x

Да.Ганболд: Оюутолгойд маргаантай байсан нэг асуудлыг би шийдсэн

Эдийн засгийн ухааны доктор Да. Ганболдтой Оюутолгой төсөл болон анхаарал татаж буй улс төр, нийгмийн асуудлуудаар ярилцлаа.

ӨМЧ ХУВЬЧЛАЛ ЗАЙЛШГҮЙ ХИЙГДЭХ ЁСТОЙ БАЙСАН

-Өмч хувьчлалын асуудал тантай салшгүй холбоотой. Өмч хувьчлалын хувьд малыг малчдад өгсөнд өнөөдөр хэн ч харамсдаггүй. Хөндий дүүрэн малтай айл олон болж. Хэн ч түүнийгээ идээд устгаад алга болгочхоогүй нь үнэн. Нэгдлийг тараа гэсэн юм уу, нэгдэл өөрөө склад дүүрэн хөрөнгөтэй, юм юмтай, трактор комбайнтай, машинтай байсан гэдэг. Яагаад тарчихсан юм?

-Өмч хувьчлалтай холбоотой шүүмжлэлд өртдөг сэдэв гэвэл энэ. Хөндөх асуултууд бол ганц нэгдэл ч биш, ер нь олон бий. Товчлоод хэлэх юм бол малын хувьчлалыг ихэнх хүмүүс шүүмжилдэггүй. Яагаад гэвэл малыг малчдад нь өгчихсөнд байгаа юм. Монгол олон аймаг, сумтай, сум болгонд амьдардаг малчид өөрсдөдөө яг тохирсон өмч хөрөнгөө авсан. Тэр нь малаа хувьчилж авсан гэсэн үг. Харин Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг суурин газруудын хувьд олон хүмүүс сэтгэл дундуур байдаг нь үнэн. Яагаад сэтгэл дундуур явдаг гэвэл дэлгүүр, үсчинг нэг хүнд өгчхөж болохгүй байсан. Үнэ өртгийн хувьд тэр чинь болдоггүй зүйл. Хувьцаа гаргахаас өөр арга байгаагүй.

-Ногоон тасалбар хэдэн төгрөгийн ханшаар бодогдож байсан бэ?

-Арьс ширний үйлдвэрийг тухайн үедээ хэдэн саяын ханшаар үнэлээд, нэг хүнд ногдох ногоон тасалбар 10.000 төгрөгний ханштай болж ногдсон. Өнөөдрийн ханшид хөрвүүлэх юм бол арваад сая төгрөг болно. Зарим хүн шил архиар солиод зарсан. Хэн ч түүнийг шил архиар зар гэж хэлээгүй. Наад зах нь тэр ард нь байсан бичгийг уншаад, мэддэг хүмүүстэйгээ ярилцаад, зөвлөлдөж болох байсан. Сэргэлэн хүмүүс нь хожсон. Тэр бичгүүдийг цуглуулж авсан цөөхөн хүмүүс магадгүй хожсон байх. Тэр бичгийг машин, техник болгохоос гадна өчнөөн юм болгосон хүмүүс их. Хамгийн гол нь малчин хүн малаа авсан учраас юу хийхээ мэднэ. Зүгээр нэг багш, эмч, хувьцаа мэдэхгүй хүн нэг эрээн цаас аваад түүгээрээ юу хийхээ тэр болгон мэдэхгүй байлаа шүү дээ.

-Анхнаасаа ногоон тасалбарын утгыг мэдэхгүй, ойлгоогүй байсан гэсэн үг үү?

-Хэн нэгэн хүнд өгч дамлуулж, мөн өөр нэгэн хүнд тасалбарыг зохицуулаад өгье гэхэд итгээд явуулсан. Тэгээд тэр нь дашийн шог болсон зүйл бий. Тухайн үед хүн ам хоёр сая байсан. Насанд хүрсэн хүн нэг сая гаруй байсан гэдэг. Энэ хүмүүсийн хувьд нэг хэсэг нь хожсон, нэг хэсэг нь алдсан тал бий. Энэ бол шүүмжлэл. Хоршоолол, нэгдэл гэдэг чинь социализм байгуулах, хөдөө аж ахуйн салбарт нэгдэл байгуулах нэг үндэс тулгуур нь байсан. Сайн дурын үндсэн дээр эд хөрөнгө, бүх өмчөө нийлүүлж байгаад дундын том аж ахуй байгуулбал үр ашиг нь өснө гэдэг нь В.И.Лениний сургаал юм.

-Жамц баяны түүхийг бид сайн мэднэ. Монголд сайн дураараа үүссэн нэгдэл нэг ширхэг ч байгаагүй гэж ярьдаг үнэн үү?

-Нам засгийн тушаалаар, хоёр гурван удаагийн давлагаагаар, магадгүй ЗХУ-ын коммунист намын үзэл суртлын болон санхүү, цэрэг, зэвсгийн, улс төрийн маш том шахалтан доор хүчээр явагдсан байдаг. Тийм учраас нэгдэл, хамтрал гэж юу гэдгийг огт мэдэхгүй хүмүүс хөрөнгөө хэд хэдэн удаа нийгэмшүүлэхийг, манай ахмад үеийн жаахан ч гэсэн хөрөнгөтэй байсан хүмүүс бол сайн мэднэ. Хөрөнгөө хүчээр нийгэмчилсэн байдаг. Тийм учраас эрх мэдэлд очсон нэгдэл, сумын дарга нар машинтай бензинтэй, складтай, агуулахтай байсан. Түүнийгээ цөөхөн хэдэн хүмүүсийн хувийн өмч маягаар эдэлдэг, хэрэглэдэг байв. Харин жирийн нэг уулын мухарт байгаа малчин хүн эхнэр нь төрөх гэж байхад доголон ишиг, хурганы ч эрх мэдэлгүй. Тэр ч байтугай нэг ферм дээр бригад гарч, сүү сааль эхэлсэн үед сүүтэй цай уух эрхгүй явдаг байлаа шүү дээ. Ихэнх нь хот суурингаа тэжээнэ гээд.

