онд зохион байгуулснаас хойш уг хот дэлхийн спортын их наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй Азийн анхны хот болох гэж байна. 

Дашрамд дуулгахад Токио-2020 олимпын наадмыг хосоороо үзэх боломжийг Голомт банкнаас олгоод байгаа билээ. Тус банкнаас олон улсын төлбөрийн картыг анхлан нэвтрүүлсний 20 жилийн ойгоо тохиолдуулан зарласан “Карт 20” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд энэ оныг дуустал сар бүр гурван азтан Дубай хотод аялах эрхийн эзэн болж, Супер азтан “Токио-2020” олимпын наадмыг хосоороо үзэх эрхийн эзнээр тодрох аж.

Голомт банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 9 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 18 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 23 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 26 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 0 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 35 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top