x

Урт гартай, цагаан захтай “дээрэмчид”-ийнхээ саврыг татна уу, Ч.Улаан сайд аа!

Засгийн газар мал аж ахуйн салбараа түшиглэн орлого олох боломжийг эрэлхийлж, ОХУ, БНХАУ, Япон Улсад мах экспортлох зөвшөөрлийг олгосон байгаа. Тухайлбал, 2019 онд БНХАУ руу нийт 30 мянган тонн адууны мах экспортлох зөвшөөрлийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өгсөн юм.

БНХАУ руу мах экспортлох тусгай зөвшөөрөл бүхий 12 аж ахуйн нэгж Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлийг авахын тулд өндөр шаардлагыг хангаж, хатуу шалгуур давсан байх ёстой. Тухайлбал,

-Экспортлогч болон импортлогч улсууд хоорондоо Мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн нөхцөлийг тохирсон байх,

Монгол Улсаас экспортлох мах, махан бүтээгдэхүүнийг зайлшгүй үйлдвэрийн аргаар боловсруулсан байх,

Мах махан бүтээгдэхүүн экспортлох үйлдвэр нь импортлогч улсын Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын байгууллагаар хяналт шалгалт хийлгэж, тухайн улсад мах, махан бүтээгдэхүүн импортлох магадлан итгэмжлэл авсан байх гэх мэт хатуу шалгуурыг давдаг юм.

Ийм өндөр босгыг давсан аж ахуйн нэгж БНХАУ-ын Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын байгууллагаас экспорт хийх зөвшөөрлөө авдаг байна. Өмнөд хөрш рүү 30 мянган тонн адууны мах экспортлох зөвшөөрлийг Засгийн газар аж ахуйн нэгжүүдэд хоёр хуваан олгоод байгаа юм. Гэхдээ энэ квот тэдний хүссэн хэмжээнд олдоогүй. Засгийн газар 30 мянган тоннын зөвшөөрлийг боломжийн хэмжээнд аль болох хүртээмжтэй хуваарилан өгсөн байгааг хүснэгтээс харж болно.

Хятадын зах зээлд адууны мах эрэлттэй болж, үнэд орсон нь бизнесийнхэнд эдийн засгаа сэргээх богино хугацааны таатай боломжийг нээсэн ч сайны хажуугаар саар гэгчээр мөнөөх урт гартай, цагаан захтангууд аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулаад эхэлжээ.

011-5 Урт гартай, цагаан захтай “дээрэмчид”-ийнхээ саварыг татна уу Ч.Улаан сайд аа!

Адууны мах экспортлох зөвшөөрөл авсан ААН ба зөвшөөрөгдсөн махны квот

МАН болон ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны нэрийг барьсан хэсэг залуус мах экспортлогч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт хийж “УИХ-ын 2020 оны сонгуулийн санхүүжилтийн тодорхой хэсгийг махны экспортоос хийх даалгавар ирсэн. Тиймээс танай аж ахуйн нэгж дээр гарсан мах экспортлох квотын тодорхой хэмжээн дээр МАН мах экспортлоно” хэмээн захирах, хүсэхийг хослуулан дарамтлаж эхэлсэн баримт байна.

Цагаан захтнуудын энэ дарамт зах зээлийн хатуу ширүүн өрсөлдөөн оролцож, өчнөөн хөрөнгө зарж босгосон хувийн аж ахуйтнуудыг ахиад сөхрүүлэх нь ээ. Татварын бодлого, эдийн засгийн уналтын шокийг шүд зуун тэсвэрлэн, аж ахуйгаа арай гэж хөл дээр нь босгосон компаниуд руу Төрийн нэрийг барьсан дээрэмчид баасан дээр эргэлдсэн ялаа шиг шавах нь сайны дохио биш ээ.

Аль нэг сонгуулийг мөнгө болгон харж, Төрийн нэр, намын нэр барьж гүйсэн тонуулчдын бараан түүх багадаагүй. 60 тэрбумаар нэрлэгдсэн Ц.Сандуйн гунигт жишээ халуунаараа байна.

Төрийн нэр барьсан урт гартай цагаан захтай “дээрэмчдээ” МАН болон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Та анхааралдаа авч, саварыг нь татна уу. Тэд Засгийн газар болон намын нэр нүүрийг чинь шалаар нэг болгоход ойрхон ирсэн байгааг сануулья.

Энэ байдал цааш үргэлжилбэл хууль хяналтын байгууллагад дуудагдаж, албан тушаал, нэр устайгаа олон нийтэд зарлагдаж магадгүй болоод байна.

Н.ДЭЛГЭР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • иргэд олон түмэн (139.5.217.226)
    Урт гар урт гараа татаж чаддаггүй,богино гар л урт гарыг татаж чадна
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Иргэн (66.181.161.31)
    Хохь чинь ээ анхнаасаа юу гэж улаан хулгайч Улааныг сонгосон томилсон юм ойлгомжтой ш дээ ханаж цаддаггүй бирдүүд шүү дээ
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
  • Иргэн (66.181.161.31)
    Хохь чинь ээ анхнаасаа юу гэж улаан хулгайч Улааныг сонгосон томилсон юм ойлгомжтой ш дээ ханаж цаддаггүй бирдүүд шүү дээ
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
  • Иргэн (66.181.161.31)
    Хохь чинь ээ анхнаасаа юу гэж улаан хулгайч Улааныг сонгосон томилсон юм ойлгомжтой ш дээ ханаж цаддаггүй бирдүүд шүү дээ
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (77.111.245.44)
    sda 30han myangan ton heden muu malchdiig muuhai deerelheh yum aa
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 2 цаг 25 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 3 цаг 58 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 4 цаг 9 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 4 цаг 27 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 4 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ...
Top