x

Л.Энх-Амгалан: Цаашдаа яавал ашигтай байхаа ярьж, өөрчлөлт оруулах шаардлагатай

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн. Уг тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар хэлэлцэж Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг 100%-ийн саналаар буюу чуулганд оролцсон 46 гишүүн бүгд дэмжсэнээр батлагдав. 

Энэ үеэр гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Дубайн гэрээ Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн нь үнэн. 2009, 2011, оны гэрээ 2008 оны УИХ-ын 40-р тогтоол, 2009 оны 57-р тогтоол энэ болгоныг сайжруулж, Монгол Улсын хууль тогтоомжтой нийцүүлж сайжруулж, шаардлагатай бол зөвлөх үйлчилгээ авах талаар тогтоолын төсөлд оруулсан. Оюутолгойн гэрээг цуцлахаасаа илүүтэй сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: "Эрдэнэс Оюутолгой" ТУЗ-ийн гурван гишүүн маш муу ажиллаж байна. Ажлын хэсэгт орж ажилласнаас хойш "Рио Тинто" компанийнхан уулзах саналыг маш олон удаа тавьсан. Би нэг ч уулзаагүй. Монгол Улс нэг цонхны бодлоготой байх хэрэгтэй байна. 

"Эрдэнэс Оюутолгой" ТУЗ-ийн гурван гишүүн маш муу ажиллаж байна. Бид 34 хувь эзэмшсэнийхээ төлөө өрөнд орж байна. Шүүх дээр юу болсон талаар Засгийн газрыг төлөөлж орсон хүн хариулт өгөх хэрэгтэй. Монголын эрх ашиг байгаа бол Засгийн газар ярих ёстой.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Нэг цонхны бодлогыг дэмжиж байгаа. Бүтэн 6-7 сарын турш хэлцэл хийх боломжгүй явж ирлээ. Эрх бүхий салбарын сайд болон төлөөлж байгаа Засгийн газрын төлөөллөөс бусад нэг ч хүн уулзаж болохгүй гэж хязгаарлах ёстой. 

Д.Ганболд, Б.Бямбасайхан нар гарын үсэг зурах эрх олгосон 99-р тогтоол, 2015 оны нэгдүгээр сарын 23-нд Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. 

Засгийн газрын шийдвэр тогтоол, шийдвэрээр явж болно. Гэхдээ хөрөнгө шийдэхтэй холбоотой, их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээн дээр яамдын санал авч, Засгийн газрын хуралдаанаар албажих ёстой ч энэ процессыг орхисон. 12 хоногийн дараа шүүхийн захирамжийг бичгээр авсны дараа цаашид яахаа шийднэ.

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт: ОТ компанийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлж гурван гишүүн байгаа. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Сүхбаатар, миний бие Түмэнцогт нар ажиллаж байна. Бид ТУЗ-д орж байгаа бүх асуудлаар Эрдэнэс Оюутолгойгоос удирдамж авч ажилладаг. 

Өнгөрсөн хугацаанд хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, зардлын хэтрэлт, өгөөж дээшлүүлэх, хүүг бууруулах талаар ажиллаж эхэлсэн. Өгөөж бол татвар ногдол ашигаар авахаар байгаа. Өгөөж нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Хамгийн чухал нь Эрчим хүчийг Монголоос хангуулах, мөн алт цэвэршүүлэх үйлдвэрийн асуудал байгаа. Энэ үйлдвэр баригдсанаар дотроо боловсруулж, цэвэршүүлэх ажил хийгдэнэ. 

Бэлтгэн нийлүүлэх ажлыг Монгол компаниудаар хийлгэхэд анхаарч байгаа. Төслийн хүрээнд орж ирж байгаа 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудаас бүтээгдэхүүн үйлчилгээ авахад зарцуулагдаж байна. Төслийг урт хугацаанд өгөөжийг харсан бодлогыг "Эрдэнэс Монгол" барьж ажиллаж байна. Томоохон асуудлуудыг ЗГХЭГ-тай байнга хамтарч ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Би уурхайд очиж үзэхэд говийн усыг хайр найргүй ашиглаж байна. Говийн ус нөхөн сэргээгдэхгүй, баялагтай адил үнэ цэнтэй.

Оюутолгой өдөрт 5 сая долларын борлуулалт хийдэг гэсэн. Монголын ард түмэн роялти авах хэрэгтэй. Гэрээг дахин авч үзэн, ширээний ард сууж, монгол ард иргэдэд өгөөжөө өгөх хэрэгтэй.

