x

Ж.Бат-Эрдэнэ: ЖДҮ-ийн зээл жинхэнэ эзэддээ хүрч чадахгүй байгаа нь ил тод биш байдалтай холбоотой

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ЖДҮ-ийн салбарын талаар ярилцлаа.

-Та ЖДҮ-ийн дэд хорооны дарга болоод сар гаруй болж байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулсан бэ. Сонгуулиас өмнө юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Улсын төсвийн төсөлд ЖДҮХС-д мөнгө төсөвлөөгүй оруулж ирснийг тавиулах гэж нэлээд хөөцөлдсөн боловч үр дүнд хүрсэнгүй. Харин Тусгай сангуудын тухай хуулиар санг татан буулгаж, бусад сантай нэгтгэхээр оруулж ирснийг дэд хорооны болон байнгын хороо болон гишүүдтэй уулзсаны үр дүнд тусад нь авч үлдэж чадлаа. Цаашид ЖДҮ-чтэй уулзах, сангийн ажлуудыг эмхтгэхэд гар бие оролцож ажиллахаар төлөвлөж байна. Ирэх 2020 онд ЖДҮХС-д эргэн төлөлтөөр 50 орчим тэрбум төгрөг орж ирэх тооцоолол гарсан байгаа юм билээ. Тиймээс эргэн төлөлт хэр зэрэг байх, үүнийг хэрхэн хуваарилах вэ гэдэгт хөндлөнгийн хяналт тавьж ажиллана.

-ЖДҮ, үйлчилгээг дэмжих тухай хуульд бие даасан агентлагтай болох заалттай. Энэ дагуу шийдвэр нь гарсан боловч ирэх оны төсөвт үүнд нэг ч төгрөг төсөвлөөгүй. Та энэ агентлагийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Төсөвт мөнгө суугаагүй учраас агентлаг байгуулагдах нь худлаа болж байх шиг байна. Тэгэхээр дараа дараагийн Засгийн газартай агентлагийн асуудлаа нухацтай ярилцах шаардлагатай болж байна. Дараагийн сонгууль болоход зургаахан сар үлдээд байгаа учраас энэ удаагийн парламент, Засгийн газар бүхэл бүтэн агентлаг байгуулаад суухад цаг хугацааны хувьд боломжгүй байлаа.

-ЖДҮ эрхлэгчид гэлтгүй ер нь үндэсний үйлдвэрлэгчдийн байнга хэлдэг зүйл нь ижил төстэй бараа бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг нэмэгдүүлэх. Та УИХ-д төлөөлж буйн хувьд энэ талаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл бий юү?

-ЖДҮ хөгжүүлэхэд нэг талдаа татвар, хоёрдугаарт, импортын бараа, бүтээгдэхүүнийг орлуулах асуудал яригддаг. Экспортод ЖДҮ-ийн бүтээгдэхүүн гаргаж, дотоодод валют оруулах нь тулгуур асуудлуудын нэг мөн. Ер нь дотоодын үйлдвэрлэл үйлчилгээ өнөөдрийг хүртэл “зэрлэг” зах зээл дээр “Та нар өөрсдөө хөгжчих” гэсэн нөхцөл байдлаар хөгжиж ирсэн. Тиймээс энэ салбарт, ялангуяа ЖДҮ-ийн хувьд төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж, боловсон хүчний тал дээр төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Экспортын бүтээгдэхүүн гаргах, импортын бүтээгдэхүүнийг орлох, дотоод зах зээлээ эзлэх бүх зохицуулалтыг төрөөс маш том цогц бодлогын хэмжээнд авч явах нь зөв. Мэдээж, үүний тулд импортын барааны татварыг бага зэрэг нэмэгдүүлж, дотоодын аж ахуй нэгжийн татварт хөнгөлөлт үзүүлдэг байх, эх орондоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх гэх мэт хийж хэрэгжүүлэх ёстой ажил олон бий. Түүнээс биш хооронд нь”зодолдуулаад” орхивол гадаадын масс үйлдвэрлэлийг Монголын үйлдвэрлэгч нар өртгийн хувьд гүйцэхгүй нь ойлгомжтой биз. Тухайлбал, бид өнөөдөр жимсний нийт зах зээлийнхээ дөнгөж 4-5 хувийг л хангаж байна шүү дээ. Тэгэхээр зөвхөн энэ зах зээлд гэхэд л хөгжих боломж асар их байгаа юм.

