x

Ц.Нямдоржийг боомилох шахсан “Дубайн гэрээ”-г цуцлах уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэртэй холбогдуулан “Дубайн гэрээ” хочит Рио Тинто компанийнхантай Дубай хотноо байгуулсан Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтынсанхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх талаар ярилцжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн биед халдсан байна. Тэдний маргааны сэдэв энэ л Дубайн гэрээтэй холбоотой юмсанж. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ эдийн засгийн үр дагавартай холбон тайлбарлаж “Улс төрийн түвшинд, цаашилбал, шүүхийн түвшинд энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг буруутгасан байр суурь илэрхийлсээр байх нь гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг дохио өгнө. Түүнчлэн ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйд тооцогдоно” гэхчлэн ярихад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Рио Тинто”-гийн талд байнга зогсдог хэмээн шүүмжилжээ. Хариуд нь Ц.Нямдорж сайд эрхэм гишүүнийг олон жил шантааж хийж амьдарлаа, одоо боль гэхчлэн хэгжүүрхсэнээс болж Х.Болорчулуун гишүүн уурсан босч очоод Ц.Нямдорж сайдын хоолойг нь боож түлхсэн байна. Хоёр гишүүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар салгаагүй бол, хэрэв Ц.Нямдорж сайдын ард хүн байгаагүй гэнэтийн “дайралтад” савж унасан бол яах ч байсан юм билээ. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн төлөө “сүүлчийн цамцаа урагдтал” тэмцэхээ амласан Ц.Нямдорж Оюутолгойн бүтээн байгуулалтын төлөө зодуулах шахав. 

Тэмцэл гэхэд жижигдэх энэ “үзэгдэл”-ийн цаана Х.Болорчулуун гишүүний “ялалт”, аархал ямар үр дагавар дагуулах вэ гэдэг асуулт хэвээр үлдэж байна. 

Ц.Нямдорж сайдын өчигдөр бүлгийн хурал дээр хэлснээр бол “Английн хатан хааны, Ротшильдийн гэр бүлийнхний, Еврейчүүдийн багаас бүрдсэн хүчирхэг хөрөнгө оруулагчдаар ингэж “тоглох” хэрэггүй гэнэ. Энэ асуудлыг сонсч суусан Засгийн газрын төлөөлөл, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэдийгээр “бөөрөнхийлсөн” байр суурь илэрхийлсэн ч бүлгийн бусад гишүүд болон Ц.Нямдорж сайдын сануулж хэлсэн үр дагаврын тухайд анхааралтай хандаж, магадгүй “саарал” байтугай “хар жагсаалт” руу орж мэдэх шийдвэр гаргахгүйн тулд асуудалд нухацтай хандаж санал нэгдэх хандлагатай байсан ч Т.Аюурсайхан нарын зарим гишүүний шүүмжлэлтэй тулгарч байжээ. 

Оюутолгойн гэрээ бол дэндүү олуулаа хэлэлцэж баталсан, гадны томоохон хөрөнгө оруулагчдыг хамарсан учир дэндүү ил тод гэрээ. Тэр үеийн УИХ, С.Баярын Засгийн газар, түүний сайд нар. Үүнд Зам, тээврийн сайд асан Х.Баттулга ч орно. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч багтана. Энэ бол тухайн үеийн эрх баригчдын хамтын шийдвэр.. Тухайн үед буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр “Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюу толгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж, шинэ зам нээж өгнө” гэсэн байдаг.“Оюутолгой төслөө хөдөлгөж хөгжлийн түгжээг мулталлаа” гэж бахтай мэдэгдэл хийсэн Ч.Сайханбилэг хожим нь өөрийнхөө орох камерийн түгжээг нээж байгаагаа гадарлаагүй биз ээ. Тэд хавчигдсан, хатаагдсан, хоригдсон, суллагдсан, одоо ч шалгагдаж байна. Харин энэ хооронд “Дубайн гэрээ” монголчуудад ямар өгөөж өгөв? 

