x

У.Хүрэлсүх: Хөрсний үржил шимийг хамгаалах, шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг дэмжинэ

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг хөгжүүлж эхэлсний 60 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд зохион байгуулж буй "Атрын 60 жил" хүндэтгэлийн арга хэмжээ Улаанбаатар хотноо болж Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

Эрхэм хүндэт тариаланчид аа,

Зочид, төлөөлөгчид өө

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа ахмад тариаланчид, зочид, төлөөлөгчид, энэ салбарын үе үеийн удирдлага, газар тариалангийн тогтвортой хөгжлийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн ажилтан, албан хаагчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Манай оронд тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж ирсэн түүхэн ололт амжилт нь үе үеийн удирдлага, тариаланчид болон энэ салбарт чин сэтгэлээ зориулан ажиллаж байгаа та бүхний хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой билээ.

МАХН-ын Төв хорооны 1959 оны III Бүгд хурлаас Атрын анхны аяныг, 1976 оны XI Бүгд хурлаас “Атар газар эзэмшиж, тариалангийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх тухай” асуудал хэлэлцэж Атрын II аяныг зарлаж, бүтээн байгуулалтын их аяныг өрнүүлсэн байдаг.

Атрын I, II аяны үндсэн зорилтууд нь тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэстэй эрчимжүүлэн хөгжүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг үе шаттайгаар нэвтрүүлэхэд чиглэгдэж байлаа.

Атрын аяны үр дүнд хөдөө газарт орчин үеийн үйлдвэрлэл, соёл, боловсрол, эрүүл мэндийн цогцолбор бүхий сангийн аж ахуй, төв суурингууд байгуулагдсан бөгөөд хөдөөгийн хөгжлийг шинэ шатанд гаргасан нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой үндэсний томоохон бүтээн байгуулалтын ажил байсныг Та бүхэн мэднэ.

Харин Атрын III аяныг улс оронд нийгэм, эдийн засгийн томоохон шилжилт хийгдсэн үед зарлан төр-хувийн хэвшлийн хамтын түншлэл, хичээл зүтгэлийн үр дүнд амжилттай хэрэгжүүлснээр тус салбарын уналтыг зогсоож, сэргээн хөгжүүлэх, импортын хүнсний хараат байдлаас гарах, хүнсний эх булаг болсон газар тариаланд техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлж чадсан юм.

Төр засгийн уриалгаар атар газар эзэмших аянд олон мянган залуучууд илгээлтээр хошуучлан ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн ба өнөөдөр тэдний төлөөлөл болж энд урилгаар хүрэлцэн ирсэн хүндтэй буурлууд, ахмад тариаланчдынхаа үйлс хөдөлмөр, алдар гавьяагаар нь бахархаж байна.

Нэгэн жарны хөгжлийн түүхийг бүтээлцсэн, хийсэн ажил, хэлэх үгтэй ахмад буурлууд та бүхэнд хойч үедээ зааж сургах, захиж зөвлөх зүйл их байгаа. Ахмад нь залуу халаагаа бэлтгэдэг, залуус нь ахмад үеийнхээ үнэтэй сургаалыг эрхэмлэн сонсож, ажил үйлсдээ нэвтрүүлдэг монгол ёсны сайхан уламжлал бидэнд бий.

Тариаланч хүн бол байгаль, цаг уурын бэрхшээл дор цаг нартай уралдан ажиллаж, аливаа хатуу бэрхийг тэсвэр, тэвчээрээр даван туулж, хүн амыг хүнсээр хангах гэгээн үйлсийн төлөө өөрийн мэдлэг оюун, авьяас билэг, хөрөнгө, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажилладаг баатарлаг үйлстэн юм.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид нь тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурлан дэлхийн өсөн нэмэгдэж байгаа хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах үүргийг хүлээдэг билээ.

Өнөөдөр дэлхийн зарим улс орон ихээхэн хүнсний хомсдолтой байгаа бол Монгол Улс айл өрх бүрийнхээ мах, гурил, төмс зэрэг нэн тэргүүний хэрэгцээт хүнснийхээ дийлэнх хувийг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангаж байгаа нь малчид, тариаланчид, ногоочид Та бүхний хөдөлмөрийн үр дүн юм.

Та бид Атрын 60 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд өнгөрсөн үеэ дурсаж, нэгэн жарны ажлаа дүгнэж, түүнийгээ түүхэнд баталгаажуулан үлдээхийн сацуу хөгжлийн шинэ жарны үүдийг хамтдаа нээж байна.

Бид цаашид газар тариаланг эрчимжсэн мал аж ахуйтай зохистой хослуулан эрхлэх, таримал ургамлын үр сорт, техник технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, хөрс хамгаалах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй тэжээллэг хүнсээр тогтвортой хангах, хадгалалт, борлуулалтын найдвартай сүлжээг бий болгох, хөдөөгийн иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тогтворжуулахад чиглэсэн цогц бодлогыг хэрэгжүүлнэ.

