x

Нийгмийн даатгалын шимтгэл "Хоёрдогч татвар" биш

Улсын нөхөн үйлдвэрлэлийн тасралгүй шинжийг даатгалын системээр хангадаг гэвэл та итгэх үү? Даатгал бол тусгай сан бүрдүүлэн, ард иргэд, ААН-үүдийн үйл ажиллагаа, эрүүл мэнд, ашиг сонирхлыг мөнгөн үнэлэмжээр хангаж хамгаалдаг үйл ажиллагааны гайхамшигтай систем. Мэдээж заавал даатгуулах даатгал, сайн дурын даатгал гэсэн хоёр төрөлтэй. 

Ихэвчлэн ажилд анх орсон  хүмүүст нийгмийн даатгалын мөн чанарыг ойлгуулдаггүй, мөн өөрсдөө уншиж ойлгодоггүйн улмаас ХАОАТ, НДШ гэсэн хоёр төрлийн татварыг цалингаас суутгадгийг л мэддэг. Татвар  ба даатгалын ялгааг бодит утгаар нь ойлгож мэдээгүйн улмаас сайн дурын даатгал гэж юу болохыг бас ойлгодоггүй.

Төр ч гэсэн үүнд нэг их санаа зовдоггүй, харин ч "ашиг завшаан" мэтээр үзэж, хоёр өөр шугамаар орж ирсэн мөнгийг хамаа замбараагүй захиран зарцуулдаг. Татварыг төсөвт авдаг, харин даатгал бол төсвийн мөнгө биш гэдгийг ч ойлгодоггүй.

Нийгмийн даатгал бол иргэн хүн өөрийнхөө ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт юм. Энэ мөнгийг татварын орлоготой адилтгаж, төр захиран зарцуулж буй нь миний мөнгийг халааснаас маань дээрэмдэж байгаатай яг адил зүйл.

Нийгмийн даатгалын сан нь:

  • Тэтгэврийн даатгалын сан
  • Тэтгэмжийн даатгалын сан
  • Эрүүл мэндийн даатгалын сан
  • Ажилгүйдлийн даатгалын сан
  • Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах даатгалын сан

гэсэн таван сангаас бүрдэх бөгөөд тухайн даатгалыг дараах иргэд сайн дураараа төлж болдог.

Үүнд:

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчид
  • Малчид
  • Эзэд
  • Чөлөөт уран бүтээлчид
  • Хоршооны гишүүд
  • Лам санваартан
  • Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй орлогогүй иргэд

төлж болдог бөгөөд бусад хөдөлмөр эрхэлж байгаа иргэд нийгмийн даатгалыг заавал төлөх үүрэг хүлээдэг.

Нийгмийн даатгалын тодорхой хувь нь хүн таны ирээдүйд баталгаа болон санд хуримтлагдаж байх ёстой. Тэгэхээр хүмүүс юунд төлөөд байгаа мэдэх хэрэгтэй болов уу.

                                                          Ажил олгогчоос   Даатгуулагчаас      

  • Тэтгэврийн даатгалын санд               9,5%                     9,5%
  • Тэтгэмжийн даатгалын санд              1%                        1%
  • Ажилгүйдлийн даатгалын санд            0,2%                    0.2%
  • Эрүүл мэндийн даатгалын санд           2,0%                    2.0%
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан 0,8%, 1,8% 2,8%  /ажлын нөхцөлөөс хамаарч/

Та 500 мянган төгрөгийн  цалинтай бол нийт цалингийнхаа 27,2%-ийг өөрөөс болон ажил олгогчоос даатгалд төлдөг. Нийлбэр дүнгээр сар бүр 136000 төгрөгийг төлөх бөгөөд жилд 1632000 төгрөгийг зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Үүнийг 25 жилийн хугацаанд хадгалсан бол хэр хэмжээний мөнгө хуримтлуулах байсан бол?

Даатгал гэдэг маань төлсөн дүнгээр бус хураамж, шимтгэл нь үнэлгээний тодорхой дүнгээр илэрхийлж, нэг үгээр хэлбэл тэтгэврийг өөрийн хураасан 21 сая төгрөг биш, үүнээс илүү мөнгийг тэтгэвэртээ авах боломжтой.

