x

Х.Баттулга: Бид мэдээллийн технологийг нийгмийн сүлжээний хэрэглээнээс өөрөөр дорвитой ашиглахгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нээлттэй нийгэм хүрээлэн, Эстоны Засгийн газрын хамтын санаачилгын, олон улсын ашгийн бус “И-засаглал академи” хамтран өнөөдөр “Дижитал Монгол” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Бүрэн дижиталчлал хийхэд шаардлагатай бодлого, зохицуулалтын шинэчлэл, цахим засаглалын асуудлаарх хэлэлцүүлгийг Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга: “Дижитал Монгол” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхэнд өглөөний мэнд хүргэж, талархал илэрхийлье.

Хэлэлцүүлгээс үр дүнтэй, шуурхай “дижитал” үр дүн гарна гэдэгт итгэж байна. Монгол Улсын Засгийн газар асуудлыг өргөн харж, эрчимтэй арга хэмжээ авах зорилгоор энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа байх гэдэгт итгэлтэй байна.

Мэдээллийн технологийг хөгжлийн хурдасгуур, улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтэц, шийдвэрлэх хүчин зүйл болохыг нийтээрээ нэгэнт хүлээн зөвшөөрсөн цаг үед Та бид амьдарч байна. Нэг ёсондоо дижиталгүй орчин үед хүссэн, хүсээгүй амьдарч эхэлжээ.

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс эрхлэн гаргасан “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2019”-д нийт 63 улсын дижитал өрсөлдөх чадварын индексийг 51 үзүүлэлтээр тодорхойлоход Монгол Улс сүүлээсээ хоёрдугаар байрт буюу 62-т эрэмбэлэгджээ. Тайлангийн үзүүлэлтүүдийг мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байгаа эсэх гэсэн гурван үндсэн шалгуураар дүгнэн харьцуулсан юм байна.

Энэ индексээс харвал, Азийн орнуудаас Хонгконг, Өмнөд Солонгос улсууд эхний аравт багтаж, Хятад улс 22-т жагссан байх жишээтэй. Харин бид Венесуэл улсын өмнө бичигдсэн байна. Энэ улс дайн самуунтай, улс төрийн нөхцөл байдал нь хүнд байгаа. Ийм улстай дээр, доороо ороод явж байна.

Тооны хувьд Монгол Улс мэдээллийн технологи, холбоо харилцааны үйлчилгээг иргэдэд хүргэх тал дээр чамлахааргүй үзүүлэлтэд хүрч, үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо хүн амынхаа тооноос давжээ гэж бид ярилцдаг. 2019 оны наймдугаар сарын байдлаар ухаалаг утас хэрэглэгчийн тоо  3 сая 403 мянгад хүрсэн. Харин Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хүн амын тоо 3 сая 200 мянга байх жишээтэй.  Гэвч энэ тоо чанарыг илтгэх эсэх асуудлаар тооцоо хийх хэрэгтэй.

Хүмүүсийн амьдрал, эрхэлж байгаа ажил, боловсрол, төрийн үйлчилгээ, бизнес болон  худалдаа наймаандаа дижитал үйлчилгээг, мэдээллийн технологийг ашиглах, амьдралдаа эрс өөрчлөлт авчрах суурь үндэс Монгол Улсад бүрдсэн гэж хэлж болно.

Бид мэдээллийн технологийг нийгмийн сүлжээний хэрэглээнээс өөрөөр дорвитой ашиглахгүй байна. Наад захын жишээ гэхэд л өвчний оношийг эмч нар хоорондоо мэдээлэл солилцох, хамтран хэлэлцэх, их хэмжээний тоон өгөгдөлтэй эмнэлгүүдийн мэдээллийн баазтай харьцуулах замаар зөв тодорхойлох боломжийг ашиглахгүй байгаа. Гэтэл хиймэл оюун ухааны тусламжтайгаар монгол шиг цөөн хүн амтай улсууд их өгөгдөл ашиглах замаар өвчтөний оношийг алдаагүй тогтоох боломж хэдийн бүрдчихсэн байна.