Манай орны газар зүйн байршил, эрс тэс уур амьсгал, байгаль, экосистемийн эмзэг байдал зэрэг нь экологийн нөхцөлд тохирсон байгальд ээлтэй, нөөцийг хэмнэсэн, ногоон технологи бүхий ухаалаг газар тариалангийн бодлогыг хэрэгжүүлэхийг зүй ёсоор шаардаж байна.

Бид бүхэн өөрийн орны хөрс, цаг уурын онцлогт тохирсон, дэлхийн уур амьсгалын дулаарлын өөрчлөлтөд дасан зохицсон таримал ургамлын сортууд болон илүү нарийвчлалтай ухаалаг техник, технологийг сонгон нэвтрүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, усалгаатай тариаланг хөгжүүлэх замаар тариалангийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах, улмаар нэмүү өртөг шингэсэн экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорин ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас бодлогын түвшинд “Хүнс экспортлогч улс” болох зорилтыг дэвшүүлж байгаа бөгөөд уг зорилтыг хангахад та бид дараах чиглэлээр анхаарч ажиллах нь зүйтэй байна. Үүнд:

- Газар тариалангийн салбарын ирээдүй нь экологижсон, ухаалаг, нарийвчлалтай технологид суурилсан үйлдвэрлэл байх ба салбарын ирээдүйн залгамж халаа болсон хүний нөөц, залуу үеийг бэлтгэхэд онцгой анхаарах;

- Хөрсний үржил шимийг хамгаалах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, тариалангийн талбайг хамгаалах хашаа, ойн зурвас байгуулж байгаа санаачилгыг өргөжүүлж урамшуулах, эрчимжсэн мал аж ахуйтай хоршсон, экологижсон газар тариаланг хөгжүүлэх;

- Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон таримал ургамлын сорт гаргах, нутагшуулах, шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийн уялдааг хангасан, нөөц хэмнэсэн, бүтээмж өндөр үйлдвэр эрхлэлтийг дэмжих;

- Газар тариалан эрхлэхдээ шинжлэх ухаанд суурилсан, механикжсан, нарийвчилсан судалгаа, төлөвлөгөөнд үндэслэн эрсдэлээ даатгуулах замаар байгаль, цаг уурын хамаарлыг бууруулж, үйлдвэрлэлийг тогтворжуулах;

- Хүн амыг жилийн турш эрүүл хүнсээр тогтвортой хангах, эрэлтэд тулгуурласан, байгаль, цаг уураас хараат бус, нарийвчлалтай ухаалаг технологийг нэвтрүүлсэн, хамгаалагдсан хөрсний аж ахуй, цахим бүртгэл бүхий борлуулалтын оновчтой бүтцийг бий болгох явдал юм. 

Цаашид газар тариалангийн салбарын ирээдүйг авч явах залуучуудын хөгжилд анхаарах, хөрсний үржил шимийг хамгаалах, шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг дэмжих замаар газар тариалангийн тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлэх болно.

Хөрс эрүүл байвал хүнс эрүүл байна, хүнс эрүүл байвал хүн эрүүл байна.

Та бүхний ажил үйлс үргэлж өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, ажлын амжилт, арвин их ургацтай байхыг хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 44 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 1 цаг 14 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 1 цаг 16 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 1 цаг 17 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 1 цаг 18 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 1 цаг 45 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 1 цаг 54 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 2 цаг 52 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 5 цаг 0 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 5 цаг 2 мин ДЭМБ-аас эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын чиглэлээр сургалт зохион байгуулж байна 5 цаг 2 мин Их Британи, Франц улсууд хууль бус цагаачлалтай тэмцэх шинэ хэлэлцээр байгуулна 5 цаг 3 мин Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд аюул учирч байна 5 цаг 38 мин Лабораторийн амьтдыг хамгаалах өдөр 6 цаг 1 мин Ойрын хоногуудад нутгийн зүүн хэсгээр салхитай, хуурайшилт ихтэй байна 6 цаг 2 мин Дарханы төмөрлөгийн үйлдвэр аймгийн эмнэлэгт 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжүүлэлт үзүүлнэ 6 цаг 4 мин Д.Трамп: Ираны эсрэг цөмийн зэвсэг ашиглахгүй 6 цаг 4 мин Ливан, Израилын гал зогсоох хэлэлцээрийг гурван долоо хоногоор сунгалаа 6 цаг 5 мин Монголын үндэсний бөхийн холбооны "Их Эе" хурал 2026 онд болно 6 цаг 55 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг...
Top