-УИХ-д ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлсөн лобби бүлэг байх хэрэгтэй юу?

-Засгийн газрын нэгдмэл байр суурьтай том бодлого л орж ирэх ёстой. Би энд мянга хашхираад, тэнд лобби бүлэг байгуулаад нэмэргүй. Яагаад ч хэдэн нөхдийн лоббидож байгаа зүйлийнх нь амыг таглая гэдэг өнцгөөс явж огт боломгүй. Ерөөс Засгийн газар эдийн засгаа тэлэх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, баялаг бүтээгчдээ дэмжих, цаашлаад иргэдээ ажилтай, цалинтай болгох бодлого хэрэгжүүлж байж ажил болох учиртай. Тиймээс дараа дараагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах нь зүйтэй.

-Монголбанкнаас жил бүр ЖДҮ-ийн санхүүжилтийн судалгааг гаргадаг. Энэ судалгааг ер нь өнгөрсөн хугацаанд энэ салбарын бодлого боловсруулахад хэр зэрэг ашиглаж байсан гэж та бодож байна вэ?

-Монгол хүний толгойд улсын төсвөө бий болгох, үүгээрээ буцаагаад хэдэн байшин барилга барих, үүний тулд татвар төлдөг хэдэн компаниудад тендер олгох гэдэг өнгөц байдлаар шийдсэн зүйл буюу нэг нь өгч, нөгөө нь авдаг тогоон дотроо эргэлддэг цикл бий болчхоод байна. Түүнээс илүү баялаг бүтээсэн, илүү бүтээгдэхүүн гаргасан, ДНБ-ийг нэмэгдүүлсэн бодлого алга. Ийм байхад Монголбанкны судалгаа 30 жилийн турш ямар ч өөрчлөлтгүй гарах нь аргагүй шүү дээ.

-ЖДҮ-ийг аливаа улс орны стратегийн салбар гэж үзэхэд буруудахгүй байх. Хэдийгээр ДНБ-нд багахан хувийг эзэлдэг ч иргэдийг ажилтай орлоготой байлгадаг. Энэ утгаараа төр мөнгө харамлах биш харин ч илүү их зарцуулах ёстой. Ийм голдиролд орохын тулд юу хийх ёстой вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хөгжлийн бодлогоо тодорхойлдог институц бий болгоно гэсэн урт хугацааны хөтөлбөр оруулсан. Энэ хөтөлбөртэй уялдуулж ЖДҮ-ийг хөгжүүлэх томоохон хөтөлбөр гарах ёстой байх. Үүгээр Монгол Улсыг бүсчилсэн байдлаар буюу хаана, ямар ЖДҮ-ийн бүтээгдэхүүн байна, үүн дээр түшиглэн яаж хөгжүүлэх вэ. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хүнс, мал аж ахуй дээр түшиглэсэн үйлдвэрлэлийг бий болгоход ямар цогц бодлого гаргаж, улмаар кластерчилсан байдлаар бие биедээ түшиглэсэн, түүхий эдийн нийлүүлэлтээс эхлээд бүтээгдэхүүнээ дамжуулан борлуулах аргаар хийдэг байх гэх мэт асуудлыг зайлшгүй гаргаж, тодорхойлох шаардлагатай. Одоохондоо бүдүүн тоймоор л ажиллаад байна л даа. Хоёрдугаарт, өөр өнцгөөс олж харах хэрэгтэй. Хэдэн аж ахуй нэгжийг дэмжээд тэднийг л таван төгрөгтэй болгох гээд байгаа юм биш. Ажлын байр бий болгох, ядуурлаас гаргах, ард иргэдээ амьжиргаатай болгох, дундаж давхаргаа бүрдүүлэх гэсэн өнцгөөс асуудалд хандах нь зүйтэй. Төр ядуурлаас гаргана гээд хүний ам руу бэлэн хоол хийгээд байх уу, ажлын байр бий болгоно гээд хэдэн цэцэрлэг, сургууль барьж, энэ дагуу үүссэн ажлын байрыг бий болсон гэж үзэх үү? Угтаа баялаг бүтээгчид, ард иргэд, аж ахуй нэгжүүд зах зээлийнхээ өрсөлдөөний хуулиар өөрсдөө ажлын байр бий болгож, амьдралынхаа төлөө тэмцэж, таван төгрөгөө нэмэх ёстой. Энэ өнцгөөс нь харж хөгжүүлэх хэрэгтэй болохоос биш лоозон хэлбэрээр явж болохгүй юм.

