x

Ц.Нямдорж: Оюутолгойн гэрээг зогсоож болохгүй

Өнгөрөгч даваа гаригт хуралдсан МАН-ын бүлгийн хуралд дээр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар маргалдаж, Х.Болорчулуун нь Ц.Нямдоржийгоо боомилж, буланд шахсан тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ. Хоёр эрхмийн муудалцах болсон шалтгаан нь Дубайн гэрээний асуудлаар байр суурь зөрөлдсөн явдал гэж мэдээлэгдээд байгаа.

Тэгвэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ. Сайдтан "Оюутолгойд 15 000 хүн ажиллаж байгаа. Тэдний 95 хувь нь монголчууд. Энэ төслийг тойрсон 200 гаруй ААН бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Ийм том төсөл хэрэгжиж байна.

Намайг 2017 онд буцаж хуулийн яаманд очсоноос хойш гурван асуудлаар Оюутолгой компани болон Монгол Улсын засгийн газар хооронд асуудал яригдсан.

  1. УИХ Оюутолгойн гэрээг зогсоох талаар ярьж байна. Ажлын  хэсэг байгуулагдаад шалгаж байна. Энэ танай улсын байр суурь мөн үү
  2. Танай захиргааны хэргийн шүүх дээр Дубайн гэрээг хүчингүй болгох маргаан явагдаж байгаа энэ танай засгийн газрын байр суурь мөн үү
  3. Татварын шалгалт орж акт тавигдсан. Татварын маргаантай асуудлыг гэрээндээ зааснаар эвийн шугамаар шийдье. Арбитрын шүүхээр шүүхдэлцмээргүй байна гэх санал тавьсан. Манайхаас албан ёсны хариулт өгөөгүй байсан.

Ийм байдалтай хоёр жил болсон. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа сонирхолтой нь нэг өдөр захиргааны шүүх хуралдаж Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгосон. Мөн төлөвлөгөөг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ ав гэсэн. Ерөнхийдөө Оюутолгойн төслийг шууд зогсоох нөхцөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гарсан. 

Үүнтэй холбоотойгоор Монголд ирж болох эрсдлийн тухай асуудлыг аюулгүйн зөвлөлөөр өчигдөр ярьсан. Ямар ч байсан УИХ дээр дахиж яриад эцсийн хариугаа өгөх байх. Миний байр суурь бол энэ төсөл цааш үргэлжлэх ёстой гэх хатуу байр суурьтай байдаг. 2009 онд Монгол Улс тэр чигээрээ хөдлөөд энэ хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Би хамгаалж байгаа нь үнэн. Энэ үйлдвэрийг зогсоож болохгүй. 9 тэрбум долларын өрөнд орвол энэ хүмүүс төлөх юм уу монгол түмэн л төлнө шүү дээ.

Би шулуухан хэлчихье аюулгүйн зөвлөлийн гишүүд миний ярьж байгаатай ижил саналтай байгаа. Энэ төслийг зогсоож болохгүй.

Ийм хөрөнгө оруулалт хийхийг засгийн газар, УИХ нь тухайн үедээ бүгд дэмжчихээд, гэрээ хийж, үйлдвэр босгосных нь дараа хөөнө гэж болох уу.  Мэдээж хэрэг гэрээнд нь засаж сайжруулах зүйл байгаа. Манай шүүх шийдвэр гаргахаас үл хамаараад гэрээ нь  Лондонгийн арбитрийн шүүхэд очно. Мөн энэ төсөл ТЭЗҮ-гүй юм шигээр яриад байгаа. ТЭЗҮ байж гэмээнэ үйлдвэр байгуулагддаг. Бас тэр 250 сая төгрөгийн хахууль яриад байгаа гишүүд өгсөн сайдынхаа нэрийг нь зарлаад, АТГ-т баримтыг нь аваачаад өг" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.46.17)
    Ашиг муутай гэрээг хааж болно бүүр зогсоож ч болно эрх мэдэл н монгол улсад байгаа
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Иргэн (103.229.120.11)
    Идсэн ууснаа нуух гэж ядаж байнаа. Эргүү шуналын тулам зөнөг минь үхэхдээ авсандаа авч ороод үхэх биш одоо болноо.
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 14 цаг 22 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 27 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 31 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 38 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 40 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 45 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 48 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 52 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 9 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 20 цаг 23 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 26 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 30 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 43 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 49 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 51 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 56 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 58 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 4 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 11 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top