x

Зээлд хамрагдсанаар жилийн турш үйлдвэрлэлээ явуулах боломжтой болжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Жижиг дунд үйлдвэрлэл зээл: Хамтын ажиллагаа-Хариуцлага” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнгөрөгч баасан гаригт зохион байгууллаа.

Тус сангаас зээл авсан нийт зээлдэгчдэд зориулсан энэ удаагийн уулзалтад 80 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэд оролцсон байна.

Мөн төслийн мэргэшсэн зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүдийг урьж "төслийг хэрхэн үйр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэх болон урьпчилан хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагаануудын төлөөр заавар, зөвлөгөө өгсөн байна. Харин татварын орчны тухай буюу ЖДҮ эрхлэгчид юунд анхаарах шаардлагатай талаар төрийн байгууллагын холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл өгчээ.

Уулзалтын үеэр ЖДҮХС-аас зээл авч, төслөө амжилттай хэрэгжүүлсэн “Цайдам трейд” компанийн захирал Х.Ихбаяр, А.Солонго нар өөрсдийн сайн туршлагаа хуваалцсанаас гадна төслийг хэрхэн амжилттай удирдах болон эрсдлийн удирдлагын талаар “Төслийн удирдлагын хүрээлэн” ТББ-ын захирал Ц.Өнөржаргал илтгэл мэдээлэл хийжээ.

Уг уулзалт,ын талаар “Инахис” компанийн захирал Н.Мөнхбаяр “Өнөөдрийн үйл ажиллагаа нэлээд үр өгөөжтэй болж өндөрлөлөө. Манайх резинэн хавтан үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ЖДҮХС-аас анх удаа зээл авч байгаа. Бидний хувьд өмнөх жилүүдэд өвлийн улиралд үйл ажиллагаагаа бүрэн зогсоодог байсан бол одоо улирал харгалзахгүйгээр жилийн дөрвөн улиралд үйлдвэрлэлээ явуулах бүрэн боломжтой болж байгаа. Энэ нь хавар гэхэд худалдан борлуулах бүтээгдэхүүний нөөцөө хангалттай бий болгох боломжийг олгож байгаа тул их олзуурхаж байна” гэв.

“Жонон од” компанийн захирал Г.Одгэрэл “Манай компанийн хувьд ЖДҮХС-аас анх удаа зээл авч байна. Бид арьс, ширэн эдлэл үйлдвэрлэж экспортод гаргадаг. Зээлд хамрагдсанаар

-Экспортын бүтээгдэхүүний нэр, төрлөө нэмэгдүүлэх

-Эскпортын хэмжээгээ нэмэгдүүлэх

-Бусад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй түүхий эд зэрэг дээр хамтарч ажилладаг тул харилцан бие биенээ дэмжих, өсөж дэвших боломж бий боллоо гэж харж байгаа. Өнөөдрийн үйл ажиллагааны хувьд сэтгэл хангалуун байна. Ялангуяа Өнөржаргал гуайн илтгэл их үр өгөөжтэй санагдсан” гэв.

“Арга шагай” компанийн ерөнхий захирал Б.Хонгоршагай “Манайх мод, арьс ширэн эдлэл үйлдвэрлэдэг компани. ЖДҮХС-аас тоног төхөөрөмжийн зээл авсан.

Үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчилж, урьд нь байгаагүй тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр илүү чанартай, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой болно.

Мөн бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, үйлдвэрлэлд зарцуулах хугацаа багасна. Ач холбогдол, дэвшил нь үүнд л байна даа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top