x

С.Баяраа: Дүүгийн минь үйл хэрэг, үзэл санааг үргэлжлүүлэх залуус байгаад талархаж байна

Арчилсан залуучуудын холбоо 20 жилийн ойгоо тэмдэглэж эх орныхоо өнцөг бүрээс АЗХ-ны гишүүд цуглаж АНДУУД их чуулганаа өнгөрөгч долоо хоногт зохион байгууллаа.

Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэн энэ хугацаанд эрх чөлөөний дуу хоолой, үзэл санааны жигүүр болж ирсэн залуучууд өөрсдийн бодит оролцоотойгоор хөгжлийн шийдэл, гарцыг илэрхийлж “Үнэт зүйл, Сорилт” уриан дор чуулав. Чуулганд АН-ын удирдлагууд болон монгол дахь “Конрад Аденауер сан”-гийн суурин төлөөлөгч Йоханн Фурманн, “Зориг сан”-гийн зөвлөх С.Баяр, ҮБХ-ны гишүүд урилгаар оролцлоо.

Чуулганы зочин “Конрад Аденауер сан”-гийн суурин төлөөлөгч Йоханн Фурманн хэлэхдээ “Манай сан 26 жилийн турш Монголд үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний явуулж буй үйл ажиллагааны гол зорилго Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх үйл явцыг дэмжихэд оршдог. Ардчилал Монгол Улсад тогтноход АЗХ-ны үүрэг, оролцоо маш их байгаа. Тийм ч учраас манай байгууллага тусалж дэмжин хамтарч ажилладаг. Улс төрийн шинэчлэлд ахмад, залуу үеийн харилцаа холбоо ямар чухал вэ гэдгийг мэдээсэй гэж хүсч байна” гэв.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд үзэл баримтлалаа тодотгон баталгаажуулах олон үе шаттай ажлыг намын бодлогийн хүрээнд хийж гүйцэтгэхэд АЗХ-той хамтран ажиллажээ. 2019 оныг “Ардчилсан залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж  төв, бүсийн залуучуудын чуулган, үзэл баримтлалаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, ард түмэндээ таниулах сургалтуудыг үр бүтээлтэйгээр өрнүүлж, үргэлжлүүлж байгааг “АНДУУД” чуулган онцоллоо. 

Чуулганаар АЗХ өөрсдийн бодлогын хүрээнд хийж бүтээсэн ажлынхаа тайланг мөн танилцууллаа. Тухайлбал, хөгжлийн хөтөлбөрөөр сургалт, чөлөөт хэлэлцүүлэг хийж, “Эрх чөлөөгөө хамгаалья”, “Үндсэн хуулийн бус аргаар шүүх засаглалыг дээрэмдэж болох уу” тайван жагсаал зохион байгуулж холбогдох албан тушаалтанд шаардлага хүргүүлжээ. Мөн  байгаль орчин экологийн чиглэлээр “Бургас ажиллагаа” зохион байгуулан хууль бус газар олголтыг зогсоосон, эх, нярай нарт зориулж 100.000 живхийг 21 аймаг, 9 дүүрэгт хүргэсэн, “Шинэ давалгаа-Андууд” чуулган зэрэг ажлуудыг дурьдаж болох юм.

Харин энэ өдөр Ардчилсан залуус Монгол Улсад тулгамдаад хөгжлийн асуудлаар “Ядуурал сорилт болох нь”, “Инноваци, Аж үйлдвэрийн IV-р хувьсгал”, “Шуурганд зүггүй, Мананд чиггүй-Авлига, Хууль ёс”, “Пүүжээгийн эх орон-Утаа, уушги, уураг тархи”, “Аз жаргалтай өтлөхсөн-Нийгмийн даатгал”, Улс төрийн намуудын санхүүжилтсэдвүүдээр илтгэл тавьж гарцыг илэрхийлж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн Монгол Улсад ардчиллын салхийг эхлүүлсэн, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн дурсгалыг мөнхлөн, үзэл санааг нь хүндэтгэн нэрэмжит шагналыг нь бий болгожээ.

С.Зоригийн нэрэмжит шагналд Ардчиллын төлөөх шилдэг манлайлагч”, “Шилдэг Энтрепренер “Иргэний нийгмийн шилдэг байгууллага” гэсэн гурван номинацид нэр дэвшүүлж шалгаруулсан байна.

Хамгийн анхны шагналыг АЗХ-ны үүсгэн байгуулагч, ардчилсан нийгмийн тулгуур зарчмууд, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, үйл хэргийг нь залгамжлах олон мянган манлайлагчдыг төрүүлсэн, тус холбооны анхны ерөнхийлөгч асан Г.Батхүүг хүндэтгэн олгож, гэр бүлд нь дурсгал болгон хүлээлгэж өглөө.

Чуулганд уригдсан “Зориг сан”-гийн зөвлөх С.Баяр “Дүү минь их богино насалсан. Энэ богино амьдралаа гэрэлт “Од” шиг харван өнгөрөөсөн. Дүүгийн минь нэрэмжит шагналыг бий болгосонд гэр бүл, “Зориг сан”-гийн нэрийн өмнөөс гүнээ талархаж байна. Түүний үйл хэрэг, үзэл санааг АЗХ, Монголын залуучууд нийгмийн сайн сайхны төлөө үргэлжлүүлэх ёстой. Олон зүйл хийж чадах гэрэл болсон залуучууд байгаад баяртай байна” гэв.

Эрх чөлөөний дуу хоолой, үзэл санааны жигүүр болсон “АНДУУД” 20 нас хүрлээ.

Ц.ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Азаа (103.229.121.108)
    Ардчилал нэр барьсан цүнх барьгчид яг юм хийж харагдаач хэдэн биеэ пял царайлаад
    2019 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 3 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 5 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 9 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 13 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 16 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 3 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 8 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 12 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 19 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 22 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 26 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 30 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 33 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 50 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв Өчигдөр 10 цаг 44 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 40 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ Өчигдөр 10 цаг 27 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр 10 цаг 22 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө Өчигдөр 10 цаг 19 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top