Тиймээс дижиталчлалыг зөвхөн үүрэн холбоогоор төсөөлөх биш интернэт, цахим орчин, хиймэл оюун, их өгөгдөл зэргийг яаж өөр өөрсдийнхөө ажлын талбар, амьдралд хэрэглэх, оролцуулах юм бэ гэдэгт шийдэл гаргах тал дээр шургуу ярилцах болов уу гэж бодож байна. Дугуйг шинээр зохиох гэж чармайх хэрэггүйтэй адил хүн төрөлхтний бий болгосон бэлэн мэдлэг, туршлага, боломж нээлттэй байна.

Дижитал шилжилт нэр дор Улаанбаатар хотын захиргаа зөвхөн нэг вэб сайтыг 2.6 тэрбум төгрөгөөр хийхээр төсөвтөө тусгасан нь НИТХ дахь цөөнхийн бүлгийн шүүмжлэлд өртөж байгааг Та бүхэн сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр харсан байх. Цахим хуудаст 2,6 тэрбум зарцуулахын оронд “ТҮЦ” машин 100-г аваад тараан байрлуулбал иргэдэд тустай байх шүүмжлэл мөн гарсан. Энэ асуудлыг хаа, хаанаа ярилцах хэрэгтэй.

Дахин нэг энгийн жишээ хэлэхэд, жолоочийн татвар төлөх үйлчилгээг цахим болгосон гэж бид удаан ярьсан. Гэтэл 400 мянга гаруй жолоочоос цахимаар татвараа төлсөн нь 24 мянга гаруйхан байна. Бид яриад, болоод байгаа мэт боловч амьдрал дээр үзүүлэлт нь муу байна. Эндээс харахад дижитал шилжилт хийсэн гэх нь яриа хэр бодитой вэ, сэтгэлгээний, хэрэглээний эрс шинэчлэл, хуулийн зохицуулалт хоцрогдож байна хэмээн хэлмээр байна. Энд сууж байгаа УИХ-ын гишүүдэд хэлэхэд холбогдох хуулийг сайжруулах хэрэгтэй.

Засгийн газар Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хийсэн “Цахим эрин дэх Монгол Улс” судалгааны дүнгээс харахад мэдээллийн технологийг бүх салбарт үр дүнтэй ашигласнаар хөгжлийг эрс хурдасгах боломж бүрдсэн байна. Нэгэнт Засгийн газар энэ их сургуультай хамтран судалгаа гаргасан юм бол ажлаа хурдасгах хэрэгтэй.

Бодитоор “Дижитал Монгол” болохын төлөө зөвхөн төр, төрийн байгууллагууд дангаараа чармайх нь учир дутагдалтай. Энэ ажилд мэдээж хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургууль, судалгааны байгууллагууд, олон улсын байгууллагуудын оролцоо нэн чухал ач холбогдолтой байгаа юм. Эцсийн дүндээ Монголын эдийн засгийн бүтцийг өөрчилж, мэдлэгт суурилсан өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний эзлэх хувийг нэмэгдүүлэхэд “Дижитал Монгол” чиглэж, бизнес эрхлэлтийг дэмжих, шинэ технологийн боломжийг шуурхай ашиглах, зах зээл бий болгох чухал юм.

Эстоны улсаас ирсэн зочдод талархал илэрхийлж байна. Хэлэлцүүлгээс үр дүн гарах байх гэдэгт итгэж байна. Эстони улс бүх үйлчилгээгээ цахимжуулснаар авлигал, төрийн үйлчилгээ хүнд сурталгүй болсон зэргээр үр дүн гарсан.

“Дижитал Монгол” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд амжилт хүсье” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Өчигдөр 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Өчигдөр 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Өчигдөр 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Өчигдөр 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Өчигдөр 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Өчигдөр 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Өчигдөр 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Өчигдөр 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Өчигдөр 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Өчигдөр 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Өчигдөр 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top