-Өмч хувьчлалын хуулийг энэ үед баталсан байдаг бил үү?

-Ардын Их Хуралд Өмч хувьчлалын хуулийг батлах үед ихэнх нь сум бүрээс сонгогдож ажиллаж байсан хүмүүс байв. 70-80 хувь нь иргэдийн дарга нар нь өөрсдөө байсан гэсэн үг. Уучлаарай төрийг ийш нь оролцуулахгүй ээ. Нэгдэл бол хоршооллын өмч юм. Нэгдлийг хэрхэн хувьчлахыг нэгдлийн гишүүд өөрсдөө мэднэ гэдэг тийм заалтыг хуулинд оруулсан. Төрөөс нэгдсэн журмаар зохион байгуулах бололцоогүй болгоод хаясан байсан юм. Тийм учраас нэгдлийн дарга нар Өмч хувьчлалын хуулийн дагуу өөрсдөө хурлаа зохион байгуулсан. Ингээд малчдадаа мэдээллийг хоёр болгож өгсөн. Тухайлбал хэлэхгүй гэсэн мэдээллээ өөрсдөө тэрүүхэн тэндээ зохион байгуулсан газрууд олон бий. Нэгдлүүдийн дотроос.

-Шударгаар өмч хувьчлалыг тараасан нэгдэл байхгүй гэж үү?

-Ил тодоор зарлаж телевиз авчирч шударгаар хийсэн нэгдлүүд бий. Хамгийн түрүүнд үлгэр жишээ болгож н.Тэрбиш даргатай Дархан сумын нэгдэл байдгийг би мэдэж байна. Үнэнийг хэлэхэд манай нэгдлийн дансанд ганц нэг мал биш, машин, хадаас, гурил, запас, бордоо, эм тариа гээд бүгдийг бүртгээд нэгдлийнхээ гишүүдийн хурал дээр хэлж байсан. Ингээд заримыг нь мөнгөөр үнэлье, заримыг нь малаар үнэлж, натурал хэлбэрээр, тараасан байдаг. Тийм учраас тэр хүн одоо хүртэл нэр хүндтэй явдаг. Тиймээс нэгдлийг хэрхэн яаж хувьчлахыг нэгдлийн гишүүд өөрөө мэднэ гэдэг зарчмаар явахаар зарим нэг харанхуй мэдлэг, боловсрол муутай газар эрх мэдэлтэй хүмүүс нь тоглох орон зайг бий болгоод өгсөн гэж хэлж болно.

-Эхлээд бүгдийг бүртгээд, дансалж болохгүй байсан юм уу?

-Бүх юм нь байсан. Тэгэхдээ Засгийн газар хяналтад оролцож, хуваарилалтанд оролцох эрхгүй болгочихгүй юу даа, хуулийн дагуу. Өөрөөр хэлбэл та төрийн өмчөө мэд, нэгдлийн өмч гэдэг чинь манай хоршоолсон нэгдэлчдийн өөрсдийн мэдлийн өмч гээд оруулаагүй юм.

-Өмч хувьчлалын тухай асуудал ярихад улаан, цэнхэр тасалбар, үүнийг худалдан авах чадвартай хэн ч байгаагүй. Бүгд адилхан гараанаас эхэлсэн байдаг. Гэхдээ яагаад?

-Энэ тухай бол 30 жил өнгөрч байгаа, олон удаа ярьж байсан. Хамгийн гол нь муу юм илүү олны сонорт хүрдэг. Залруулга хэзээ ч хүнд хүрдэггүйг та нар мэднэ. Өөлье, муулъя гэвэл цагаан хоолойгоор зарлагддаг. Хийсэн ажлынхаа тухай тайлан хийж, нэг ёсондоо өөрийгөө өмөөрч байгаа маягаар ярьсан хүний үгийг хэн ч сонсдоггүй, энэ хорвоогийн жам. Ганц Да.Ганболдын үг биш дэлхийд ийм зүйл болж байсан. Түүний нэг жишээ энэ. Тийм учраас өнөөдөр би анх удаа ярих гэж байгаадаа ч биш байнга ярьдаг, сонин хэвлэл янз бүрийн товхимол, 20 жилийн ой, 15 жилийн ой гээд өчнөөн ойнууд өнгөрсөн шүү дээ. Ардчиллын гэдэг юмуу, өмч хувьчлалын ч гэх юм уу.

-Та өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байсан болохоор хэл ам их байдаг юм болов уу?

-Магадгүй. Би Комиссын дарга байсан болохоос биш энэ бүрэлдэхүүн дотор тэр үеийн 18 аймаг, 350 сумдын удирдлагууд бүгдээрээ өмч хувьчлалын комиссын дарга нар байсан. Нэг ёсондоо маш том арми байсан юм шүү дээ. Өмч хувьчлалын комисс буруу юм хийгээгүй, зарчмын дагуу хийсэн. Ганцхан тэр материал техникийн бааз биш, том гэж тооцогддог олон үйлдвэрүүд дээр ийм сөрөг үзэгдлүүд гарсан. Өнөөдөр хоосон барилга, балгас ч үлдсэн тохиолдлууд одоо хүртэл эдгэрээгүй байж л байгаа.

-Өмч хувьчлал хэдэн үе шаттай явсан бэ. Бүгдийг нь нэг дор хувьчилсан юм уу. Ягаан, цэнхэр тасалбарын ялгаа юу юм?

