x

Атрын анхны суурь тавьсан газарт дурсгалын хөшөө босгожээ

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ѳндѳр улиасны ѳвѳр хэмээх Зэлтэрийн сангийн аж ахуйн суурь тавьж байсан газарт атарчдад зориулсан дурсгалын хөшөө босгожээ.

Уг хөшөөн дээр “Өндөр улиасны өвөр. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1959 оны 04-р сарын 22-ны өдрийн 156 дугаар тогтоолоор Сүхбаатар хотын залуучуудын нэрэмжит, атрын анхны Зэлтэрийн сангийн аж ахуйн сууриа тавьсан” хэмээн бичсэн байна.

Хөшөөг Сэлэнгэ аймгийн НАМЗХ, Сэлэнгэ аймгийн МАН-ын хороо, Түшиг сумын МАН-ын хороо, "Шар нарст" ХХК-ууд хамтран бүтээн босгожээ. Энд тухайн үед таваарын үр тариа үйлдвэрлэлийн чиглэлээр атар газар эзэмших зорилгын дор МАХН-ын уриалга, МХЗЭ-ийн илгээлт өвөртөлсөн 60 гаруй залуучууд ирж тулгын чулууг тулалцан галыг нь бадрааж байв. 

Анх 35 трактор, 7 машин, 2 сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгөөр байгуулсан аж. Ийнхүү атрын анхны Зэлтэрийн сангийн аж ахуй байгуулахад “Гэрэлт зам” нэгдэл татан буугдаж, нэгдлийн гишүүн 160 гаруй айл өрх, 30 мянган толгой малтайгаа сангийн аж ахуйд нэгдсэн аж. Атар газар эзэмших анхны аянд улсын аварга Ш.Батсуурь анхны жолоочоор, урт гарт хэмээх Завханы Лхагва арслан барилгын даамлаар, улсын заан С.Гүржав Үйлдвэрчний Эвлэлийн хорооны даргаар, улсын начин Г.Санжаасүрэн ХАА-н ерөнхий механикаар, аймгийн арслан Авирмэд, аймгийн заан Банди нар мал аж ахуйн мэргэжилтнээр, аймгийн арслан Одонгарав, циркийн жүжигчин Бадарч, Юра, агаарын гимнастикч Б.Боря, С.Огноо, Хишигт, хөгжимчин Довчин, дуучин Б.Эвшин, хөгжмийн багш Дорж нар илгээлт өвөртлөн энэ нутагт ирж ажиллаж байсан түүхтэй юм байна.

Сангийн аж ахуй байгуулах үеийн хөдөлмөрийн гарааны жилүүдэд ЗХУ-ын мэргэжилтнүүд ирж тусалж байсан бөгөөд Зэлтэрийн сангийн аж ахуйн анхны шанг одоогийн Түшиг сумын төвийн зүүн зүгт Барчин хэмээх уулын ард татаж, тэр жилээ 1000 гаруй га газар хагалж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top