-ЖДҮ-ийн зээл жинхэнэ эзэндээ хүрдэггүй шалтгаан юу вэ. Бид өнгөрсөн жилүүдэд ямар алдаа гаргасан учраас ийм зүйлтэй тулгарсан гэж та харж байна вэ?

-Бид яг ямар ЖДҮ-ээ хөгжүүлж, зах зээлээ өөрсдөө барих боломж бололцоотой байна вэ гэдэг талаас нь эхлээд харах нь зүйтэй. ЖДҮ гэхээр барилга, хүнс, хөнгөн үйлдвэр гээд маш олон салбар бий. Түрүүнд нь агентлаг байгуулах хэрэгтэй. Тэгж байж салбараа тэгш харах боломж бүрдэнэ. Жишээлбэл, ЖДҮХС яамны дэргэд олон жил байрлалаа. Ингэхдээ зөвхөн хүнс, хөнгөн үйлдвэр талаасаа л яваад байсан болохоос биш барилга, металлургийн чухал салбар, чиглэлүүд бүрмөсөн орхигдсон байгаа юм. Иймд бие даасан агентлаг бий болсноор дэргэдээ Үндсэн хуульд заасны дагуу бодлого төлөвлөдөг институцтэй болж, үүнтэйгээ уялдан ЖДҮ-ийн салбарын бодлого илүү тодорхой болох юм. Үгүй бол эсгий таавчигнаас цааш хөгжиж чадахгүй энэ салбар хэвээрээ л байгаад байна шүү дээ. Нөгөөтэйгүүр, ЖДҮ-ийн зээл жинхэнэ эзэддээ хүрч чадахгүй байгаагийн шалтгаан нь ил тод биш байгаатай л холбоотой.

-ЖДҮ-ийн салбарт санхүүжилтээс гадна тоног төхөөрөмж маш чухал байдаг?

-Олон улсын зээл тусламжийн хүрээнд тоног төхөөрөмж оруулах бодлого баримаар л байгаа юм. Тухайлбал, салбарын яамнаас хөдөө аж ахуйн чиглэлийн бодлогоор тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр тоног төхөөрөмж олгоод байна шүү дээ. Уг нь ЖДҮ-ийн чиглэлд олгох хэрэгтэй. Хамгийн гол нь, сонгон шалгаруулалтаа зөв хийж, юм хийж бүтээж чадаж байгаа хүмүүстээ сургалттай уялдуулан тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй л дээ.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 5 цаг 9 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 5 цаг 14 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 5 цаг 19 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 5 цаг 27 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 5 цаг 31 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 6 цаг 23 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 6 цаг 58 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 7 цаг 37 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 10 цаг 51 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 11 цаг 38 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 11 цаг 42 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 13 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Уржигдар 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Уржигдар 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Уржигдар 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Уржигдар 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Уржигдар 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Уржигдар 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Уржигдар 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Уржигдар 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ...
Top