x

З.Энхболд: Төсөвт тусгасан хөрөнгө оруулалтыг объект объектоор нь нэр зааж хориг тавина

Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх оны төсөвт тусгасан нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх заалтад хориг тавих тухай ЕТГ-ын дарга М.Энхболд мэдээлсэн. Мөн төсөвт тусгасан хөрөнгө оруулалтыг обьект обьектаар нь нэр зааж хориг тавьж байгаа юм байна. Энэ тухай ЕТГ-ын дарга З.Энхболд сэтгүүлчийн асуултад хариулжээ.

-НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэхэд Ерөнхийлөгч хориг тавих гэж байгааг та хэлсэн. Гэхдээ хууль, эрх зүй талаасаа 2017 онд батлагдсан хуульд одоо хориг тавих боломжгүй юм биш үү. Та энэ талаар тайлбарлахгүй юу? 

-Сангийн сайдын логик эрүүл ухаантай хүний логик биш байгаа юм. Мэдээж тав хоног нь өнгөрсөн хууль дээр хориг тавихгүй нь ойлгомжтой шүү дээ. Надаас төсөв дээр тавих хоригийн тухай асууж байх шиг байна. Ерөнхийлөгч 2020 оны төсөв дээр хориг тавина. Нийгмийн даатгалтын шимтгэлийн тухай хуульд хориг тавьж болохгүй. Тав хоног нь өнгөрчихсөн учраас. 

Валютын сангийн тухай яриад байгаа юм. Ч.Хүрэлбаатар гэдэг сайдыг ОУВС-ийн сонгогчид сонгоод, валютын сандаа тайлан тавьдаг сайд шиг аяглаад байна. Уг нь Увс аймгийн зургаан сумын сонгогчид түүнийг сонгоод, Монголын ард түмнийг төлөөлөөд Сангийн сайдаар ажиллаж байгаа. 

Олон улсын байгууллагын юу гэж үзэх нь Ерөнхийлөгчийн асуудал биш. Тэр ОУ-ын байгууллага бол тусдаа асуудал. Ганцхүү ОУ-ын байгууллагаас сонгогдсон төлөөлөгч шиг ажиллаж байгаа Сангийн сайдыг МАН нэн даруй огцруулахгүй бол 2020 оны сонгуулиар сонгогчдод дүнгээ тавиулах байх шүү. 

Ямар ч байсан "Капитал банк"-нд байсан Нийгмийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөг алга болсон. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх гээд байгаа НДШ-ээр 167.2 тэрбум төгрөг бүрдүүлнэ. Хоёр хувийн шимтгэл нэмэгдүүлснээр ажил олгогчоос 74 тэрбум, даатгуулагчаас 74 тэрбум, сайн дурын даатгуулагчаас 8.8 тэрбум, төсөвт газруудаас 17.6 тэрбум гээд нийтдээ 167.2 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг төвлөрүүлэхээр байгаа. Тэгэхээр Нийгмийн даатгалтын сангийн орлогыг бүрдүүлж байгаа дээр дурдсан дөрвөн төрлийн шимтгэлийг 167.2 тэрбум төгрөгөөр хасах хориг тавих гээд байгаа юм.   

Хоригийг хүлээж авбал Нийгмийн даатгалын сангаас 167.2 тэрбум төгрөгийн орлогыг хассанаар 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд батлагдсан НДШ нэмэх хуулиас 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх гэж байгаа хоёр хувиа хасна. Яагаад гэвэл төсвөөр баталгаажаагүй учраас. Төсвөөс мөнгийг нь өгөхгүй бол хууль хэрэгжихгүй шүү дээ. Хуулиа хэрэгжихгүй болгохын тулд энэ хуульд оруулах өөрчлөлтөө УИХ өөрөө санаачилна. Ингэснээр нэмэлт нь 23 хувь дээрээ зогсоно гэсэн үг. 

-Гэхдээ анх НДШ-ийг нэмэгдүүлэх болзолтойгоор ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан гэдэг. Хэрэв одоо НДШ-ийг нэмэгдүүлэхгүй бол ОУВС-тай дахин ярилцах шаардлага гарна гэдгийг зөвхөн Сангийн сайд ч бус зарим гишүүн ч хэлж байгаа? 

-Тэр хөтөлбөрт хамрагдана уу, хамрагдахгүй байна уу, Монголын ард түмэн, ажил олгогчдын асуудал биш. Үүнийг МАН ойлго. Хэрэв ойлгохгүй бол 2020 онд том дүнгээ тавиулна. Бид ОУВС-тай, сангүй амьдраад байсан. Цаашид ч гэсэн амьдарна. Түүхий эдийн үнэ өссөн байхад ОУВС-г гуйж очдог нь буруу. 

-НДШ-ийг 2017 оноос хойш үе шаттайгаар нэмэгдүүлж байхад яагаад өмнө нь хориг тавьж, энэ асуудлыг хөндөөгүй юм бэ. 

-2017 оны дөрөвдүгээр сард энэ хууль батлагдсан. Тэр үед Ерөнхийлөгч ямар хүн байсан. Харин 2018 оны төсөвт Ерөнхийлөгч Х.Баттулга бүтнээр нь хориг тавьсан ч эд хүлээж аваагүй. Одоо бол хэсэгчилж тавих гэж байна. Хөрөнгө оруулалтад л гэхэд нэг их наяд төгрөгийн худал бичилт байгаа. Тэнд бас хориг тавина. Объект объектоор нь нэр зааж. Гэхдээ бид одоо төсвийн тухай хуулиа хүлээж байна. 

-Хөрөнгө оруулалтын худал бичилт гэдгийг тайлбарлахгүй юу?

-Багийн төв барина, нэг тэрбум гээд л тавьчихсан байна. Багийн төвийг яаж нэг тэрбумаар барих юм. Долоон багийн төвийг гурван тэрбумаар барина гэж байна. Өмнө нь багийн төвийг 50-100 сая төгрөгөөр барьдаг байлаа. Энэ мэт хөөсөрсөн, угаасаа биелэхгүй юм биччихсэн. Эд нар ингэж барилгын үнэ ханшийг баллалаа шүү дээ. 

Хэнтий, Увсын хөрөнгө оруулалт гээд гишүүд нь өөрсдөө барьцаад байгаа асуудлууд байна. Хөшөө дурсгалыг хувийн компани л хийдэг. Чингисийн хөшөөг хувийн компани хийгээд болоод байна. Төсвөөс мөнгө гаргах шаардлагагүй. 

-Үндсэн хуульд хориг тавих асуудал яригдаж байсан, хэвээрээ юу?

-Үндсэн хууль дээр бид гишүүдтэй ярьж байна. Дөрвөн сайд давхар дээлтэй байхыг хоёр нам хоёулаа хамгаалах юм бол хориг тавих утгагүй болчихоод байна. Зөвхөн дөрвөн сайдын давхар дээлийн асуудал дээр хориг тавина гэж байсан юм. 

Эх сурвалж: ikon.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 28 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 33 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 37 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 44 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 47 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 51 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 55 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 58 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 15 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 29 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 33 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 36 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 50 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 55 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 58 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 2 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 4 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 10 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 22 цаг 17 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top