-Хоёр хэсэгт хуваагдаж явсан. Нэг нь цэнхэр тасалбар гэдгээр стратегийн биш харьцангуй жижиг обьектуудыг хувьчлах гуанз, ресторан, дэлгүүр, точик, хоорондоо зарж наймаалж болдог зүйл. Тэнд нэр ус байхгүй, тийм хувьчлал нь цэнхэр тасалбар буюу 3000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг авах эрхтэй бичиг юм. Ягаан тасалбар гэдэг нь 7000 төгрөгөөр үнэлэгдсэн их хувьчлалынх нь байхгүй юу. Их хувьчлал нь зөвхөн нэртэй. Да.Ганболд авсан бол түүн дээр нь паспорт хаяг бичээстэй. Өөрөөр хэлбэл би ямар нэг зүйл авбал тодорхой үйлдвэрийн обьектыг өөрийнхөө нэр дээр авах эрх юм. Түүнээс өөр нэг хүнд дамжуулах бололцоо байхгүй. Үүнийгээ хөрөнгийн бирж дээр бүртгүүлээд энэ 7000 төгрөгийн хувьцааны эрх зөвхөн минийх гэж бүртгүүлсний дараа эрхийн бичгээ өөр хүнд зарна уу гэхээс биш, шууд ягаан тасалбараа зарах эрх байгаагүй юм. Тийм учраас түүнийг гадна дотны хүн авчраад тэр том обьектыг авсан гэдэг нь өөрөө худлаа зүйл.

-Тэр том хувьчлал нь хэдэн онд дууссан бэ?

-Хувьчлал 1992 онд дуусаагүй дараачийн ЗГ-ын П.Жасрай гуайн үед бүтэн дөрвөн жил үргэлжилсэн. Түүнээс хойш үргэлжлэх ёстой байсныг харин П.Жасрай гуай 1996 онд тас зогсоосон юм. Ер нь аливаа эхлүүлсэн процессыг дундуур нь зогсооно гэдэг чинь төвөгтэй. Тийм учраас гарз хохирол бол гарсан нь үнэн. Түүнийг үгүйсгэх арга байхгүй.Үүнийг буруу, дутуу тооцсон ч гэж шүүмжилж болно. Магадгүй өмч хувьчлалыг эрт, орой хэзээ нэгэн цагт хийгээгүй бол өнөөдөр хэцүү. Өмч хувьчлалыг зориглож хийгээгүй бол 30 жилийн дараах өнөөдрийнх шиг энэ олон машин, барилга, байшингууд сүндэрлэх үү. Монгол Улсын нэр төр, гадаадын хөрөнгө оруулалт, Тавантолгой, Оюу толгой гээд бидний мэдэхгүй энэ үйлдвэр, гуанз, үйлчилгээний цэгүүд дэлгүүрийн лангууг харахад ойлгохоор зүйл л дээ. Тийм учраас цаг үе бол дүгнэнэ, харуулж ч байна, олон сөрөг үзэгдлүүд гарсан, гэхдээ хийхгүй байх арга байгаагүй юм шүү.

ОЮУТОЛГОЙД МАРГААНТАЙ БАЙСАН НЭГ АСУУДЛЫГ БИ ШИЙДСЭН

-30 жилийн шилдэг бүтээн байгуулалт, Оюу толгой, Эрдэнэтийн 49. Асуумаар санагддаг асуулт. Бидэнд энэ талаар товчхон хариулт өгөөч?

-Оюу толгойд ажиллах завшаан олдож, ажилласан хүн. Завшаанаасаа гадна тодорхой үе шатнаас нь эхэлж би замын дундуур нь орж ирсэн. Нэг ёсондоо олон жил хамт ажилласан, амьдарсан мөртлөө гэр бүлээ салгах уу, яах вэ гэдэг салаа замын үзүүрт ирсэн байх үед нь Оюу толгойд ажилласан. Тэгээд товчхондоо тэр маргаантай байсан асуудлуудыг шийдсэн. Шийдсэн учраас дараачийн олон миллиард долларын хөрөнгө оруулалт хоёр жил саатсаныхаа эцэст орж ирсэн. Орж ирсэн учраас тэр Дубайн гэрээ зурагдсан. Зураг нь тэнд байж байна. Зурснаас хойш нэлээн хэдэн жил өнгөрлөө шүү дээ. Дөрөв, таван жил өнгөрчихлөө. Тэр хөрөнгө орж ирснээсээ хойш Оюу толгойн бүтээл, Монгол Улсад төлсөн төсөв, төлбөрүүд, цоо шинээр ажилтай болсон хүмүүсийн тоо гээд яривал их зүйл бий.

-Монголдоо нэлээн өндөр цалинтай ажилд тооцогддог уу тэнд ажиллаж байгаа монголчууд?

-Оюу толгой дээр ажиллаж байгаа жолооч, уурхайн туслах үйлчилгээнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин Монголын дунджаас хавьгүй өндөр цалин байдаг байхгүй юу. Ийм өндөр цалинтай хэдэн мянган хүн Монголд орж ирсэн. Энэ олон мянган хүмүүс чинь бүгдээрээ нийгмийн даатгал төлж байна. Өнөөдөр Улаанбаатар болон өөр өөрийнхөө аймагтаа ипотекийн зээлтэй болсон байна. Нийгмийн даатгал төлдөг учраас хүүхдүүд нь баталгаатай, эрүүл мэнд, эд хөрөнгийн даатгалтай, гадаад дотоод явсан ч виз амархан олддог. Ийм баталгаатай амьдралтай хэдэн мянган хүн байна шүү дээ. Өнөөдөр Оюу толгой, Тавантолгой, гадаадын хөрөнгө оруулалтыг хаачихъя тэр Хятад нь байна уу, Орос нь байна уу хөөгөөд явуулчихъя гэж зүрхлэх хүн байхгүй, үүнийг бол би мэдэж байна.

-Оюу толгой, алтны уурхайнууд, Монголын хувийн янз бүрийн компаниудаас олсон гэнэтийн орлогын ашиг гээд овоо зүйл улсад ордог?