Эрүүл мэндийн даатгалд жилд дунджаар өөрөө 120 мянган төгрөг, ажил олгогчтой нийлэхээр 240 мянган төгрөг, түүнийг арилжааны даатгалын, гэнэтийн ослын даатгалын үнэлгээгээр ийм хураамжийг жилд төлсөн бол /даатгалын хураамжийг 1%, гэж тооцоод үнэлгээг нь гаргавал/   хүн өөрийгөө 24 сая төгрөгөөр үнэлж нөхөн олговрыг авах бүрэн боломжтой. Ядаж ийм дүнгээр байдаггүй юм гэхэд 1 сая төгрөгийн эмнэлэг үйлчилгээг жилдээ арилжааны даатгалаас авах боломжтой юм.

Даатгалаа сайн төлсөн хүн тэтгэвэрт гарахдаа 350 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авах бөгөөд харин энэхүү даатгалын системийн зөв тогтолцоо, арилжаанд сайн холбож өгвөл хүн тэтгэвэрт гарахдаа нэг удаадаа 100 саяас багагүй мөнгө авч сар бүр 1 саяас дээш төгрөгийн тэтгэврийг авах боломжийг бүрдүүлж өгч болно. Мөн эмнэлэг үйлчилгээнд 200 сая төгрөг хүртэл эмнэлгийн төлбөрийг хийх боломжтой болно.

Даатгал төлдөг, даатгалын мөн чанар, ашиг тусыг сайн мэддэг бол хүн түүнээс ч илүү мөнгийг даатгалд зарцуулахад буруудах зүйлгүй.

Буруу ойлголтоос үүдсэн буруу зарцуулалт

Нийгмийн даатгал нь шууд захиран зарцуулж болохгүй мөнгөн орлого бөгөөд түүнийг сан хэлбэрээр даатгуулагчийн ирээдүйн тэтгэвэр, тэтгэмж, эмнэлэг үйлчилгээнд зарцуулагдахаар сандаа төвлөрөн хуримтлагдаж байх ёстой орлого юм. 

Даатгал нь заавал байх нөөцийг тодорхойлж өгсөн байх ёстой бөгөөд нэг өдөр олон хүн тэтгэмжид хамрагдахаар болоход тухайн санд түүнийг хангаж чадахуйц мөнгөн сан байх ёстой байдаг. Тиймээс нийгмийн даатгал бол "ТАТВАР" биш. НДШ бол "ТАТВАРЫН ОРЛОГО" биш гэдгийг л ойлгох ёстой.

Үүнийг ойлгодог бол төр, түүнийг төлөөлөн Засгийн газар НДШ-ийн хувь хэмжээг дур мэдэн нэмэгдүүлэх, эсвэл олон улсын санхүүгийн байгууллагын өмнө амлалт авах шаардлага ч байхгүй юм. Төр зөвхөн өөрийн татан төвлөрүүлдэг татварынхаа орлогыг л зөв тооцоолох, үр ашигтай зарцуулах үүрэгтэй.  

Гэтэл даатгалын заавал байх нөөцийг үл тоон татварын орлоготой ижилсгэж үздэг, буруу зарцуулалт хийдэг нь төрийн мэдлэг чадваргүй удирдлагын харгай болж байна. Ингэснээр ирээдүйд гарах нөхөн төлбөр, тэтгэвэр тэтгэмжийн олон жилийн хуримтлал нэгэнт үгүй болох аюултай. Урд жилүүдийн хуримлалтыг буруу зарцуулсанаар ирээдүйд өгөх өч төчнөөн өр үлдэж байгаа нь хүн амын өндөр өссөлттэй үед төрцгөөсөн иргэд тэтгэврийн насан дээр нэгэн зэрэг хүрч ирэхэд үр нөлөөг нь үзнэ.

Одоогийн нөхцөлд сонгуульд хулхидан сонгогдох, мөнгөний амлалтыг биелүүлэх зэрэгт ч бас нийгмийн даатгалын шимтгэлээр орж ирж байгаа орлогыг тооцоолон оруулдаг. 

Сая УИХ-аар 2020 оны төсвийг батлахдаа НДШ-ийг хоёр хувиар нэмсэнийг иргэд эсэргүүцэж, "Бидний төлсөн татвар хангалттай" гэсэн постерийг нийгмийн сүлжээгээр явуулж эхэлсэн. Учир нь НДШ бол татвар биш, даатгал. Хэрвээ татвар мөн бол төр ч гэсэн захиран зарцуулах гэх нь зайлшгүй.  

Өөрчлөх шаардлагатай

Даатгалын системийг үр ашигтай, зөв менежмэнтээр явуулахын тулд дараах өөрчлөлтийг нэн тэргүүнд хийх шаардлагатай.