Оюутолгой компани өнөөдрийг хүртэл Монголын банкуудад ямар хэмжээний доллар оруулж ирэв. Татвар, нийгмийн даатгал, дотоодын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ, бий болгосон ажлын байрны тоо, үндэсний компаниудтай хийсэн худалдаа, энэ бүхнийг тооцож үзэхийг ч хүсэхгүй байгаа хүмүүс “гэрээг цуцалж баатар болох” мэхээр ирэх сонгууль бэлтгэхийн цаана Монгол хохирох гээд байгаа юм. Оюутолгойг “хаалгаа барьсан” жилүүдэд хэр орлого тасалдсан, “эх оронч” багтнууд Оюутолгой компанийн оффис руу дайрч “машин шатаах” эмгэнэлт жүжгийн төгсгөлд биржийн үнэлгээ буурчихаар “ялсан” мэт аархах ч угтаа хувьцааны ханшийг нь унагачихаад л ашгаа хүртээд сууж байсан. Энэ ичгүүр сонжуургүй харилцаан дунд тэвчээр заан урагшилсаар байгаа Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ онд Оюутолгойгоос олборлох алтны хэмжээгээ 230 мянган унц гэж тооцоолж байсныгаа нэмэгдүүлж, 240 мянган унц болгосон байна лээ. Харин баяжмал дахь зэсийн агууламжийн жилийн төлөвөө 125-155 мянган тонн хэвээр үлдээжээ. 

Түүнчлэн 2019 оны үйл ажиллагааны зардлын төлөвийг 800-850 сая ам.доллар байсныг 800 сая ам.доллар болгон бууруулж байгаагаа “Turquoise Hill Resources” компани танилцуулсан. Энэ сард “Оюу Толгой”-ийн гүний уурхайн хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгасан. 10 метрийн диаметртэй энэхүү босоо ам нь 1300 метрийн гүнд хүрдэг. Гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай ханган нийлүүлэлт, ачаа тээвэр хийх боломж бүрдүүлэх маш чухал бүтээн байгуулалт. Энэ оны гуравдугаар улирлын тайлбанд дурдсанаар энэхүү гүний уурхайн бүтээн байгуулалтад нийт 296.8 сая ам.доллар зарцуулжээ. Харин 2016 оноос хойш нийт 3.2 тэрбум ам.доллар зарцуулсан аж. Нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай энэхүү гүний уурхайн төслийн санхүүжилтийн 4.4 тэрбум ам.долларыг нь олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас бүрдүүлжээ. 

Ийм бүтээн байгуулалтыг улс төрийн болон шүүх байгууллагын түвшинд эсэргүүцсэн, буруутгасан шийдвэрийн үр дагавар хаана очиж тусах вэ. Хариуцлагыг хэн хүлээх вэ? Ичсэндээ ч юм уу, эрдсэндээ, эх оронч хүсэл нь бадарч Ц.Нямдоржид халдсан эрхэм гишүүн Х.Болорчулуун лав даах хариуцлага биш байх. Нөгөөтэйгүүр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дараах боломжит хувилбарууд, дараагийн шатны шүүх байгууллагууд, УИХ-ын шийдвэрийг хүлээхгүйгээр “Дубайн гэрээ цуцлагдлаа” гэж зарлах нь хүртэл “хорлон сүйтгэх ажиллагааны дайтай” алдаа гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ЗОЧИН (66.181.187.54)
    Өөрсдийн 100 хонины 66-г хүнд өгөөд үлдсэн 34 хонио өөрсдөө худалдаж авдаг малчин монголчууд.
    2019 оны 12 сарын 01 | Хариулах
  • irgen tsog (202.126.89.103)
    ene bichegch zahialagt bicheech bna ta nar eh orniihoo esreg baihaar hen chinii eh orniig bodhiin be unuuduriin naad awsan heden turug chini hojimiin udur ur hoichod chini gai bolood baina shuu dubain gereeg tsutsalwal eh ornii chini hugjil 20 jileer naashlana ene chamd cj nyamdorjid ugui gehed ah zeed ni heregtei
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • Майдарсайхан (66.181.161.27)
    ямар ч ашиг тусгүй гэрээ цуцлах хэрэгтэй !!! ардтүмэн тэнэг бишүү! Нямдоржоо
    2019 оны 11 сарын 24 | Хариулах
  • Иргэн (122.201.23.122)
    Захиалгатай бичүүлсэн байна шүү. Монголд ашиггүй уурхайгаар яах юм!
    2019 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (104.35.56.37)
    Баабарын бууны нохой!
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 14 цаг 23 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 28 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 32 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 39 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 41 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 46 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 50 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 53 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 10 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 20 цаг 24 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 28 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 31 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 45 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 50 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 52 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 57 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 59 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 5 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 12 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top