x

"Эрдэнэс Тавантолгой" Хонг Конгийн биржээс 1 тэрбум доллар босгоно

"Эрдэнэс Тавантолгой" компанийн IPO хийхэд Америкийн “MERRILL LYNCH”, “CREDIT SUISSE”, Японы “NOMURA” банкуудыг сонгосон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр мэдээлсэн. Компанийн хувьцааг Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр ирэх оны эхний хагас жилд багтаан гаргаж, нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөсөн талаар Bloomberg телевиз мөн мэдээлжээ. Д.Сумъяабазар сайдын хэлснээр бэлтгэл ажил өндөр түвшинд явагдаж байгаа бөгөөд санхүүгийн, хуулийн, техникийн, маркетингийн зөвлөх гээд бүх зөвлөхөө сонгоод, гэрээ байгуулаад ажилдаа орсон гэнэ. 

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 30 хувийг олон улсын зах зээлд гаргаж, нийт 4.7 тэрбум ам.доллар босгох замаар төслөө хөдөлгөх боломжтой бөгөөд энэ мөнгөөрөө авто зам, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр барих бүрэн боломжтой хэмээн Засгийн газар тооцож 180 хоногийн дотор буюу 2019 оны хавар бэлтгэл ажлыг бүрэн дуусгах талаар УУХҮ-ийн сайд өмнө нь ярьж байжээ. Гэвч хугацаа ийнхүү хойшилсноос хөрөнгө босгох хэмжээ нэг тэрбум орчим доллар хэмээн тооцож байгаа юм байна. 

Харин IPO хийх "Эрдэнэс Тавантолгой Майнинг" компанийн тухай сонирхоход Д.Сумьяабазар сайд "IPO-той холбогдуулаад хэлэхэд бүх ажил гэрээний дагуу, биржийн шалгуурыг хангаад явж байгаа учраас биржийн дүрэм журмыг зөрчсөн, хальсан асуудлыг ярих нь тохиромжгүй. Энэ нь анхааруулах шар гэрэл асахад хүргэнэ. Тиймээс санхүүгийн зөвлөхтэйгөө ярилцаад мэдээлэл өгөөд явна. Түүнээс биш нууж, хаагаагүй гэдгийг хэлмээр байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top