-Заримдаа дэлхийн зах зээл дээр барааны үнэ өсөхөд Монгол Улсын төсөвт их мөнгө орж ирдэг. Мэдээжийн хэрэг үнэ буурсан үед алддаг, гэхдээ олж ирдэг. Олж ирсэн үед нь зам, харгуй дутаад байгаа эмнэлэг, сургуулиа барихгүй. Түүний оронд май гээд 20.000 төгрөг иргэддээ өгчихнө. Гурван сая хүнд ямар ч олон миллиард долларыг хуваахад нэг хүнд бага л юм оногдоно шүү дээ. Би тэр 20.000-аар юу хийх юм бэ. Сайндаа нэг удаа хүүхдэдээ чихэр авч өгнө, хэдэн живх авна, кино үзнэ, ямар ч дурсгал үлдэхгүй дуусна. Та нар санаж байгаа биз дээ. Хэдэн удаагийн сонгуулийн явц дунд сонгуулийн босгон дээр популизм хийх гэж тэр мөнгийг тараадаг байсан. Хэдэн км-ийн очер бөөн хэрүүл, зодоон болдог байв. 20.000 төгрөг авахын төлөө шүү дээ. Тэгсэн мөртлөө тэр зодоон нь хүний сэтгэлд үлддэг, тэр очер нь үлддэг. Мөнгө авсны хэрэг байхгүй. Ядахдаа сум, аймаг, дүүрэг болгонд хэрэгцээтэй нефть бариад, өнөөдөр шийдээгүй өчнөөн олон асуудал байна. Олон миллиард доллар шүү дээ. Монголдоо тоотой 20 обьект барих ёстой байхгүй юу, аймаг бүрт. 20 обьектын оронд гурван сая хүнд мөнгө хуваачихна. Ямар ч баян хүн хүнийг баярлуулж чадна. Тийм учраас популизм гэж үүнийг л хэлж байгаа юм. Тэгээд популизм буруу гэж ярих тусам зөвхөн бөхчүүд, дуучид, уяачид дандаа номгүй, боловсролгүйгээрээ онгирсон хүмүүсийг сонгосон ийм ардчиллынхаа үе шатанд бид явж байна шүү дээ.

-Одоо тэгээд бид энэ олсон ардчиллаасаа ухралтай биш. Гол нь сэтгэлгээгээ өөрчлөх ёстой байх?

-Бид ардчиллаас хэзээ ч ухарч болохгүй. Тэгвэл бүгдийг алдсантай ялгаагүй болно. Ардчилал бол Монголчуудын олсон хамгийн том гавьяа юм. Бид ардчиллаа усалж, өнгөлөх, зөв зарчмаар явуулах ёстой. Яагаад гэвэл дэндүү олон жил хариуцлагагүй явсных, бусдыг сохроор дагасны төлөөс. Тийм учраас өнөөдрийн Тавантолгой ч ялгаагүй, Эрдэнэтийн 49 ч ялгаагүй, саяны хэлсэн хариуцлагагүй, шуналтай, бүх юмыг өөртөө ашигтайгаар эргүүлье гэсэн улс төрчдийн гаргасан шийдвэр шүү дээ.

49-ийг хурааж авна гэдэг чинь. Тийм учраас би олон нэвтрүүлэгт хэлж байсан. Хэзээ нэгэн цагт хожмын хойно баярлалаа гэж хэлээд одон медалиар шагнах цаг ирнэ. Энэ бол түр зуурын бидний амсч байгаа бэрхшээл, гамшиг. Бид бороо ороосой, ган тайлагдаасай л гэдэгтэй агаар нэг юм. Аадар орж зам эвдэн, үер болонгуут болиоч ээ гэдэггүй шүү дээ. Мэдээж хэрэг нэгэнт орсон аадар нэг хоёр айлыг урсгаж таарна. Зам харгуйг эвдэж, зарим байшингийн дээвэр гоожиж л таарна. Тэглээ гээд бид хур борооноос татгалзахгүй шүү дээ. Яг үүнтэй адилхан зүйл юм.

АРДЧИЛАЛ БОЛ БИДЭНД ӨГСӨН ТОМ БЭЛЭГ

-Ардчилал хувь хүн болон нийгэмд юу өгсөн гэж та боддог вэ?

-Товчхондоо боломж олгосон хүн бүрт тэгш, боломжийг өгсөн. Социализм гол төлөв эд хөрөнгө, мөнгө, тоо, процентоор илэрхийлдэг юм. Манай нийгэм, эдийн засаг тэдэн хувиар, мал сүрэг тэдэн хувиар өслөө гэх мэт. Хэдэн км зам барьсан гэж. Зам, орон сууц барьдаггүй улс орон гэж энэ хорвоод байдаггүй. Амьтан хүртэл үүрээ засдаг, ухдаг биз дээ. Гэтэл үүнийг нь социализм зорилго болгосон байсан. Гэтэл ардчилал эрх чөлөөг хүнд өгч боломжийг нь бий болгосон. Та юу хийж юунд хүрмээр байна. Барилга, зураг, дуу дуулах, бүжиглэх, ном бичих энэ бүгд таны асуудал. Гагцхүү хийсэн шиг хийгээд л бусдад таалагд. Тэр эрх чөлөөг нь олгосон юм.

-Социализм тэгвэл юуг олгодог байсан бэ?

-Социализмын тухай, түрүүн ярилаа шүү дээ. Тэр энэ ч болохгүй, тэгээд бүх зүйлээс дандаа Төв хорооноос зөвшөөрөл авдаг байв. Эрх чөлөө гэдэг чинь мэдээж хүн алж болохгүй, эртний ном сударт, шашны номонд бичсэн хорионууд чинь жамын хорио, хулгай хийж болохгүй, худал ярьж болохгүй, бусад нь бүгд чөлөөтэй байх ёстой байхгүй юу даа. Үүнийг л олгосон. Тийм учраас өнөөдөр эргээд хар даа. Тийм зүйл ярьж болно, тийм юм ярьж болохгүй. Монгол доголдолтой ч гэсэн хуучин экс соц орнуудынхаа дотор тэргүүн эгнээнд нь явдаг, ардчилал байгаа юм шүү дээ. Болхи ч гэсэн боловсрол муутай, ядуу хүн олонтой хэдий боловч яагаад гэвэл энэ ардчиллын манаанд над шиг Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж манай намын гишүүд шиг аймагтаа, сумандаа хэл амтай, зодоонч ийм хүмүүс байгаа учраас эднийг бүрэн давраахгүй гэж.