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт: Говийн бүсийн усны асуудал эмзэг. 2010 оноос хойш Оюутолгой компани усны төлбөрт 16.9 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн. Хамгийн сүүлийн үеийн, ус бага ашигладаг технологи ашиглаж байгаа. Нийт ашигласан усныхаа 90 орчим хувийг дахин ашигладаг технологи ашигладаг.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Засгийн газар гуравдугаар зүйлд анхаараач. Монгол Улс 34 хувиа өрөндөө өгөөд авах ёстой татвар роялтигаа авдаг болбол тухай бүртээ илүү ашиг хүртээд явна. Энэ бол Ашигт малтмалын тухай хуульд байгаа зохицуулалт.

Оюутолгойн гэрээг цуцлах асуудал огт байж болохгүй. Засгийн газраас саналаа оруулж ирээд эцсийн шийдвэрийг УИХ гаргая. Ингэж шийдэхгүй бол алсдаа улам хэрүүл болохоор байна. Шаардлагатай бол Засгийн газар УИХ-аас ажлын хэсэгтээ гишүүд оруулаад шийдмээр байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: 2041 он гэхэд менежментийн зардал 2 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Анх гэрээ байгуулах гэж байхад талхны зурагтай сурталчилгаа хаа сайгүй явсан. Талхны 70% монголчуудад очно гэж байсан. Одоо үүнийг дүгнэх хэрэгтэй.

Монголын талын 34 хувийн өр 1.4 тэрбум доллар болжээ. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулалт 11.1 тэрбум доллар болсон байна. Бид өдөр бүхэн өр үйлдвэрлэдэг хувьцааны эзэд болсонд гайхаад байна. Анх 5.3 тэрбум долларын хөрөнгө оруулна гэж гэрээ байгуулсан хэрнээ 11.1 болсон нь ямар учиртай вэ? Хамгийн том татвар төлөгчтэйгөө татварын маргаантай болсон. 3.2 тэрбум долларын санхүүгийн зөрчил гарсан гээд байж байна. 

Менежментийн үйлчилгээний төлбөрийг тооцоод үзэхээр Монголын талын өгөөжид менежментийн зардал сөрөг нөлөөлж байна. 2041 он гэхэд менежментийн зардал 2 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Хөрөнгө оруулалт хэрэв нэмэгдвэл хугацаа улам цаашилна. Иймэрхүү нөхцөл үүссэн тул тодорхой хэлцэлд орж, 34 хувийг яах вэ, цаашдаа яавал ашигтай байхаа ярьж, өөрчлөлт оруулах шаардлага байна. Оюутолгойн  хүлээсэн үүрэг биелээгүй байна. Наад зах нь жилд 130 сая доллар цахилгааны үнэд гадагш төлж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон Стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох талаар орсон. Энэ заалтыг хатуу баримтлах хэрэгтэй. Энэ тогтоолыг гаргахаас арга байхгүй. Дубайн гэрээг засаж сайжруулах талаар нэн яаралтай хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Гэхдээ  Оюутолгойн үйл ажиллагаа үргэлжлэх ёстой гэсэн зарчим хэвээр байх ёстой. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Оюутолгойн төсөл хэрэгжсэнээр монголын залуус олон улсад төдийгүй дэлхийд, уул уурхайн салбарт удирдаж ажиллах боломжийг бүрдүүлж чадсан. 

Өнөөдөр Оюутолгойн гэрээтэй холбоотой, 34 хувьтай холбоотой 2009 онд гишүүнээр ажиллаж байсан гишүүд нэлээд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байна. Тэр үед та бүхэн хэрхэн ажилласан юм бэ? УИХ-ын дарга та ямар байр суурьтай байсан болоод одоо ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын дарга Г.Занданшатар: 2008 оны арванхоёрдугаар сард УИХ 40-р тогтоолыг баталсан. Энэ тогтоол Монгол Улс 34 хувь эзэмших, бүтээгдэхүүн хуваах зарчим зэрэг олон улсын компанид зальдуулахгүй байх гол зарчмуудыг заасан. Тийм учраас би дэмжсэн. 

Харин 57-р тогтоолыг батлахад би дэмжээгүй тул оролцоогүй. 57-р тогтоолоор Оюу толгойн гэрээг зөвшөөрөх эрхийг Засгийн газарт өгсөн. Тиймээс бодит бус гэж үзэж би эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд УИХ-ын чуулганы хуралд оролцоогүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 15 цаг 47 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 16 цаг 46 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 16 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 17 цаг 11 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 17 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 17 цаг 48 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top