x

Нийтийн дууны "Ханхүү"-г Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар томилжээ

Нэгэн үе нийтийн дууны "Ханхүү" гэгдэж явсан дуучин Ч.Бат-Эрдэнийг Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар томилжээ. Энэ томилгоог Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрөгч сард /2019 оны арваннэгдүгээр сарын 21/ хийсэн бөгөөд дуучин маань тэр өдрөө ажлаа хүлээж авсан байна.

Дуучин Ч.Бат-Эрдэнэ нь СУИС-ийг төгссөнийхөө дараа Удирдлагын академид магистр, докторын зэрэг хамгаалж, Ирланд улсад менежментийн чиглэлээр хоёр жил сурсныг түүний намтраас харж болно. 

Ажлын туршлагын тухайд:

-2006-2009 онд Нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн

-2009-2010 онд Яруу найраг, хөгжмийн зохиол, дуучны эрхийг хамгаалах Монголын үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч

-2014 онд Соёлын дээд сургуулийн захирал

-2014-2017 онд СУИС-ийн дэд захирал

-2017 оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар томилогдсон байна.

Түүний одоо хашиж буй албан тушаалд өмнө нь Ж.Дамдинцэрэн томилогдон ажиллаж байсан ч төрийн албаны ёс зүй зөрчсөн асуудлаар 2019 оны зургаадугаар сард чөлөөлөгдсөн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top