  1. Төрийн савраас НДШ-ийн орлогыг салгаж ёс зүй, сан хөмрөгөөр баттай зогссон даатгалын компаниудад шилжүүлэх, эсвэл шинээр даатгалын нөхцөл буюу амьдралын даатгалын заавал даатгалд хамруулж, ажил эрхэлж байгаа иргэд тухайн даатгалд хамрагдах үүргийг хүлээдэг.
  2. Амьдралын буюу хувийн даатгалд эрүүл мэнд, ажилгүйдлийн даатгалын сангуудыг багц болгон арилжааны даатгалд заавал даатгуулах зарчмаар сан бүрдүүлэн даатгалын үйлчилгээгээр нийгмийн халамжийг хангах бүрэн боломжтой.
  3. Хүн насан туршдаа даатгал төлөөд сүүлийн үед 36 сарын тэтгэмж авах ба хөөрхийдөө 7, 8 сая төгрөгийг авч насаараа улсдаа зүтгээд хашаа байшин ч авч хүрэхгүй мөнгө авдгийг өөрчлөх шаардлагатай.
  4. Тус хувийн даатгалын сангийнхаа мөнгөөр тэтгэвэрт гарахдаа сард тодорхой хувийг нь тогтмол авдаг, тэтгэвэрт гарахдаа ядаж ганц өрөө байр авчих мөнгийг авдаг, нас барах хүртлээ идчих мөнгөтэй, эмнэлэг үйлчилгээнд хангалтай өөрийгөө үйлчлүүлдэг тийм л даатгалын тогтолцоог бүрдүүлэх.
  5. Сайн дурын даатгал гэж байхгүй харин энэхүү амьдралын даатгалд заавал даатгуулах ба даатгуулсан иргэдэд ажил олддог, даатгалтай иргэдийг ажилд авдаг, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалыг хортой бөгөөд аюултай нөхцөлд ажлуулж байгаа бол ААН өөрөө төлөх гэх мэт үүргүүдийг хүлээнэ.
  6. Мөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй үйл ажиллагааг даатгуулагч өөрөө хариуцах ба тухайн үеийн гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх нь ажил хөдөлмөрөө эрхэлж байх үед аюул осолд өртвөл үүнээс гарах эрсдэлийг ААН хариуцлагын даатгалаар нөхөн олгодог, эрүүл мэндэд гарсан хохирлыг гэнэтийн ослын даатгалын нөхөн олговроор хохиролгүй болгох гэх мэтээр энэхүү системээр хангах бүрэн боломжтой.
  7. Нийт НДШ төлсөн иргэдийн мөнгийг зарцуулалт болон хуримтлалыг сайн ойлгуулж байх ёстой бөгөөд тэтгэвэрт гарахдаа би банканд бус даатгалд төлж байсан нь миний эрүүл мэнд, ирээдүйд авах тэтгэв эрийнхээ мөнгөн дүнг сайн мэддэг, тэрхүү мэдээллийг сайн авдаг байх учиртай.
  8. Төрийн буруу зарцуулалтад орчихдог “хоёрдогч татвар” буюу НДШ-ийг арилжаа руу оруулж бусдын мөнгийг буруу аргаар ашиглагчдаас чөлөөлөх шаардлагатай.