Энэ хүмүүс тасралтгүйгээр 50, 60-аараа сонгогдоод сөрөг хүчний амыг таглаад байх юм бол яг дарангуйллын систем рүү буцаж орно. Үүнээс л би айж байна. Тийм учраас ардчилал хэнд юу олгов, бэлэн мөнгө тараахгүй, эд хөрөнгө тараахгүй. Бүх юмыг амлахгүй, энэ угаасаа буруу. Очиж очиж бид чинь харин Хувьсгалт намын тэр туршлагыг нь сохроор дагаад олон жил цөөнх яваад жаахан шантарсан уу яасан. Тэгээд амлалтын уралдаанд хөтлөгдөөд орсон байхгүй юу даа. Хүүхдийн мөнгө, гэр бүлийн мөнгө, эрдэнэс, баялгийн мөнгө ч бил үү, юу юу ч билээ.

-30 жилийн өмнө тэмцэж байсан тэр үеийн мэдрэмж, 30 жилийн дараа эргээд харахад таны хүссэн мөрөөдөл хэдэн хувьтай байна вэ?

-Үүнийг хувилж болдоггүй асуудал юм. Би процентоор хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл зарим юман дээрээ бид 100 хувь хүрсэн гэж хэлэх зүйл байна. Зарим зүйл дээр хаана ч хүрээгүй байж болно. Улс орнуудаар харьцуулъя л даа. Одоо Америк, Англи, Итали байна. Европын өчнөөн улс орнууд хэдэн зуун жилийн түүхтэй. Иргэдийнхээ өмнө зорьж тавьсан бүх асуудлуудаа бүрэн шийдсэн үү гээд асуух юм бол хэдэн зуун жил өнгөрсөн ч шийдээгүй л явж байгаа. Орост болж байгаа бослого, Хонгконгийг би ойлгож байна. Ядахдаа цаад сонирхлыг нь. Яагаад гэвэл эрх чөлөөнд нь засаг төр нь халдаад байна шүү дээ. Францад бол адилхан мөргөлдөөн явж байна. Тэгэхдээ өөр зорилтууд. Тэгэхээр засаг төр нь хүчгүйгээ харуулаад байгаа ч юм шиг, одоо зарим хүмүүсийн ярьж байгаагаар. Нам дарах ёстой байсан, одоо Хятадын цунами шиг танкаар дарах байсан, эсвэл цагдаа нараар бороохойдуулах байсан, мэдэхгүй. Алтан дундыг л олох ёстой байдаг юм. Улс болгон өөр өөрийнхөө аргаар хайж байна. Тийм учраас 100 хувь уу, 50 хувь уу мэдэхгүй. Хувилах юм бол одоо нэг хөдөөний малчин хүн нэг юм хэлнэ.

Гэр хорооллынхон, нэлээн ядарсан айл нэг юм хэлнэ. Өнөөдөр нэлээн гайгүй хангалуун амьдарч байгаа бизнесмэн хүн бас нэг өөр юм хэлнэ. Энэ гурвын чинь жигнэсэн дундажийг нь гаргана гэж байдаггүй байхгүй юу. Яагаад гэвэл нэг ийм онигоо ярьж өгье наадахтай чинь холбоотой. Нэг эмнэлэгт шалгалт ирнэ гээд баахан лавлагаа, тайлангуудыг бүрдүүлсэн юм байна. Тэгсэн чинь тасаг дотор хэвтэж байсан хэдэн өвчтөнүүдийнхээ температурыг нь хэмжсэн байгаа юм. Нэг нь халуураад солиороод 45 хүрээд ухаан алдаад шоконд орж. Нөгөөх нь шөнө ч юм уу талийгаач болсон, бие нь хөрөөд 25 градус болчихсон. 25, 45 хоёрыг нийлүүлээд дундажийг нь гаргасан чинь 36,6 байна. Дундаж температур хэвийн байна гэж гаргасан байгаа юм. Нэг нь халуураад солиорч байдаг, нэг нь хөрсөн байж байдаг ийм маягаар процент гаргаж болдоггүй байхгүй юу даа, манай нийгэмд.

-Нийгмийн хэмжүүрийг хэмжихэд хэцүү эд гэж хэлэх гээд байна уу?

-Хамгийн гол нь хүн бүрийн мэдрэмж, энэ нийгэмд амьдарч байгаа дундаж иргэдийн дийлэнх нь өөрсдийнх нь мэдрэмж байдаг юм. Би энэ улсад хангалуун амьдарч байна уу, жаргалтай амьдарч байна уу гэдгийг. Тийм учраас барууны орнууд байнгын социологийн судалгаанууд явуулдаг. Энд нэг ийм асуудал үүслээ, тэнд нэг зүйл болохгүй байна гэдэг чиг хандлага, судлаад гаргаад ирдэг. Тэгээд үүнийгээ засах чиглэлийг төр засагт сигнал маягаар өгдөг. Ингээд төр засаг нь иргэдтэйгээ нийлж зөв гарц хайн ажилладаг юм. Түүнээс биш тэдний амыг нь таглаадах, тэр хэсэг хүмүүс шүүмжлэх гээд байна няц дар гэдэг маягаар Бээжин, Москва шиг ажиллаж болдоггүй юм.

-Тэгэхээр нэг намын тогтолцооны хувьд эрх баригчдын ганц айдаг зүйл бол үндэсний үзэл байдаг. 1990 оны ардчилсан хувьсгалаар ард иргэд үндэсний үзлээ сэргээсэн. Өнөөдөр бид яг үндэсний үзлээ сэргээгээд бүрэн дүүрэн авч явах баталгаа байна уу, чадаж байна уу.

