x

Саарал жагсаалтаас ирэх оны есдүгээр сард гарах уу

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг томилсон. Уг албан тушаалд томилогдсон Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нараас цаашид хэрхэн ажиллах талаар нь тодрууллаа.

"Б.Лхагвасүрэн: Зээлийн хүүд хязгаар тавиад шууд буулгаж болохгүй"

(Монголбанкны ерөнхийлөгч)

-Монголбанкны ерөнхийлөгчийн ажлаа аваад хийхийг зорьж байгаа ажил тань юу вэ?

-Монголбанкны ажил ойлгомжтой байгаа. Өнөөдөр тулгараад байгаа бэрхшээлүүдийн нэгдүгээрт, олон улсын санхүүгийн байгууллагын (ФАТФ) саарал жагсаалтаас гарах тухай асуудал багтаж байна.

Хоёрдугаарт, ОУВС-тай хэрэгжүүлж байгаа хөтөлбөр бий. Эдийн засаг сэргэж, тогтворжиж байгаа. Цаашид тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлого маш чухал. Дараагийн долоо хоногт УИХ-аар Мөнгөний бодлогыг эцэслэн батлуулах гэж байна.

-Саарал жагсаалтад орсонтой холбогдуулан өмнөх ерөнхийлөгч Н.Баяртсайханд хариуцлага тооцлоо. Гэвч энэ зөвхөн Монголбанкны хариуцах ажил биш болов уу?

-Монгол Улс Олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх газрын хяналтад орсон. Хяналт гэдгийг саарал жагсаалт гэж ойлгож байгаа. Манай улс багаараа ажиллаж байж үүнээс гарна. Бид 2020 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд аль болох хурдан хугацаанд саарал жагсаалтаас гарах зорилт дэвшүүлсэн.

Саарал жагсаалтаас гарахын тулд дөрвөн асуудлаар зургаан ажил хийхээр байгаа. Энэ чиглэлд ажлын хэсэг ажиллаж байна.

-Зээл ийн хүүг бууруулах чиглэлд юу хийх вэ?

-Зээлийн хүү 16.9 хувьтай байгаа. Сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшиндээ байна. Өнгөрсөн гурван жилд дөрвөн нэгж хувиар зээлийн хүү буурсан. Гэвч үүнээс доош буулгах зайлшгүй шаардлага бий. Зээлийн хүүд хязгаар тавиад шууд буулгаж болохгүй.

Мөнгөний бодлогын зүгээс ямар бодлогоор дэмжих вэ гэдэг асуудал байна. Хоёрдугаарт, банк санхүүгийн секторт шинэ техник технологи оруулж ирж байж зардал буурах боломжтой. Энэ болгонд Монголбанк стратеги боловсруулаад ажиллаж байна.

"Д.Баярсайхан: Олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө татах чиглэлд ажиллана"   

(Санхүүгийн зохицуулах хорооны дарга)

-Шинэ албан тушаалд томилогдлоо. Таны хувьд нэн түрүүнд ямар ажил хийх вэ?

-Нэлээд ажил хийе гэж бодож байна. Ойрын болон дунд хугацаанд хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй холбоотой хийх ажил их бий. Өнгөрсөн онуудад 10 гаруй IPO хийгдсэн ч удаашралтай байгаа. Тэгэхээр олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө татах ажлыг дэмжиж ажиллая гэж бодож байна. Дээрээс нь хөрөнгийн зах зээл дээрх хамгийн том тоглогч, хамтын хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сангууд бий.

Хувийн даатгалын тогтолцоонд реформ хийх ёстой. 2015 онд баталсан хуулиар 2030 он хүртэл Монгол Улс тэтгэврийн даатгалын тогтолцоотой байна гэж заасан. Гэсэн хэдий ч хувийн даатгалын тогтолцоог хэрэгжүүлээд аваад явах орон зай бий. Дээрээс нь даатгалын салбарын мэргэжлийн оролцогчдыг болон төрөл зүйлийг нэмэх шаардлага бий.

-Олон улсын санхүүгийн байгууллагын (ФАТФ) саарал жагсаалтаас гарах асуудалд ямар чиглэл барих вэ?

-Хамгийн чухал асуудал. Бид саарал жагсаалтаас гарах ёстой. Энэ бол зөвхөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамны ажил биш. Үүн дээр бусад байгууллагатай ойлголцож ажиллана. Манай хорооны зүгээс шууд хэрэгжилтийн зарчим гээд нийт 42 ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн.

-Саарал жагсаалттай холбоотой асуудлаар хоёрхон байгууллагын даргад хариуцлага тооцоод ажлаас нь чөлөөлснийг та юу гэж харж байна вэ?

-Саарал жагсаалтад юунаас болоод орчихов гэдгийг маш их ярьсан. Тэгэхээр цаашид хэрхэхээ ярилцах нь зөв байх. Бид олон зүйл дээр алджээ. Энэ байгууллагын өмнө хүлээсэн үүргээ бүгд хүлээж, аль аль талдаа хариуцлагатай хандах ёстой. Дээр нь хамтарч ажиллах тал дээр алдсан байна. Бид хийсэн ажлаа зөв зохистой тайлбарлаж, чадаагүй. Нэг удаа хийгээд өнгөрдөг асуудал биш энэ.

-ФАТФ-ын эхний хурал ирэх оны нэгдүгээр сард болно гэсэн. Энэ үед саарал жагсаалтаас гарч амжих уу?

-Нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Байгууллага тус бүр өөрсдийн зүгээс хийх ёстой ажлаа хариуцаад явж байгаа. ФАТФ гурван удаа хуралдах юм билээ. Эхний үнэлгээг ирэх сард, мөн дараа жилийн дөрөв, наймдугаар сард бид тайлангаа тус байгууллагад өгнө.

Үүний дараа бид харилцан үнэлгээний ахиц дэвшлийн талаар ирэх оны есдүгээр сард нүүр тулсан ярилцлага хийнэ. Дараа нь ФАТФ өргөтгөсөн хурлаа хийгээд хариу өгнө. Энэ дагуу ажиллахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 5 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 8 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 12 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 16 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 3 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 8 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 12 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 19 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 21 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 26 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 30 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 33 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 50 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв Өчигдөр 10 цаг 44 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 40 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ Өчигдөр 10 цаг 27 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр 10 цаг 22 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө Өчигдөр 10 цаг 19 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top