 С.ЛХАГВАЖАВ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (66.181.161.23)
    Төрийн албан хаагч нар л 36 сарын тэтгэмж авдаг хувийн секторт насаараа ажилласан хүн ямар нэгэн тэтгэмж авахгүй тэтгэвэрээ хамгийн бага хувиар л тогтоолгоно. Нөгөө нийгтийн даатгалын байуаагч нар нь болж өгвөл л багаар тогтоох гээд үзчихнээ ядаж байхад . Ер нь нийгмийн даатгалын ерөнхий газар гэдэг байгууллага яахаараа даатгал төлөгчдийн мөнгөөр цалинжиж байр саваа хүртэл бэлдүүлдэгийн. Даатгалын компаниудад хариуцуулаад тэр даатгалын компаиуд нь даатгуулагчдын өмнө хариуцлагаа хүлээгээд явдаг болох хэрэгтэй.
    2021 оны 05 сарын 06 | Хариулах
  • ДААТГАЛАА ТӨЛӨХӨӨ БОЛИМООР БАЙНА (64.119.21.55)
    ДААТГАЛАА ТӨЛӨХӨӨ БОЛИМООР БАЙНА. ТӨЛДӨГ МӨНГӨӨ БАНКИНД ХАДГАЛУУЛЪЯ
    2021 оны 05 сарын 02 | Хариулах
  • Munkhzul (66.181.161.109)
    Sain duuraaraa daatgal tololoo gd bidend ymarch ashigv ym bn shd tvvniihee orond oorsdoo banknd hurimtluulaad ywbal vr hoichdoo vr hvvhed otloh nasandaa nasaaraa hurimtluulsn munguu ideed suuh n bidend ilvv heregte ym bn bidnii tolsn tatwar ervvl mend ami nasaaraa olsn munguu tatwart tolood ergeed ene mungu bidend irdeggv ym bn gj oilgoloo ydarsan ard tvmenee shulhaa bolichee gj helmeer odoo jirsen bololoo gehed emnelegt 120000 mungu tolood hewt geh jiremsen hvn iim mungunii hemjee emchilgee vilchilgee awch chadhgv shd za hewtlee gj bdohod emch hariltsaanii soelgv hvn surtaltai tani taldaa ilvv vilchildeg bid iim ulsaf amidarch bga n bn ulsad tolj bga daatgalaa oorsdoo huursan dr ym gj bi bodloo
    2021 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.77.110)
    Уул нь 1994 оны хууль, шимтгэлийн хувь хэмжээ их оновчтой байсан юм шүү дээ. Төр, хувийн хэвшлийн байгууллагууд ажил олгогч, даатгуулагч нийлээд 29.0 хувь, /ажил үйляилгээний онцлог, ажилтанд нөлөөлөх нөлөөллөөс нь хамаарч 30, 31 хувь/ төлж хамгийн зөв хувилбар байсан юм. 2008 онд улс төрийн сонгуулийн үед дөрвөн 10-ын бодлого гээч юмыг нэг нам гаргаж ирж Нийгмийн даатгалын сангийн өнөөгийн чадамжгүй байдлыг бий болгосон. Мөн төрийн сан байгуулагдахад улсын төсвийн бүрэлдэхүүн болгосон, даатгалын сангийн бзрдүүлэлт, зарцуулалтанд төр, улс төрийн шийдвэрүүд их ордог болсон нь чадамжгүй болгох, хүчийг сулруулахад их нөлөөлж байна. Мөн Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажилласан жилийг нөхөн тооцож, даатгалын сан бүрдүүлэхэд төдийлөн хувь нэмэр оруулаагүй хүмүүсийг тэтгэвэрт гарах нөхцлийг бүрдүүлж байгаа нь насан туршдаа НДШ төлсөн даатгуулагч, ажил олгогчдыг нийгмийн даатгалд даатгуулах сонирхлыг бууруулж, өндөр настаны тэтгэвэрийг нэмэгдүүлэх боломжийг үгүй хийж байна
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • zochin (202.55.188.46)
    ene tuhai ih yaridag ch oorchlolt alga medlegtei bolovsrol ezemshsen zaluus oorchloltiig hiigeesei
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.188.153)
    Нийгмийн даатгал бол татвар биш гэдгийг мэднэ. Гэхдээ зарцуулалт нь татвараас ч долоон дор. Эрх мэдэлтнүүд гар дүрсэн идэж уусан хувийнхаа амралт сувилалд хөрөнгө оруулсан зүйл болж хувирсан. Ажилгүй болсон хүн ажилгүйдлийн тэтгэмжээ авах гэж 3 сар биш 6 сар болж бна. Учир нь мөнгөгүй гэнээ. Энийг юу гэж ойлгоход. Ийм сан бж болох уу. Гэтэл иргэд болоод ажил олгогч нар махийтлаа төлж бна. Бүх сангуудад.
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Өмхий луйварчид мэдээлэлгүй иргэдээ дээрэмдэж байна. (192.82.64.194)
    Луйварчин нийгмийн даатгал
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Адар (183.177.100.4)
    Нийгмийн даатагл бол төрийн даатгал, Уг нь бодлого нь НДҮЗ-д байдаг юм шүү дээ. МҮЭХ өөрийнхээ үүргийг суу л биелүүлж байна даа
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
    • Багатори
      Энд хамаагүй нийгмийн даатгалын ЕГ юм хийх ёстой. Бүр системтэй далайцтай том хувь хувьсгалын хууль гаргаж байж өөрчлөгдөнө.
      2019 оны 11 сарын 20
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 14 цаг 38 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 15 цаг 10 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 15 цаг 15 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 15 цаг 22 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 16 цаг 46 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 16 цаг 52 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 17 цаг 1 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top