-Энэ бас хоёр талтай асуудал. Үндэсний асуудал, үндэстний асуудал гэж хоёр зүйл байдаг. Монгол хэл А үсэг байна, байхгүйгээс хамаардаг. Монгол Улсад олон ястнуудын төлөөлөл байдаг хэдий ч ерөнхийдөө цөөхөн хэдэн жишээнээс бусдыг нь авч үзэх юм бол Монгол нэг үндэстний улс. Энэ нь тодорхой хэмжээн дээр давуу тал. Тийм учраас хурц мөргөлдөөнүүд гарахгүй л болов уу. Зүгээр жижиг сажиг чи буриад, дөрвөд, баяд, захчин гэсэн үзэл үүрд байсан, хэзээ ч байна. Эцсийн дүндээ хүний боловсрол, хангалуун амьдрал, тухайн хүний соёлоос хамаардаг зүйл юм, энэ бүгд. Төрийн бодлого ерөнхий соёлоо дагаад Монголд нээх тийм хурц асуудал болохгүй байх. Үндэсний энэ улс оронд амьдарч байгаа нийт иргэд улсаа, улс үндсээ хөгжүүлье, босгоё гэдэг зүйл дээр их дутагдалтай гэж үздэг. Үндэсний хөгжил гэдэг одоо А үсэггүй.

Үндэснийхээ хөгжлийг хэрхэн яаж хангах вэ, уурхай ухах, ухахгүй, боловсрол тэргүүн салбар мөн үү, төмөр зам байх үгүй, барилгаа яаж, хаана барих гээд олон асуудал шүү дээ. Энэ бол тэр казак, дөрвөд, буриад ямар хамаатай гэж. Энэ асуудал дээр би дахиад хэлье. Номгүй, боловсролгүй, хариуцлагагүй зөвхөн мөнгө харсан хүмүүс төрийг бариад байгаа учраас үндэсний хөгжлийн асуудал чинь нөгөө проблемтэй байгаа гэж хариулмаар байна. Түүнээс биш үндэсний гэхээр манайхан язгуур угсааны юм бодоод байдаг байхгүй юу. Язгуур угсааны асуудал Монголд байхгүй гэж үздэг. Тэр нь Монголыг ганхуулах, Их хурал дээр хэлэлцээд, ярилцаад хууль тогтоол гаргаад байх асуудал биш. Үндэсний гэдэг нь улс орны хөгжлийн чиг хандлага, арга зам, зарчим.

-Уул уурхайгүйгээр монгол хөгжих болов уу, тэгвэл?

-Одоо жишээлбэл уурхайгүйгээр бид сүүлийн, дараачийн хоёр жаран жил явахгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө хаана ч очиход мал бэлчээр, газар, ухлаа сэндийчлээ. Мэдээж шороо босч л таараа. Тэгээд яах юм сумын иргэдээс асуу, нэгдлийн гишүүдээс асуу гээд л дээр үед ярьдаг шиг асуух уу. За асуулаа гэж бодъё үгүй гэнэ. Цаад зорилго нь мөнгө өг, суманд нь эмнэлэг, цэцэрлэг барь гэнэ. Зарим нэг хүмүүс нь эрх мэдлээ, ард түмний нэр барьж шантаажлаад. Ингээд уурхай, зам харгуй, цахилгаан станц, ашигт малтмал ч байхгүй ийм байдал руу орж ирээд байна шүү дээ. Тийм учраас хаана хаана хариуцлага, боловсрол байхгүй ийм иргэдэд хэтэрхий их эрх мэдлийг ардчиллаар далимдуулж олгох нь өөрөө бас уршигтай байдаг юм аа гэдгийн жишээ энэ байна.

-Үндэсний хөгжилд тушаа болж байна уу?

-Тийм. Үнэн. Энэ нь өөрөө Монголын Үндэсний хөгжилд саад болж байгаа зүйл юм. Тийм учраас үүнээс болж ардчиллыг хумина гэдэг жор бичиггүй, ярихгүй. Үүнийг харин шийдэхийн тулд ард иргэдийнхээ боловсрол, мэдлэгийг нь нэм гэж хэлмээр байгаа юм. Зөв тайлбаруудыг өг, тэгээд аж байдлыг нь нэмэгдүүлэх ёстой. Өнөөдөр эрх мэдэлтнүүд өөрсдөдөө 900, 900 саяар ЖДҮ-ийн мөнгийг аваад халааслаад амаа үдүүлчхээд сууж байна. Гэтэл суманд, нутагт нь амьдарч байгаа хүмүүст сургууль, цэцэрлэгүүдийг нь барьж өгснөөр хүмүүсийн амьдрал дээшилбэл хөдөөний малчин ч юмыг ойлгоно шүү дээ.

-1990 оноос хойш төрсөн залуучуудад ардчилал, эрх чөлөө гэдгийг хэн ойлгуулах ёстой вэ?

-Ардчилал дээр хэлснээр хүнд боломжийг, эрх чөлөөг нь өгсөн. Хүний үнэт зүйл эрх чөлөө юм. Монгол Улсын хөгжлийн гарц үндэсний ухамсар. Бид 1990 оноос хойш анх удаа гадны зөвлөхгүйгээр тэнэг ч гэсэн засагтай болсон. Тэр нь У.Хүрэлсүх, Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж байна уу сонин биш. МАН, АН-ын засагтаа биш юм. Энэ бүгдийг өөр улсаас хэн нэг хүнийг хөлсөлж авчраад хийгээгүй байхгүй юу. Үүнийг хэн сонгосон юм, манай ард түмэн. Тэгэхээр энэ Их хурлыг манай ард түмэн тэнэг гэж хэлж байгаа нь үнэн. Гэхдээ улс төрчид нь ухаантай шийдвэрүүдийг гаргадаг байх хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр муу сайн хэлсэн ч гэсэн нэгэнтээ олон ургальч үзэл байгаа учраас нөгөө намын хүн аль нэг намын хүнийг муулж л таараа энэ нь өөрөө улс төрийн тэмцлийн дүрэм нь. Боксын дэвжээн дээр гарч ирчхээд нэг хүнийг шанаадчихаар үгүй ээ чи яагаад намайг зодоод байгаа юм бэ гэж ярьдаггүй биз дээ. Угаасаа л бээлий өмсөөд гарсан бол зодолдохын төлөө , чи хариу цохих ёстой болохоос биш буугаад өгөөч ээ гэж гуйхгүй шүү дээ. Адилхан үзнэ. Тэгэхээр улс төрийн тэмцлийн чинь нэг оролдлого нь эрх барьж байгаа хүнийгээ муулдаг, шүүмжилдэг, өөг нь хайдаг, түүнийгээ олон түмэнд хэлдэг, дараачийн сонгууль дээр даагаа нэхдэг байхгүй юу.

