x

Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгчийг нарыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсонтой холбогдуулан дээрх байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох шаардлага бий болсныг УИХ-ын дарга мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор СЗХ-ны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бол УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг Их хуралд оруулсан юм.

Зарим эх сурвалжийн хэлснээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлж, түүний гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлөхөөр болжээ.  

Хуралдаанаар С.Даваасүрэнг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн 60.5 хувь нь дэмжсэн бол Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг 57.1 хувь нь дэмжиж үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

Хуралдааны үеэр дийлэнх гишүүн "Хоёрхон хүнийг ажлаас нь чөлөөлснөөр Саарал жагсаалтад орсон шалтгаан, нөхцөл тодорхой болохгүй. Харин үүний оронд Эдийн засгийн байнгын хорооны хаалттай хуралдаанаар Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарын хэрхэн ажилласан тайланг сонсох хэрэгтэй" гэсэн байр суурь илэрхийлж байсан юм. Гэвч уг асуудлыг Байнгын хорооны хаалттай хуралдаанаар хэлэлцсэнгүй.

Үргэлжлүүлэн Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 14 цаг 23 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 28 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 32 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 39 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 41 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 46 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 50 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 53 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 10 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 20 цаг 24 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 28 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 31 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 45 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 50 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 52 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 57 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 59 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 5 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 12 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top