Тэгэхээр өнөөдөр буруу аргаар, луйврын аргаар, мөнгө тараах аргаар гараад ирсэн хойноо ард түмнээ гэгээрүүлэхийн оронд улам харанхуй болхи бүдүүлэг болгож байгаад, үүрд дарга байя гэж байгаа тоглоом өөрөө ардчиллын эсрэг тоглоом нь байхгүй юу. Тийм учраас залуучууд нүдээ нээгээч ээ. Чихнийхээ бөглөөг гаргаач ээ, бие дааж энэ бөндгөрөөрөө сэтгээч ээ гэж хэлэхээс өөр юу хэлэх юм бэ. Залуучуудад эрх, хууль нь байна, дахиж өлсгөлөн зарлах шаардлага байхгүй болсон. Одоо улс төрийн товчоо байхгүй.

-Ардчиллаар олсон эрх чөлөөнийхөө дагуу бид сонгох сонгогдох эрхийг олж авсан?

-Сонгосон хүнийхээ шийдвэрийг одоо бид амсаад сууж байна. Бид өөрсдөө сонгочхоод гоншигноод байгаа юм. 76 мануухай гөлийгөөд сууж л байна. Бид бүгдээрээ л 900 саяыг авмаар байна шүү дээ. Боломжийн мөнгө биш гэж үү. 900-гийн 1/10-ийг авсан ч гэсэн овоо мөнгө шүү дээ. Тэгээд амаа үдүүлчихсэн, фракц ч байхгүй, дотроо мэтгэлцээн ч байхгүй сууж байна. Гэтэл Америк, Герман, Японыг хар л даа. Ойролцоо хүчнүүд. Монгол улс чинь харьцангуй жигдэрч ирж байсан юм шүү дээ. Хүчний харьцаа дургүй байсан ч нөгөө талтайгаа хамтрахаас өөр арга байхгүй заримдаа. Энэ бол яг бие биенийгээ хянадаг, нэг нь нөгөөдөхийгөө хэт дарамталдаггүй, өөрөө давардаггүй тийм баланс байхгүй юу. Тэгээд үе үе солигдож байдаг. Гэтэл өнөөдөр 50, 60 уулаа нэг намын хүн сонгуульд гараад ирэхээр чинь одоо яах юм бэ. Өнөөдрийн бидний үзэж, шүүмжилж байгаа зүйл ердөө өөр гарц байхгүй. Тэгээд Ж.Батзандан, Лу.Болд хоёр шиг янхнуудад хөтлөгдөөд л явж байна шүү дээ. Хэн илүү мөнгө өгнө тийшээ холбироод.

-Ардчиллын хамгийн том гарз гэвэл та юуг хэлэх вэ?

-Орхиод явсан хүмүүсийг дурсахад хэцүү байдаг. Он жил өнгөрөх тусам үгүйлсэн, хань дутсан тухайгаа ярихад хэцүү. Хоёр янзын яриа явдаг, өөд болсон хүний тухай муу хэлдэггүй гэж. Нөгөө талаас сайн хүмүүс нь яагаад ч юм түрүүлж яваад, муунууд нь үлдчихдэг гэдэг. Энэ бол бүх дэлхийд байдаг юм шиг байна лээ. Жишээлбэл дөнгөж саяхан найз Г.Батхүү учир битгүүлгээр явчихлаа. Би тэгж л хэлнэ. Асар том гарз гарлаа. Яагаад гэвэл муу хүн биш байхгүй юу. Монголын том бизнесийн цөм, том төвийг байгуулан ажиллаж амьдарч байсан. Олон асуудлыг шийдээд явж байсан, буруу зөв нь хамаагүй. Нэг ёсондоо тод бараа байхгүй юу. Дагавар бараа биш, махны лангууны дотор өөх юм уу, булуу яс биш байхгүй юу даа. С.Зориг бас яг тийм байсан. Тэр бол үндсэндээ дуулиан тарьсан, биднийг цочирдуулсан хамгийн анхны жишээ. 1996 онд засаг авчхаад олуулаа болоод юм хийх үедээ алагдсан хүн. Цөөнх байхад бидэнтэй бидэнгүй, нэг хүний дутуу илүүгүй, нөлөө байдаггүй. Хэдэн Ерөнхий сайд нарыг дэвшүүлэв. Би өөрөө хүртэл долоо буцсан. Тийм эгзэгтэй цаг үед. Хамгийн нөлөөтэй, үүсгэн байгуулагчдын нэг маань яваад өгөхөөр хэцүү байсан. Тэр хүнээс хойш бид хэдэн удаа дараалан ялагдсаныг бүгд мэднэ.

2000, 2004 онд ялагдсан. 2008 онд хагас дутуу нэг юм сэхэж ирээд тэнцүү болсон. Тэгээд Ц.Элбэгдорж хоёр хулхидуулаад дахиад ялагдсан. Хамгийн сүүлчийн 2016 оноо хар даа ямар олиг байх вэ, уршиг нь ийм л байдаг юм. Тийм учраас Монгол шиг хүн цөөтэй, тэгэх тусмаа номтой, боловсролтой, их сургуульд багшилж байсан, хэдэн хэлтэй, тодорхой хэмжээгээрээ гадаадын тодорхой бүлгийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн, нэг ёсондоо Монголын нүүр болсон хүнээ алдаж байна шүү дээ. Ингэлээ гээд бид жирийн гишүүдээ голж, муулж байгаадаа биш. Хамгийн гол нь бусдын өөдөөс буруу зөвийг ялгаж хэлж чаддаг, өөрийгөө өмөөрч, муулж, шүүмжилж, байлдаж чаддаг хүнээ алдана гэдэг ямар ч армид, хамт олонд, улс нийгэмд үнэлж барахгүй тийм том гарз байдаг. Гэтэл ганц хоёрхон хүнээс болоод хүчний харьцаа ямар огцом өөрчлөгддөгийг сүүлийн хэдэн удаагийн сонгуульд харсан шүү дээ. Ганцхан тойрог, хоёрхон тойргийг алдахад ямар их үнэ цэнтэй байдаг билээ. Тэгж л хэлье.

П.Оюунсувд "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • СУДЛААЧ (103.240.241.110)
    ЭНЭ ХҮНИЙГ 7НАСТАЙ БАЙХАД ЭЭЖ НЬ ДАВААДОРЖТОЙ СУУСАН ДА ГЭЖ ОВОГ НЬ БИШ ТӨРСӨН ЭЦЭГ НЬ ЯМАР ХҮН ХАА БАЙНА БАДГИЙГ ЭЭЖ НЬ БАС ӨӨРӨӨ Л МЭДЭХ НУУЦ НЬ, ЭЭЖ НЬ БОЛ ХЭНТИЙН БУРИАД ХОЙД ЭЦЭГ ДАВААДОРЖ НЬ ГОВЬ-АЛТАЙНХ ӨӨРӨӨ ХЭНТИЙГЭЭС 7Н УДАА НЭР ДЭВШИЖ БАЙСАН
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
  • Mongol (66.181.185.220)
    Huc hujaagiin sheesee odoo chamt huurtah hun baihgui
    2019 оны 11 сарын 23 | Хариулах
  • Даш (66.181.184.86)
    Хуцдаг халзан ац вэ? Хулгай, дээрэм, хахуул цэцэглэн хегжлее. Уунийг ардчилал гэнэ ээ. Хулгай дээрэм хийх йг хуний эрх гэнэ. Энэ хужаагийн зулбасагад Монгол орны хувь заяа хамаагуй юм бна л даа.
    2019 оны 11 сарын 23 | Хариулах
  • Jargal Saihan (66.181.161.81)
    за чи одоо зүгээр зайлаа
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.88)
    Энэ хүнийг хуулийн өмнө авч ирэх цаг нь болсон байхаа.
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.90)
    Эдийн засгийн алуурчин хулгайч
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.81)
    Өмч хувьчлаад, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн жижиг дунд үйлдвэр байнаа. Зүү тэвнэ консервныхоо лаазаа хийж чадсан уу. Оросын хоол идэж, хятад хувцсаар хувцаслан хэвээр л байх шив. Харин ч өрөнд орж их өрөөр хэдэн байшин босгож, хэдэн комисс машин унаж байгаа нь өмч хувьчлалыг удирдсан Ганболдын гавьяа юм уу.
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин.. (66.181.161.81)
    Хятадууд өмчөө хувьчлаагүй мөртлөө цэцэглэн хөгжиж байна. Тэд өндөр барилга тансаг шинэ машин хэрэглэж л бна шүү дээ. Монголд өмч буруу хувьчилсан аас болж бүх юм 0 эхэлсэн. Бүх үйлдвэр хаалгаа барьсан. Устсан. Дэлгүүрийн лангуун дээр давс үлдтэлээ доройтсон. Бригадын төв хүртэл сүйтгэгдэж цонхны ялууг нэг хүн, хаалгыг нь нэг хүн тоосгыг нь нэг хэсэг хүн ачаад аваад явж байж билээ. Өмч хувьчлал өөдлүүлэх биш доройтолд оруулсан. Монголын хөгжлийг ухраасан. Зөв явагдсан бол өнөөдөр шиг ийм их өрөнд орохгүй байсан гэж бодож байна.
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.72.242.177)
    Т1....Т1....Т1
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Иргэн (202.72.242.177)
    !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Иргэн (103.212.117.191)
    Чам шиг урвагч яг ингэж л шийдэнэ л дээ новш минь юу хийснээ хар Улс орныг минь Өрөнд оруулсан луйварчид чам мэтийн юмнууд үхэж далд орвол таарна.
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Hugshruh tutam bi danjaadin huuhedgedeg nb ilt bna shuu..Hyatad malchid l huduu oron nutgaar neg bolson (182.211.206.111)
    Zochin
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • хүзүүгүй хүүр улбэг (59.153.114.172)
    халзан хужаа ульж сурчээ...хүзүүгүй жингэр долоосон хурьлийз бээжин хав биз дээ..сибирийн хар баавгайд үр удмаар нь ., үндэс ушсаагаар нь хаяж өг дөө,,, п... гэж
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.91.115.51)
    Халзан хятад ямар ч үлгэр яриад нэмэргүй Хэзээ нэгэн цагт та нар ялаа үүрнээ
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.88.152)
    СОЛИОР НОВШОО
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • zochin (103.229.122.5)
    ENE ODOO UURIIGUU YU GEJ BODSON NOVSH BE
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 10 цаг 13 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 11 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 11 цаг 25 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 11 цаг 37 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 11 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 12 цаг 14 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Өчигдөр 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Өчигдөр 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Өчигдөр 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Өчигдөр 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Өчигдөр 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Өчигдөр 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Өчигдөр 11 цаг 31 мин Намууд ба хамууд Өчигдөр 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Өчигдөр 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Өчигдөр 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Өчигдөр 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top